Дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар


“Mongolian strongman championship” улсын аварга шалгаруулах тэмцээний ялагчаар З. Ирээдүй тодорлоо
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Багануур дүүргийн Air sok фитнесс клуб, “Халзан хайрхан” ХХК-ийн хамт олон хамтран 6 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүрэгт анх удаа амжилттай зохион байгуулж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн хоёр өдрийн хугацаанд 7 төрлөөр зохион байгуулагдаж аваргуудаа тодруулсан юм.
Нийт 7 төрлөөс 5 төрөлд тэргүүлж аваргаар “Air sok” клубийн захирал З.Ирээдүй шалгарлаа. Түүний хувьд “MONGOLIAN STRONGMAN CHAMPIONSHIP” тэмцээний 3 удаагийн аварга болсон түүхтэй.






“Хөдөлмөр эрхлэлт- намрын ногоон өдөр” өдөрлөг зохион байгуулагдлаа
Энэ жилийн хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, Засгийн газрын хэрэгжүүлж буй “Халамжаас хөдөлмөрт” бодлогын хүрээнд Багануур дүүргийн ЗДТГ-ын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөөр Багануур Цахилгаан механикийн үйлдвэр, Мэдээлэл холбооны сүлжээ, Боловсрол ЦС, Багануур тохижилт, Багануур ус ААТҮГ, Хорих анги сул орон тооны ажлын байрны захиалга авч, ХХҮХ ажил хайж буй иргэдийг бүртгэх, зуучлах үйлчилгээг үзүүллээ.
Өдөрлөгийн үзэсгэлэнд дүүрэгт үйл ажиллагаагаа явуулж буй суран эдлэлийн Уран бүргэд брендийн сурталчилгаа, хүнс, газар тариалан, өрхийн болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн болох ногоо, цагаан идээ, гар урлал, дээл, гутал үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг танилцуулж, худалдаа зохион байгуулагдсан.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд дүүргийн Засаг дарга оролцож хэлсэн үгэндээ:
Ажлын байрны талаарх мэдээлэл хаалттай, нам улс төрөөр ялгаварлан ажилд авдаг гэх гомдол санал цөөнгүй гарч, энэ байдлыг засч залруулахыг шаардаж байсан. Өнгөрсөн хугацаанд байгууллага, ААН-үүдэд нээлттэй байх чиглэлийг өгч ажилласнаар иргэдэд мэдээллийг нээлттэй болгосон, гэсэн ч зарим талаар алдаа дутагдал байсаар байна. Үүнийг бид цаашид ч анхаарна.
Өрхийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ хийж буй иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжсэн, мэдээ, мэдээлэл авах “Багануур” цахим аппликейшныг шинээр гаргаж, иргэд бүх төрлийн үйлчилгээний мэдээ, мэдээлэл авах боломжийг нээнэ. Нөгөө талаас бизнес эрхлэгчдийн зах зээл, хэрэглэгчийг нэмэх нөхцлийг бүрдүүлнэ гэж тооцон ажиллаж байна.
Өнөөдрийн үйл ажиллагаанд “Гэрэлт ирээдүй” МСҮТ-ийн хамт олон, сурагчдыг оролцуулж байна. Цаашид дүүргээс урт болон богино хугацаат чанартай, эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтуудыг энэ төвөөр дамжуулан ХХҮХ-тэй хамтран зохион байгуулна. Дүүргийн зүгээс сургалтын орчин нөхцөл, шинэ технологийг нэвтрүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэхэд дэмжиж ажиллана. Ингэснээр дутагдалтай боловсон хүчнийг шинээр сургаж, ажлын байранд зуучлах, ажилтан албан хаагчдын ур чадварыг нэмэгдүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулна. Эдгээр дэвшүүлсэн зорилтоо ирэх жилийн хөдөлмөр эрхлэлтийн өдөрлөгөөр хэрхэн хэрэгжиж, үр дүнд хүрч чадсан талаар тайлан мэдээллээ тавьж ажиллах болно хэмээв.
Өдөрлөгт ажил хайж буй иргэдийг ажлын байраар ханган ажилласан Багануур ус ААТҮГ-т хуулийн урамшууллын батламжийг олгож, Дэлхийн зөн ОУБ-аас цэцэрлэгийн хүнс хангамжид экологийн цэвэр бүтээгдэхүүн 2 дахь жилдээ нийлүүлж байгаа Энх сүү ХХК, дүүргийн иргэдийг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний ногоогоор олон жил тасралтгүй хангаж байгаа иргэн Г.Дагиймөнх нарт талархал гардуулсан юм.
Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаа өдөр бүр иргэдэд шинэ хүнсний бүтээгдэхүүнээр ханган үргэлжлэх бөгөөд дараах үнээр борлуулагдаж байна.
Төмс 800-1000 төг
Лууван 2000 төг
Байцаа 1000 төг
Сонгино 2000 төг
Манжин 1000 төг
Хүрэн манжин 3000 төг
Улаан лооль 8000-10000 төг
Ногоон лооль 5000 төг
Өргөст хэмх 5000 төг
Сармис 15000-25000 төг.


