ТОХИЖИЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
Хилчин хэсгийн тохижилтын ажлыг “ИГ” ХХК он дамжин гүйцэтгэж байгаа бөгөөд 05 дугаар сарын 15-ны өдрөөс ажлыг эхлүүлж гадна сараалжин хашаа, сагсан бөмбөг, гар бөмбөгийн талбай болон 3м өндөр торон хашаа, явган зам талбай, гэрэлтүүлэг, камер, сүүдрэвч, сандал хогийн сав, хүүхдийн тоглоомын талбай, хөшөө баримал, дасгалын төхөөрөмж суурилуулалтын ажил хийгдэж, зарим ажил дутуу байгаа тул он дамжин хэрэгжинэ.
Байдлаг хэсгийн тохижилтын ажлыг “ИГ” ХХК он дамжин гүйцэтгэж байгаа бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар гар бөмбөг, сагсан бөмбөгийн талбайг резинэн будгаар будах, хөл бөмбөгийн талбайн хиймэл зүлгийг шинэчлэх, хашаа хайсны засвар шинэчлэлтийг хийх, хүүхдийн тоглоомын засвар хийх, модон эдлэлүүдийн будгийг сэргээн засварлах ажлууд хийгдээгүй.
2 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнд 600 м2 явган зам, 1705 м2 дугуйн замын ажил, 3 дугаар хорооны Хилчин хэсгийн хүүхдийн тоглоомын талбайд 945 м2 явган замын ажил, 6-9, 10-16, 24-31, 40-47 дугаар байрны дунд авто зам засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд 5450 м2 явган замыг засварлах ажил, Нийслэлийн Засаг даргын А/560 дугаар захирамжийн хүрээнд 1, 3-р хорооны орон сууцны хорооллын 7 байршлын 580 м2 явган зам засвар шинэчлэлтийн ажлууд тус тус бүрэн хийгдэж дууссан.
2 дугаар хорооны Спорт, соёл амралтын цогцолборын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлтийн зургийн даалгаврыг Хот байгуулалт, хотын стандартын газраар батлуулж, дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд 6 удаа тендер сонгон шалгаруулалтыг зарлаж амжилтгүй болсон тул ажлын тоо хэмжээнд өөрчлөлт оруулж 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дахин тендер зарлаж, “Өү Би Архитекс” ХХК шалгаран гэрээ байгуулан ажил эхлэх шатанд байна.
Орон сууц, гэр хорооллын хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлах ажлыг “Багануур тохижилт” ААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд Уурхайн нийтийн байр, 1-5 дугаар байр, 10-16 дугаар байрнуудын дундах хүүхдийн тоглоомын талбайн 8 сүүдрэвч, 3 гулсуур, сагсан бөмбөгийн шит-3, сандал 5-ыг шинээр суурилуулж, шат, бялдаржуулах төхөөрөмж, хашаа, хиймэл зүлэг, тоглоомын холбоос боолт зэрэг 14 байршлын хүүхдийн тоглоомын талбайн засвар үйлчилгээг хийж гүйцэтгээд байна. Мөн түүнчлэн Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/560 дугаар захирамжийн хүрээнд дүүргийн 1-5 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбайн засвар, стандарт норм дүрмийг хангуулах чиглэлээр ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. 2 дугаар хорооны хүүхдийн тоглоомын талбай, 3 дугаар хороо Төмөр зам хэсэг, 5 дугаар хороо Бага гүн хэсгийн хүүхдийн тоглоомын талбайн засварлах ажлыг хийж гүйцэтгээд байна.
Боловсрол сургуулийн хичээлийн 01 дүгээр байрны гадна талбайн тохижилтын ажлын тендер сонгон шалгаруулалтыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар зохион байгуулж, “МГБИ” ХХК шалгарч гэрээ байгуулагдсан. 05 дугаар сарын 15-ны өдрөөс ажлыг эхлүүлж, явган зам, спорт талбай, бетон талбай, сандал, хогийн сав, сүүдрэвч, торон хашаа, гэрэлтүүлэг, авто зам, зогсоолын ажлыг бүрэн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.
Боловсрол сургуулийн хичээлийн 1 дүгээр байрны гадна фасад, засварын ажил 2024 онд дууссан бөгөөд зураг төсөлд өөрчлөлт оруулж, магадлалаар хянагдаж баталгаажсанаар дахин комисс ажиллаж хүлээн авсан.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Бүх нийтээр мод тарих өдөр”-ийг дүүргийн хэмжээнд 2025 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулсан бөгөөд 83 аж ахуйн нэгж байгууллагад 2025.05.14-ний өдрийн 08/525 дугаартай албан бичгийг хүргүүлэн өөрийн эзэмшлийн 50 метр газар, Нарангийн ухаа 3 га талбай, хуваарьт газруудад нийт 11450, намрын бүх нийтээр мод тарих өдрийг 10 дугаар сарын 11, 12-ны өдөр зохион байгуулж 8290 ширхэг мод бутыг тарьж, цэнэг усалгаа арчилгааг хийсэн. 2025 онд нийт 19740 ширхэг мод бут тарьж, 32750 м2 ногоон байгуулажийг нэмэгдүүлж 1 хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 36,3 м2, нийт ногоон байгууламжийн талбай хэмжээ 1269050 м2 хүрсэн байна.
Нийслэлийн Засаг даргын А/237 дугаар захирамжийн хүрээнд орон сууц, гэр хороолол, нийтийн эзэмшлийн зам талбайд байгаа хуучин хогийн сав 38, сандал 12 засварлаж, 20 хогийн сав, 6 сандлыг шинэчлэн байршуулсан.
ЗДТГ-ын баруун талын соёл амралтын хүрээлэнгийн зургийн даалгаврыг боловсруулан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлэн “Тирекс” ХХК тендерт шалгаран 07 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээ байгуулан зураг төсвийг боловсруулж байна.
4, 5 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнгийн ажлын зургийн даалгаврыг боловсруулан дүүргийн Худалдан авах ажиллагааны албанд хүргүүлэн 3 удаа тендер сонгон шалгаруулалтыг зарлан “Натплан консалтинг” ХХК шалгарч гэрээ байгуулан ажиллаж байна. 4-р хорооны зургийн ажил 80% 5-р хорооны зургийн ажил 70%-ийн гүйцэтгэлтэй байна.
Дүүргийн 4, 5 дугаар хорооны явган зам засварын ажлын зураг төсөв боловсруулах тендерт “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК шалгарсан боловч тус хорооны газрын өндөржилтийн мэдээллийн сан байхгүй учир гэрээг цуцалсан. Тус тендерийг дахин зарлаж “Хос ерөөл” ХХК шалгаран 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд гэрээг байгуулан зургийн ажлыг гүйцэтгэж байна.
Дүүргийн 2 дугаар хорооны цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг “Өндөр говь мэргэн констракшн” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 600 м2 явган замын ажил, 1705 м2 дугуйн замын ажил, бетон цутгалтын ажил, гадна хашааны ажил, сагсан бөмбөгийн талбай, тоглоомын талбайн бетон цутгалт ажлууд хийгдэж нийт тохижилтын ажлын гүйцэтгэл 60%-тай байна. 2025 оны төлөвлөгөөт ажил бүрэн хийгдсэн.
Дүүргийн хэмжээнд “Шарилжгүй Улаанбаатар” аяны 2 дугаар ээлжийг 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд зохион байгуулахаар Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн даргын 08/922 дугаар албан бичгийг дүүргийн 91 аж ахуйн нэгж, байгууллагад хүргүүлэн нийт 62 байгууллагаас тайлан мэдээ ирүүлэн 85,800 м2 талбайгаас 34,5 м3 шарилж хог ургамлыг устгаж, гарсан хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт буулгасан. Энэхүү ажлын хүрээнд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн шарилж бүхий талбайг 85800 м2 болгон бууруулсан байна.
Нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийг нэмэгдүүлж усалгаа, арчлалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд 645 ширхэг улиас модны хэлбэржүүлэлтийг хийж, 5600 уртааш метр ургамлан хашлаганы хэлбэржүүлэлт тайралтыг 7, 8, 9-р саруудад хийж, ногоон байгууламжийн 30,000 м2 талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, Мөн 15000 ширхэг нэг наст цэцгийг төв талбай болон авто замын тусгаарлах зурвас, авто зам дагуу тарьсан.
Ногоон байгууламж бүхий өрхийн тоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд Багануур ХК дүүргийн 1-5 дугаар хорооны ажлын албаар дамжуулан иргэдэд 3350 ширхэг мод бутны суулгацыг үнэ төлбөргүй өгч нийт 286 өрх хашаандаа мод бут тарьж усалгаа арчилгааг хийсэн.
Дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн хөрөнгө оруулалтаар 2-р хороонд 18, 3 дугаар хорооны Хилчин хэсгийн хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын хүрээнд 12, ширхэг гэрэлтүүлгийг тус тус нэмэгдүүллээ. Нийт дүүргийн хэмжээнд 6417 гэрэлтүүлэгтэй болоод байна.
Дүүргийн гэрэлтүүлгийн асаалт, засвар арчлалтыг хариуцан ажилладаг “Боршоон ундраа” ХХК нь жилийн эцсийн байдлаар дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Үүнд:
1.Нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийн асалтыг графикийн дагуу 14 хоногт 1 удаа үзлэг шалгалтыг хийж 892 ширхэг шатсан гэрэлтүүлгийн толгой болон чипийг сольж засварласан.
2.Алсын удирдлагатай 41 шитээс 7 шитэд гэмтэл гарч Информатик сервис ХХК–нд хүргүүлж засварласан.
- Нарийн хэсгийн гэрэлтүүлгийн 450м, Залуус хэсгийн 380м, Сургалтын задгай хэсгийн 300м, Хэрлэн хэсгийн 150м СИП кабелийг засварлах ажлыг хийж гүйцэтгэсэн.
4.Дүүргийн 1, 3 дугаар хорооны орон сууцны хорооллын дунд авто зам дагуу 46 ширхэг гэрэлтүүлгийг шилжүүлэн байршуулсан
5.Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс 2 дугаар хорооны мянганы зам дагуу 18 ширхэг гэрэлтүүлгийн хөрөнгийг шийдвэрлэн Боршоон ундраа ХХК угсралт суурилуулалтыг хийж гүйцэтгэсэн.
Дүүргийн гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг бүрэн хариуцаж асалтын хувь хэмжээ 1-12 сарын дундаж 95,7 хувь байна.
Улаанбаатар хотын нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээний нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем буюу “UB engineering” программд дүүрэгт 2025 онд ашиглалтад орсон 2 орон сууцны 3 лифтийг мэдээллийн санд оруулсан.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр “Софт мастер” ХХК 2025 оны 12 дугаар сарын 04-06-ны өдрийн хооронд дүүргийн нийтийн эзэмшлийн гудамж зам талбай, хөшөө дурсгал, хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, сандал хогийн сав, спорт талбай түүний тохижилтын элементүүдийг мэдээллийн санд оруулах ажлыг хийж гүйцэтгэсэн.
2025 онд 4 аж ахуйн нэгж, байгууллагатай самбарын гэрээ шинээр байгуулж, 21 байгууллагын гадна хаяг, хаягийн байгууламжийн стандартыг мөрдүүлж шинэчилж өнгө үзэмжийг сэргээсэн.
Нийтийн эзэмшлийн орон сууцанд зөвшөөрөлгүй байршуулсан самбарыг буулгах талаар харьяа СӨХ-той хамтран мэдэгдэл хүргүүлж, 20 байрны 10 хаягийн самбарыг буулгуулж, 14 самбарыг тагт болон цонхон дээр шилжүүлэн байрлуулаад байна.