Ахмадын хорооны замыг шинэчлэх ажил 10 хоногийн дараа дуусаж ашиглалтад хүлээлгэн өгнө
Дүүргийн төсвийн нэмэлт, тодотголоор батлагдсан ЭМТ-ийн уулзвараас ЖДҮДТ хүртэлх 381м автозамын засвар шинэчлэлийн ажлын тендэр сонгон шалгаруулалтад Багануур АЗЗА ТӨХК шалгарч, энэ оны 9-р сарын 8-ны өдрөөс 10-р сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хийхээр гэрээ байгуулан ажиллаж байна.
Ажлыг эхлүүлэх үед ЗДТГ-аас автозамын дэргэд байрлах автозасвар, угаалга, худалдаа үйлчилгээ эрхлэгчид, замын цагдаа, гүйцэтгэгч нартай хамтарсан уулзалтыг зохион байгуулж, замын гарц, зогсоолын талаар харилцан санал солилцон ажлыг эхлүүлсэн.
Тэгвэл дүүргийн Засаг дарга замын ажлын явцтай танилцсан бөгөөд компанийн гүйцэтгэх захирал М.Мягмаржаргал дараах тайлбар, мэдээллийг өглөө.
М.Мягмаржаргал: Өнөөдрийн байдлаар тус замын хамгийн их эвдэрдэг хэсгийн намгархаг хөрстэй хэсгийг бүрэн хуулж, материал дүүргэлтийг хийж нягтруулсан бөгөөд авто замын хашлага хийх ажил үндсэндээ дуусаж байна. Худалдаа, үйлчилгээ эрхлэгч нартай уулзаж, гарц гаргах асуудлыг тохиролцсон. Бидний зүгээс манай техник хэрэгслийг энд байгаа дээр нь ашиглаад өөрсдийн эзэмшлийн талбайнхаа ул суурийн ажлыг хийлгэх, бетон цутгах, асфальтаар хучих ажлыг хийлгэж болно гэдэг асуудлыг тавьж байгаа. Гэхдээ одоогоор бидэнд хандсан худалдаа үйлчилгээ эрхлэгч алга байна. Өөр хүндрэлтэй асуудал одоогоор гараагүй байна. Цаг агаарын улмаас болон гэнэтийн зүйл гарахгүй бол бид гэрээний хугацаанаас өмнө буюу 10-р сарын 01 гэхэд ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.
С.Даваасүрэн: Хамгийн гол нь чанарт сайн анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг хэлье. Бороо их хэмжээгээр орсон үед энд хуримтлагддаг усыг зайлуулах гаргалгааг хийж, 241-р цэцэрлэгийн чиглэлд явсан цэвэр ус, дулааны шугамыг уснаас хамгаалах, овор хэмжээ том бетон хаягдлыг буталж, газрыг цэвэрлэж, тэгшлэх ажлыг Багануур ус, Багануур тохижилттой хамтран танай компани хийхэд туслалцаа үзүүлэхийг хүссэн юм.
Иргэдээс хамгийн ихээр гомдол ирж буй Ахиц-1 /Байдлаг хэсэгт байрлах/ дэлгүүрийн дэргэдэх автозамын эвдрэлд нөлөөлж буй усыг зайлуулах усны хаялга, хашлага хийх ажлыг Багануур тохижилт ААТҮГ өнөөдрөөс хийж эхэллээ.


Энэ жил 3 байршилд авто зогсоол шинээр байгуулж байна
Энэ онд өрхийн эмнэлэг, төрийн үйлчилгээ авах болон сургууль орчмын авто зогсоол, орон сууцны хороолол дундах авто зогсоолыг нэмэгдүүлэх зорилгоор нийтдээ 66 авто машины зогсоолыг 3 байршилд шинээр нэмж байгуулж байна.
4-р хорооны ажлын албаны байрны урд талд, Залуус төвийн хойд талд нийт 26 автомашины зогсоолыг байгуулж, хүлээн авсан бол энэ удаад 4-р байрны ар талд 40 автомашины багтаамжтай 1423,6м2 талбайтай авто зогсоолыг байгуулах ажил хийгдэж байна.
Одоогоор ул суурийн ажил, автозамын хашлага, 1,5 өргөн бүхий явган замын ажил, зогсоолын гэрэлтүүлэг бүрэн хийгдсэн бөгөөд 300 маркийн хүчитгэсэн бетон зуурмагаар хучих ажил цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан ойрын өдрүүдэд цутгалтын ажлыг хийхээр төлөвлөж байна. Энэ автозогсоол ашиглалтад орсноор Гүн галуутай ЦС-д хүүхдээ хүргэж, авах үед үүсдэг ачааллыг бууруулахаас гадна 3-5 дугаар байрны оршин суугчдад зориулагдаж байгаа юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн өнөөдөр автозогсоолын ажлын явцтай танилцаж, 3-р байрны арын автозамыг зогсоолтой холбохын тулд “Аяс” үйлчилгээний төвийн өмчлөгчтэй хашааг татуулах талаар харилцан зөвшилцөн замын трассыг чөлөөлж зураг төсвийг хийлгэх, Гүн галуутай Цогцолбор сургуулийн баруун гарц, хаалганаас зогсоол хүртэлх явган замыг шинээр тавих ажлыг яаралтай судалж танилцуулахыг холбогдох мэргэжилтэнд үүрэг болголо



Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 м дотор зайд худалдан борлуулахгүй
Тамхины хяналтын тухай хуулийн 6.7.14 дэх заалтын дагуу ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 м дотор зайд худалдан борлуулахгүй


Боловсрол цогцолбор сургуулийн “Дөл” баг тэргүүллээ
Багануур дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн ивээл дор, Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд гамшгийн аюулын тухай мэдлэгийг дадлагажуулах, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдад туслах, авран хамгаалах дадал олгох зорилго бүхий “Өсвөрийн аврагч-2023” дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа.
“Өсвөрийн аврагч-2023” тэмцээнд ЕБС-иудын 5 багийн 60 гаруй тамирчид оролцсон юм.
Тэмцээн 6 цэгт зохион байгуулагдсан бөгөөд танин мэдэхүйн асуулт хариулт, усанд осолдогчийг аврах, хүч авхаалж, самбаа сорих, химийн хордолтын бүсэд ажиллах, гал унтраах гэсэн 6 өртөөнд хүч чадал, авхаалж самбаа, мэдлэг оюунаа сорин өрсөлдсөнөөс
1-р байр Боловсрол цогцолбор сургууль “Дөл” баг
2-р байр Гүн Галуутай цогцолбор сургууль “Шонхор” баг
3-р байр Боловсрол цогцолбор сургууль “Соёмбо” багууд тэргүүллээ.


Хансүр Ринбүчи Сэражэ Хардэн багш Багануур дүүрэгт заларлаа
“Гүндү Ёндон Равжаалин” хийдийн лам хуврагууд, сүсэгтэн олны зүгээс Цэбагмэд бурхны насны авшиг айлтгасанд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн дэргэдэх Намжил дацан болон Балдан Жүддод дацангийн Хансүр ринбүчи Сэражэ Хардон Гэвш Лхаарамба Живзүн Данзинжунай дээдэс багш хүлээн авч дүүргийн нийт сүсэгтэн олонд насны авшиг, номын айлдвар айлдлаа.
Дүүргийн удирдлагууд Дээрхийн Гэгээнтэн 14-р Далай багшийн дэргэдэх Намжил дацан болон Балдан Жүддод дацангийн Хансүр ринбүчи Сэражэ Хардон Гэвш Лхаарамба Живзүн Данзинжунай дээдэс багшид хүндэтгэл үзүүлсэн юм.
Тус номын айлдвараар дүүргийн 500 гаруй иргэд “Гүндү Ёндон Равжаалин” хийдэд хүрэлцэн ирж сүсэглэн залбирлаа.


Насан туршийн боловсролын төвд энэ хичээлийн жилд 34 сурагч суралцана
Боловсролын багц хуулийн хүрээнд иргэдийн тасралтгүй, насан туршдаа сурч хөгжих боломж, нөхцлийг хангахын тулд Насан туршийн суралцахуйн төвөөр дамжуулан байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлж, орон нутгаас бодит дэмжлэг үзүүлж, хэрэгжилтийг ханган ажиллах шинэ эрх зүйн орчин энэ жилээс хэрэгжиж эхэлж байна.
Дээрх үйл ажиллагааг ханган ажиллах Насан туршийн суралцахуйн төв өнөөдөр хичээлийн шинэ жилийн нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн болон боловсролын байгууллагын удирдлага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдийн төлөөлөл, иргэд, хүүхэд багачуудын төлөөлөл оролцсон юм.
Энэ хичээлийн жилд тус төв 10 багш бага, суурь, бүрэн дунд боловсролыг 34 суралцагчид эзэмшүүлэхээр үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Дүүргийн Засаг даргаас төвийн үйл ажиллагааг өргөжүүлж, төрөөс болон үйлчилгээний байгууллагуудаас үзүүлж буй цахим үйлчилгээг авах ур чадвар, дадлыг дүүргийн бүх насны иргэдэд олгох хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж, багш, суралцагчдад амжилт хүслээ.
Дашрамд дурдахад энэ 9-р сард багтаан дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх төрлийн сургалт, секц, дамжааг иргэдэд сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах тул сургалт явуулж буй болоод сургалт явуулах хүсэлтэй иргэн, хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагыг дүүргийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн Э.Гуамаралд бүртгүүлнэ үү. Холбоо барих утас: 7021-0019, 8903-3570


Удирдах ажилнуудын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар
Удирдах ажилнуудын шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгавар