• Нүүр
  • Танилцуулга
    • ИТХ
    • Багануур дүүргийн тухай
      • Газар зүйн төлөв
      • Түүхэн улбаа
      • Түүхэн дурсгалт газрууд
      • Хүн ам зүй
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Урлаг, соёл
      • Эдийн засаг
      • Дэд бүтэц
      • Хөдөө аж ахуй
      • Ан агнуур
      • Алдартнууд
    • Төсөл хөтөлбөр, түүний биелэлт
    • Засаг дарга
      • Мэндчилгээ
    • Засаг даргын орлогч
    • Хамтын ажиллагаа
    • Холбоо барих
  • Мэдээ мэдээлэл
    • Хөрөнгө оруулалт
      • Дэд бүтэц
      • Барилга байгууламж
      • Тохижилт
      • Авто зам
  • Байгууллагууд
    • Засаг даргын тамгын газар
      • Эрхэм Зорилго
      • Бүтэц
    • Хороо
      • 1-р хороо
      • 2-р хороо
      • 3-р хороо
      • 4-р хороо
      • 5-р хороо
    • Төрийн байгууллага
      • Багануурын залуус төв ААТҮГ
      • Байгаль хамгаалагч
      • Боловсролын хэлтэс
      • Газар зохион байгуулалтын алба
      • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
      • Дотоод аудитын алба
      • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
      • Мал эмнэлгийн тасаг
      • Нийгмийн даатгалын хэлтэс
      • Статистикийн хэлтэс
      • Татварын хэлтэс
      • Улсын бүртгэлийн хэлтэс
      • УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчийн газар
      • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
      • Худалдан авах ажиллагааны алба
      • Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
    • Хууль сахиулах байгууллага
      • Цагдаагийн хэлтэс
      • Онцгой байдлын хэлтэс
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
      • ШШГЕГ-ын харъяа нээлттэй, хаалттай хорих 427-р анги
      • Хилийн инженер, техникийн 0252-р анги
    • Эрүүл мэндийн байгууллага
      • Эрүүл мэндийн төв
      • Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв
      • Энэрэлт өлзий ӨЭМТ /1-р хороо/
      • Биваангирд ӨЭМТ /3-р хороо/
      • Энх өрх ӨЭМТ /2, 4, 5-р хороо/
      • Цусны салбар төв
      • Багануур сувилал
      • Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв
      • Хувийн эмнэлэг, лаборатори
      • Эмийн сан
    • Боловсролын байгууллага
      • Албан бус, насан туршын боловсролын төв
      • Боловсрол цогцолбор сургууль
      • Гүн галуутай цогцолбор сургууль
      • Оюуны эрин цогцолбор сургууль
      • Сод дунд сургууль
      • 131-р цэцэрлэг
      • 132-р цэцэрлэг
      • 138-р цэцэрлэг
      • 139-р цэцэрлэг
      • 142-р цэцэрлэг
      • 184-р цэцэрлэг
      • 193-р цэцэрлэг
      • 194-р цэцэрлэг
      • 235-р цэцэрлэг
      • 241-р цэцэрлэг
      • 288-р цэцэрлэг
      • Сургалтын төв
    • Инженерийн байгууллага
      • Дулаан хангамж
        • Багануурын дулааны станц ТӨХК
      • Цахилгаан хангамж
        • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
        • БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур цахилгаан түгээх сүлжээ салбар
        • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар
      • Ус хангамж
        • Багануур ус ААТҮГ
      • Харилцаа холбоо
        • Монгол шуудан ХК-ийн Багануур шуудан үйлчилгээний газар
        • Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануурын холбооны газар
        • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Багануур салбар
        • Мобиком
        • Скайтел
        • Жи-мобайл
        • Юнител
      • Гэрэлтүүлэг
        • Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ
      • Тохижилт, ногоон байгууламж, хог тээвэр, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ
        • Багануур тохижилт ААТҮГ
      • Сууц өмчлөгчдийн холбоо
        • Шинэ элч СӨХ /1-5, 19-23/
        • Сод хөгжил СӨХ /6-18/
        • Тавлаг өргөө СӨХ /24-39/
        • Маргад өргөө СӨХ /40-54/
        • Уурхайчин СӨХ /56-61/
        • Содон суварга СӨХ /62-102/
      • Шатахуун хангамж
        • Петровис
        • Магнай трейд МТ
        • Сод монгол
        • Шунхлай
        • Дашваанжил
        • Горгаз
      • Зорчигч, ачаа тээвэр
        • Тээвэр зохицуулалтын алба ААТҮГ
        • Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Багануур зангилаа
        • Буянт хөлгийн жолоо хоршоолол
        • Юнайтед бра хоршоолол
    • Банк, санхүү
      • Голомт банк
      • Төрийн банк
      • Хаан банк
      • Хас банк
      • Барьцаалдан зээлүүлэх үйлчилгээ
      • Банк бус санхүүгийн байгууллага
      • Хадгаламж зээлийн хоршоо
    • Урлаг, спортын байгууллага
      • Соёлын ордон
      • Биеийн тамир, спортын хороо
      • Усан спорт, боулингийн төв
      • Спортын холбоо, клуб
      • Дугуйлан
    • Худалдаа, үйлчилгээ
      • Дэлгүүр
      • Ресторан, цайны газар
      • Ахуйн үйлчилгээ
      • Жижиг, дунд үйлдвэрлэл
      • Мал эмнэлэг
    • Аялал, жуулчлал
      • Зочид буудал, дэн буудал
      • Жуулчны бааз, амралтын газар
    • Бусад байгууллага
      • Улаан загалмай хороо
      • Эйнжил ХХК
    • Утасны жагсаалт
  • Захирамж шийдвэр
    • Захирамж
    • Тушаал
    • ТУШААЛ А
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хэм хэмжээний актын төсөл
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
      • Тендерийн урилга
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Сул орон тооны зар
      • Албан хаагчийн ёс зүйн дүрэм
      • ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам
      • Tөрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам
      • Албан хаагчдын ажлын гүйцэтгэл
      • Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилт
      • Шинэ ажилд орсон албан хаагч
    • ЗДТГ-аас үзүүлэх үйлчилгээний жагсаалт
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
      • Авлига мэдээлэл
    • Өргөдөл гомдлын мэдээлэл
    • Аудитын дүгнэлт
    • Цахим үйлчилгээ
      • Халамж (e.halamj.mn)
      • Үйлчилгээ эрхлэх бүртгэл
    • хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
    • Арга хэмжээ
  • Legal.info
  • АВЛИГА МЭДЭЭ
    • Төлөвлөгөө, тайлан
    • ХАСУМ хянасан тухай
2025 оны 06 сарын 08
Нээлттэй ажлын байрСанал хүсэлт
  • mn
  • en
  • mng
Багануур
  • Нүүр
  • Танилцуулга
    • ИТХ
    • Багануур дүүргийн тухай
      • Газар зүйн төлөв
      • Түүхэн улбаа
      • Түүхэн дурсгалт газрууд
      • Хүн ам зүй
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Урлаг, соёл
      • Эдийн засаг
      • Дэд бүтэц
      • Хөдөө аж ахуй
      • Ан агнуур
      • Алдартнууд
    • Төсөл хөтөлбөр, түүний биелэлт
    • Засаг дарга
      • Мэндчилгээ
    • Засаг даргын орлогч
    • Хамтын ажиллагаа
    • Холбоо барих
  • Мэдээ мэдээлэл
    • Хөрөнгө оруулалт
      • Дэд бүтэц
      • Барилга байгууламж
      • Тохижилт
      • Авто зам
  • Байгууллагууд
    • Засаг даргын тамгын газар
      • Эрхэм Зорилго
      • Бүтэц
    • Хороо
      • 1-р хороо
      • 2-р хороо
      • 3-р хороо
      • 4-р хороо
      • 5-р хороо
    • Төрийн байгууллага
      • Багануурын залуус төв ААТҮГ
      • Байгаль хамгаалагч
      • Боловсролын хэлтэс
      • Газар зохион байгуулалтын алба
      • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс
      • Дотоод аудитын алба
      • Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
      • Мал эмнэлгийн тасаг
      • Нийгмийн даатгалын хэлтэс
      • Статистикийн хэлтэс
      • Татварын хэлтэс
      • Улсын бүртгэлийн хэлтэс
      • УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгчийн газар
      • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс
      • Худалдан авах ажиллагааны алба
      • Эрүүл мэндийн даатгалын хэлтэс
    • Хууль сахиулах байгууллага
      • Цагдаагийн хэлтэс
      • Онцгой байдлын хэлтэс
      • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс
      • ШШГЕГ-ын харъяа нээлттэй, хаалттай хорих 427-р анги
      • Хилийн инженер, техникийн 0252-р анги
    • Эрүүл мэндийн байгууллага
      • Эрүүл мэндийн төв
      • Нийгмийн эрүүл мэндийг дэмжих төв
      • Энэрэлт өлзий ӨЭМТ /1-р хороо/
      • Биваангирд ӨЭМТ /3-р хороо/
      • Энх өрх ӨЭМТ /2, 4, 5-р хороо/
      • Цусны салбар төв
      • Багануур сувилал
      • Нийслэлийн зоонозын өвчин судлалын төв
      • Хувийн эмнэлэг, лаборатори
      • Эмийн сан
    • Боловсролын байгууллага
      • Албан бус, насан туршын боловсролын төв
      • Боловсрол цогцолбор сургууль
      • Гүн галуутай цогцолбор сургууль
      • Оюуны эрин цогцолбор сургууль
      • Сод дунд сургууль
      • 131-р цэцэрлэг
      • 132-р цэцэрлэг
      • 138-р цэцэрлэг
      • 139-р цэцэрлэг
      • 142-р цэцэрлэг
      • 184-р цэцэрлэг
      • 193-р цэцэрлэг
      • 194-р цэцэрлэг
      • 235-р цэцэрлэг
      • 241-р цэцэрлэг
      • 288-р цэцэрлэг
      • Сургалтын төв
    • Инженерийн байгууллага
      • Дулаан хангамж
        • Багануурын дулааны станц ТӨХК
      • Цахилгаан хангамж
        • Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
        • БЗӨБЦТС ТӨХК-ийн Багануур цахилгаан түгээх сүлжээ салбар
        • Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбар
      • Ус хангамж
        • Багануур ус ААТҮГ
      • Харилцаа холбоо
        • Монгол шуудан ХК-ийн Багануур шуудан үйлчилгээний газар
        • Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануурын холбооны газар
        • Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн Багануур салбар
        • Мобиком
        • Скайтел
        • Жи-мобайл
        • Юнител
      • Гэрэлтүүлэг
        • Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ
      • Тохижилт, ногоон байгууламж, хог тээвэр, нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ
        • Багануур тохижилт ААТҮГ
      • Сууц өмчлөгчдийн холбоо
        • Шинэ элч СӨХ /1-5, 19-23/
        • Сод хөгжил СӨХ /6-18/
        • Тавлаг өргөө СӨХ /24-39/
        • Маргад өргөө СӨХ /40-54/
        • Уурхайчин СӨХ /56-61/
        • Содон суварга СӨХ /62-102/
      • Шатахуун хангамж
        • Петровис
        • Магнай трейд МТ
        • Сод монгол
        • Шунхлай
        • Дашваанжил
        • Горгаз
      • Зорчигч, ачаа тээвэр
        • Тээвэр зохицуулалтын алба ААТҮГ
        • Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Багануур зангилаа
        • Буянт хөлгийн жолоо хоршоолол
        • Юнайтед бра хоршоолол
    • Банк, санхүү
      • Голомт банк
      • Төрийн банк
      • Хаан банк
      • Хас банк
      • Барьцаалдан зээлүүлэх үйлчилгээ
      • Банк бус санхүүгийн байгууллага
      • Хадгаламж зээлийн хоршоо
    • Урлаг, спортын байгууллага
      • Соёлын ордон
      • Биеийн тамир, спортын хороо
      • Усан спорт, боулингийн төв
      • Спортын холбоо, клуб
      • Дугуйлан
    • Худалдаа, үйлчилгээ
      • Дэлгүүр
      • Ресторан, цайны газар
      • Ахуйн үйлчилгээ
      • Жижиг, дунд үйлдвэрлэл
      • Мал эмнэлэг
    • Аялал, жуулчлал
      • Зочид буудал, дэн буудал
      • Жуулчны бааз, амралтын газар
    • Бусад байгууллага
      • Улаан загалмай хороо
      • Эйнжил ХХК
    • Утасны жагсаалт
  • Захирамж шийдвэр
    • Захирамж
    • Тушаал
    • ТУШААЛ А
  • Ил тод байдал
    • Шилэн данс
    • Хэм хэмжээний актын төсөл
    • Үйл ажиллагааны ил тод байдал
    • Худалдан авах ажиллагааны ил тод байдал
      • Тендерийн урилга
    • Хүний нөөцийн ил тод байдал
      • Албан тушаалын тодорхойлолт
      • Сул орон тооны зар
      • Албан хаагчийн ёс зүйн дүрэм
      • ТЖАХ-ийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам
      • Tөрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам
      • Албан хаагчдын ажлын гүйцэтгэл
      • Хүний нөөцийн стратеги, түүний хэрэгжилт
      • Шинэ ажилд орсон албан хаагч
    • ЗДТГ-аас үзүүлэх үйлчилгээний жагсаалт
    • Авлигын эсрэг үйл ажиллагаа
      • Авлига мэдээлэл
    • Өргөдөл гомдлын мэдээлэл
    • Аудитын дүгнэлт
    • Цахим үйлчилгээ
      • Халамж (e.halamj.mn)
      • Үйлчилгээ эрхлэх бүртгэл
    • хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайлан
    • Арга хэмжээ
  • Legal.info
  • АВЛИГА МЭДЭЭ
    • Төлөвлөгөө, тайлан
    • ХАСУМ хянасан тухай

Нүүр Page 26

Global Title

thumbnail халаалта-580x365халаалта-580x365
Өнөөдөр орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно
9 сар 15 2023 Мэдээ мэдээлэл superadmin

Өнөөдөр орон сууцны айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулааныг холбох бол ААН, байгууллагуудын дулааныг аравдугаар сарын 1-нээс холбоно.

thumbnail 375983598_706730511491795_3879350905743419364_n375983598_706730511491795_3879350905743419364_n
“Гүн Галуутай алтан намар” ахмадын өдөрлөг боллоо
9 сар 15 2023 Мэдээ мэдээлэл superadmin
Олон улсын ахмадын баярыг тохиолдуулан ахмадын хорооноос “Гүн галуутай алтан намар” ахмадын өдөрлөгийг өнөөдөр ахмадын цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа. Уг өдөрлөгийн хүрээнд өөрсдийн тариалсан хүнсний ногоо, цагаан идээ, хатгамлаар үзэсгэлэн гаргасан юм.
Энэхүү өдөрлөгт дүүргийн 5 хорооны 68 ахмад оролцож мөн 3-р хорооны ахмад Т.Баян-Өлзийд Нийслэлийн тэргүүний ахмад тариаланчийн шагналыг гардууллаа.
Арга хэмжээний үеэр Монголын урлагийн холбооны дэргэдэх Сонгодог соёл клубийн хамт олон хүрэлцэн ирж нано технологи болон оношилгоо үнэ төлбөргүй хийж, зөвлөгөө өгч таван ахмадад хүндэтгэл үзүүллээ.

thumbnail 375908604_706308644867315_5503481203178105615_n375908604_706308644867315_5503481203178105615_n
Энэ сарын 15-ны өдрөөс айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдэд халаалт өгнө
9 сар 14 2023 Дүүргийн шуурхай superadmin

Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтыг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 16 төрлийн үүрэг даалгавар өгснөөс биелэлт 75 хувьтай хэрэгжсэн байна.

Онцгой байдлын хэлтэс гал түймрийн нэг дуудлагаар ажиллаж, авран хамгаалжээ. Мөн гол усны үер, тарваган тахал, Боом зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлж, 24 цагаар үүрэг гүйцэтгэж, сэрэмжлүүлэг мэдээ хүргэж ажиллажээ.

Мөн ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр: “Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдүүдийн дунд томуу, томуу төст өвчлөл нэмэгдэж байна. Энэ жилийн хувьд томуугийн халдвар хугацааны хувьд маш эрт нэмэгдэж байгааг анхаарч хүүхдүүдээ дулаан хувцаслаж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй байгаа” гэлээ.

ИТХ-ын дарга Т.Отгонболд: ЕБС,СӨБ-үүдийн халдваргүйтгэл, ЕБС-иудын үдийн хоол хөтөлбөрийн хоолны чанарт анхаарал хандуулж ажиллахаар чиглэл өглөө. Мөн сүүлийн үед цахим залилах төрлийн гэмт хэрэг ихэссэнтэй холбогдуулан дүүргийн Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Цагдаагийн хэлтэстэй хамтарсан сургалтыг 09 сарын 14-ний өдрийн 14.00 цагт Өргөө соёлын ордонд хийх бөгөөд тус сургалтад байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудыг ажилтан, алба хаагчдаа идэвхтэй хамруулах талаар мэдээлэл хийлээ.

Төлөвлөгөөт мэдээллийг өгсний дараа дүүргийн Засаг дарга дараах үүрэг даалгавар өглөө.
– Дүүргийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
-Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч ажиллах.
– Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах.
-09 сарын 15-ны өдрөөс халаалт ирж байгаа учраас СӨБ, ЕБС, Эрүүл мэндийн байгууллагууд шугам сүлжээ, сантехникийн засвар үйлчилгээнд гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж ажиллах.
-Халаалт, дулаантай холбоотой мэдээ мэдээллийг тухай бүр хүргэж ажиллах.
-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөр, намрын мод тарих үндэсний өдрийн бэлтгэл ажлыг хангах.
-Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдааг сайтар зохион байгуулахад анхаарах.
-Олон Улсын Ахмадын баярын өдрийг БААН-үүд тэмдэглэн өнгөрүүлэх, ахмадууддаа хууль эрхзүйн мэдлэг мэдээлэл олгох сургалт, санал хүсэлт авах арга хэмжээг зохион байгуулах.
-U17 өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээн дүүрэгт зохион байгуулагдаж байгаатай холбоотойгоор аюулгүй байдлыг хангаж ажиллах, хүүхдүүд гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хүнсний аюулгүй байдлыг хангаж ажиллах.
– Гэр хороолол дундах гудамж талбай, авто замын засвар шинэчлэлт дээр онцгой анхаарч ажиллах.
-Мал, мал бүхий иргэдийг суурьшлын бүсээс гаргах ажлыг зохион байгуулах.
thumbnail 375987665_705528914945288_5104471538943678182_n375987665_705528914945288_5104471538943678182_n
“Өсвөрийн аврагч-2023” тэмцээн зохион байгуулагдана
9 сар 12 2023 Мэдээ мэдээлэл superadmin
Багануур дүүргийн аварга шалгаруулах “Өсвөрийн аврагч-2023″ тэмцээн 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулагдах тул ЕБС-ийн ахлах ангийн Өсвөрийн аврагч бүлгийн гишүүдийг оролцохыг урьж байна. Тус тэмцээний ерөнхий зохион байгуулагчаар гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл ажиллаж байгаа юм.

thumbnail 374637413_703921705106009_6689619986832016266_n374637413_703921705106009_6689619986832016266_n
Монгол улсын аварга шалгаруулах “U17” тэмцээнд 45 багийн тамирчид оролцож байна
9 сар 11 2023 Мэдээ мэдээлэл superadmin
“U17” өсвөр үеийн 2023 оны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Тус тэмцээнд 45 багийн 540 тамирчид хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Тэмцээн “Уурхайчин” спорт цогцолбор болон Хүний хөгжлийн ордны спорт заалуудад болж байгаа бөгөөд 09 сарын 16-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.
Нээлтийн үйл ажиллагаа маргааш буюу 09 сарын 12-ны өдрийн 19.00 цагаас “Уурхайчин “спорт цогцолборт болно.

thumbnail 375867960_704961975001982_4867568831092099681_n375867960_704961975001982_4867568831092099681_n
Авлигыг мэдээлье
9 сар 11 2023 Мэдээ мэдээлэл superadmin

“Авлигыг мэдээлье” 110 утас руу үнэгүй залгах боломжтой

thumbnail 5656556565
Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа авч байна
9 сар 8 2023 Мэдээ мэдээлэл superadmin
Үндэсний статистикийн хорооноос Амьдрах орчны аюулгүй байдлын судалгааг улсын хэмжээнд анх удаа авч байна. Уг судалгаа нь иргэдийн амар тайван, аюулгүй амьдрах таатай орчин хангагдсан эсэх, үүнээс шалтгаалж гэмт хэрэгт өртөх эрсдэл, хүний эрхийн зөрчил болон хууль сахиулах, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн итгэх итгэл ямар түвшинд байгааг тодорхойлох зорилготой юм.
Нийт 20 баг 21 аймаг, есөн дүүргийн 8000 өрхийг санамсаргүй түүврийн аргаар сонгон судалгаа авах бөгөөд есдүгээр сарын 1-ээс арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал 70 хоногийн хугацаанд үргэлжилнэ.
Амьдрах орчны аюулгүй байдлыг тодорхойлохдоо эрүүл, аюулгүй орчинд амьдарч байна уу, түгжрэлгүй замд зорчиж байна уу, ус хүлээн авч буй шугам хоолой нь аюулгүй байж, үер, усны аюул тохиолдоход бэлэн байдал хангагдсан эсэх зэрэг иргэдийн амьдрах орчин нөхцөлийг судална.
Харин гэмт хэрэгт өртөх эрсдэлийг судлахдаа хохирогчийн эрхийг хамгаалж, хохирлыг барагдуулан, гэмт хэргээс урьдчилан сэргийлж, нуугдмал гэмт хэргийг илрүүлэх байдлаар хууль, эрх зүйн орчныг сайжруулахад шаардлагатай мэдээллийг цуглуулах юм. Түүнчлэн хууль хяналтын байгууллагад иргэдийн хандах хандлага, итгэх итгэл ямар түвшинд байгааг судална.
Ташрамд, дэлхийн 80 гаруй оронд зохион байгуулдаг энэхүү судалгааны асуулгыг НҮБ-ын Гэмт хэрэг, мансууруулах бодистой тэмцэх газар болон Европын эдийн засгийн комиссын хамтарсан судалгааны арга зүйгээр боловсруулжээ. Олон улсын хэмжээнд тус судалгаагаар хүний эрх, түүний дотроос хохирогчийн эрхийн асуудлыг судалж, тухайн улсад хүний эрх хэр түвшинд хамгаалагдаж байгааг илтгэдгээрээ өндөр ач холбогдолтойд тооцогддог байна.

thumbnail 374567275_702838488547664_8789882557583096294_n374567275_702838488547664_8789882557583096294_n
Багануурчуудад дэлхийн боловсролыг олгох хамтын ажиллагаа амжилттай эхэллээ
9 сар 8 2023 Мэдээ мэдээлэл superadmin
Хүүхэд, залуучуудад дэлхийн боловсролыг олгох, мэргэшсэн чадварлаг иргэдийг бэлтгэх зорилгоор дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн “Дэлхийн мөрөөдлийн сургууль” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Мөнхдэлгэр нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны санамж бичигт ЕБС, МСҮТ-ийн ахлах ангийн сурагчдыг гадаадын их дээд сургуульд сургах, төрийн байгууллага, эрүүл мэнд, боловсрол, уул уурхай, эрчим хүч, худалдаа, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа ажилтан, албан хаагчдыг мэргэшүүлэх, чадавхжуулах, урт, богино хугацаат сургалт, дадлагыг БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудад хамтран зохион байгуулах, соёлын чиглэлээр хамтран ажиллахаар тусгасан юм.
Дээрх ажлын эхлэл болгож, өнөөдөр БНСУ-ын Масан их сургуулийн менежер Ким Хэ Мин, Кёнин эмэгтэйчүүдийн их сургуулийн менежер С.Саранчимэг нар 11 дүгээр ангийн сурагчдад танилцуулга хийж харилцан яриа өрнүүлсэн юм. Түүнчлэн, “Хилийн чинад дахь Монголчууд” ТББ-аас дүүргийн Залуучуудын зөвлөлийн төлөөлөл, Багануурын Залуус төвийн захирал М.Гантулга нартай уулзаж, хамтран ажиллах саналыг солилцлоо.
Цаашид дүүргийн Засаг даргатай ажлын төлөвлөгөөг хамтран боловсруулж ажиллах бөгөөд Багануур дүүрэгт энэ оны 10 дугаар сард Япон улсын топ 18 их сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр, ажлын байрны богино сургалт, бизнесийн хөрөнгө оруулалт, старт апыг дэмжин ажилладаг “Наран шойжи Монголиа” төв салбараа албан ёсоор нээж, Багануур дүүргийн Залуус төвтэй хамтран ажиллахаар шийдвэрлэлээ.

thumbnail 374240446_702303568601156_3514583182928178327_n374240446_702303568601156_3514583182928178327_n
Хотын дарга хөрөнгө оруулалтын ажлыг яаралтай эхлүүлэх үүргийг өглөө
9 сар 6 2023 Мэдээ мэдээлэл superadmin

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Багануур дүүрэгт ажиллах үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Багануурчуудад шаардлагатай байгаа ажлын саналыг танилцуулсан.

Тэрээр Багануур дүүргийн хэмжээнд 27 орчим км хатуу хучилттай автозам байгаа ба эдгээр замууд ихэнх нь 10-30 жилийн насжилттай. Асфальт болон бетон замын барьцалдах чадвар муудсан, сүүлийн жилүүдэд бороо их орсны улмаас замын эвдрэл үлэмж хэмжээгээр нэмэгдэж, жил бүр нөхөөс хийж байгаа ч гэсэн үр дүнд төдийлөн хүрэхгүй байна. Тэгэхээр төв замыг бүрэн нэмж асфальтаар хучих хэрэгтэй, нэн тэргүүнд Залуус төвөөс Тогос уул хүртэлх автозамыг цаг алдалгүй хучих шаардлагатайг танилцууллаа.

Түүнчлэн 2024 он гэхэд гэр хорооллын бүх хэсэг гудамжнуудыг бүрэн гэрэлтүүлэгтэй болгоход 1,5 тэрбум төгрөг, орон сууцны фасад засварт 3,9 тэрбум төгрөг, спорт хорооны гадна доторх их засварт 1 тэрбум төгрөгийг шийдвэрлэж өгөхийг хүссэн юм.

Хотын даргын зүгээс дүүргийн төв автозам, спорт хорооны нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, Залуус төвөөс Эрүүл мэндийн төвийн уулзвар хүртэлх автозамын 480 сая төгрөг, Спорт хорооны барилгын дотоод их засварт 545 сая төгрөгийг холбогдох зардлаас санхүүжүүлж, энэ онд нь эхлүүлэх, нийтийн тээвэрт дахин 2 автобусыг хуваарилж шилжүүлэхийг нийслэлийн холбогдох удирдлагуудад үүрэг болголоо. Мөн 2024 онд гэрэлтүүлгийн тоног төхөөрөмж, фасад засварт тодорхой хөрөнгийг тусгаж, Байдлаг хэсгийн гэр хорооллын бичил цэцэрлэгт хүрээлэнг байгуулахаа амлалаа.

Дашрамд дурдахад нийслэлийн 2023 оны төсвийн тодотголоор Багануур дүүрэгт дараах ажлуудыг нийслэлийн Засаг даргаас баталсан байна.

Боловсрол цогцолбор сургууль дотор сантехник засварын ажил  /558.6 сая/

Гүн галуутай цогцолбор сургууль дотор сантехник засварын ажил /200.0 сая/

Ундны усны эх үүсвэрийн цахилгаан хангамж /90.0 сая/

Наадмын талбайн цахилгаан хангамж  /40.0 сая/

Бичил цэцэрлэгт хүрээлэн,  Хилийн цэргийн байр болон  5 дугаар хорооны “Бага гүн” хэсгийн тохижилтын ажил /240.0 сая/

19-23 дугаар байр болон БЦС-ийн хичээлийн 2 дугаар байранд 3х3 сагсан бөмбөгийн стандартын талбай

 

 

thumbnail 64f6c1021431cf7f0c8d896764f6c1021431cf7f0c8d8967
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарна
9 сар 5 2023 Мэдээ мэдээлэл superadmin

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Багануур дүүргээс цахимаар удирдан зохион байгуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн юм. Тодруулбал, өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангах, тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, парк шинэчлэлийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 658 арга хэмжээ төлөвлөснөөс хэрэгжилт 86 хувьтай байна. Сайжруулсан шахмал 90 мянган тонн түлш нөөцлөөд байгаа юм.

Мөн амралтын газар, жуулчны баазуудын гадна орчны тохижилт, ариун цэврийн байгууламж, бие засах газар, хог хаягдлын цэвэрлэгээ, үйлчилгээнд хөрсний бохирдлоос сэргийлэх арга хэмжээ авч, стандартыг мөрдүүлж ажиллах үүрэг өгсний дагуу 134 байгууллагад шаардлага хүргүүлсэн бөгөөд хяналт шалгалт үргэлжилж буй. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг өглөө, оройдоо нэмэгдүүлэх, үйлчилгээний чанарт анхаарах, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өдөр үйлчилгээнд гардаг автобусны тоо 1955 байсныг 50-аар нэмэгдүүлж, цаашид ч нэмэгдүүлэхэд анхаарч байна. Тэрчлэн автобусны угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг хэлж байлаа.

Хотын дарга хариуцсан ажлаа дор бүрнээ гүйцэтгэл сайтай хийхэд анхаарах, тарваган тахлаас урьдчилан сэргийлэх, постуудад хяналт шалгалтыг сайжруулах хэрэгтэйг онцолж байв. Түүнчлэн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, цэвэрлэгээ, ариутгалыг сайтар хийхэд анхаарахыг үүрэг болголоо. Тэрчлэн нийтийн тээврийн менежментийг сайжруулах үүрэгтэй байгууллага нь Нийслэлийн Нийтийн тээврийн газар гэдгийг тодотгоод, ажлаа сайн хийх хэрэгтэйг сануулав. Мөн СӨХ-ны хууль, эрх зүйн орчныг сайжруулах, хуулийн төсөл боловсруулах ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Багануурын хүн амын 71 хувь нь залуучууд

Багануур дүүргийн онцлог хийгээд 2023 онд хэрэгжүүлсэн ажлын талаар тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн удирдах ажилтнуудад мэдээлэл өгөв. Багануур нь 29 мянга гаруй хүн амтай бөгөөд 71 хувь нь залуучууд аж. Дүүргийн хэмжээнд хүн амын тоог 20 хувиар нэмэгдүүлэх бодлого баримталж, орон сууц худалдаж авсан иргэдийг  ипотекийн гурван хувийн зээлд хамруулж байна. Түүнчлэн өнгөрсөн хугацаанд нийт 211 мянган мод тарьжээ. Дүүргийн хэмжээнд 1.2 сая ам метр талбайд ногоон байгууламжтай. Энэ нь нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 35.7 ам метр гэсэн үг юм. Мод үржүүлгийн чиглэлээр  дөрвөн аж ахуйн нэгж, таван иргэн 31.7 га газарт  647 мянган тарьц суулгацыг бэлтгээд байна. Харин хатуу хучилттай 27.6 км авто замтай. Ихэнх нь 10-30 жилийн насжилттай тул шинээр зам тавих шаардлага тулгарч байгааг хэлж байв. Гэр хорооллын 65 хувь, орон сууцны хороолол 100 хувь гэрэлтүүлэгтэй болжээ.  Энэ онд л гэхэд гэрэлтүүлгийг 14 хувиар нэмэгдүүлсэн байна. 2020-2023 онд нийт 39 байрны фасад засварын ажлыг хийж гүйцэтгэсэн. Ирэх онд 23 байранд засвар хийх шаардлагатай. Дүүргийн хэмжээнд төрийн 24 байгууллагад 107 албан хаагчийн орон тоо дутуу байна.

Хотын дарга тус дүүргийг орон сууцжуулах бодлого баримтлах, авто замын шинэ трассыг төлөвлөх, хүн амыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байна

УБЗАА-ны Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр:

-Манай албанаас хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил үйлчилгээг энэ онд 70, ирэх 2024 онд 100 хувьд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд хот, нийтийн аж ахуйн таван ажлыг үе шаттайгаар хувийн хэвшилд шилжүүлж байгаа. Тодруулбал, зам, талбайн цэвэрлэгээ, үйлчилгээ, тээвэрлэлт 95, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалт 99, нийтийн эзэмшлийн зам талбайн гэрэлтүүлэг, арчлалт, засвар үйлчилгээ 100 хувь, хот тохижилт, бүтээн байгуулалт, явган хүний замын ажил 94, нийтийн бие засах газрын үйлчилгээ 84 хувьтай хувийн хэвшилд шилжээд байна. Аж ахуйн нэгжүүдтэй гурван жилийн гэрээ байгуулсан. Ингэснээр байгууллагуудад хөрөнгө оруулалтын зээл авах, боловсон хүчин тогтвортой ажиллах нөхцөл бүрдсэн зэрэг үр дүн гарсан хэмээлээ.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат Багануур дүүргийн үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажлын явцын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Багануур дүүрэгт захиалагчийн хяналт тавьж байгаа 15 ажил бий. Үүний нэг нь үйлдвэрлэл технологийн паркийн цахилгаан хангамжийн өндөр хүчдэлийн шугамын ажил. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа. Ажлын явц 30 хувьтай байна. Угсралтын ажил эхэлсэн. Аравдугаар сард багтаан ажлыг дуусгахаар төлөвлөж байна гэв.

“Эрүүл ирээдүй” аян зохион байгуулна

Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:

-Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хүрээнд таван чиглэлээр 20 үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Тухайлбал, хүүхдийн өвчний цогц менежмент, өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшүүлэх гэх мэт сургалт зохион байгууллаа. Мөн эхийн эндэгдлийн ноцтой тохиолдолд суурилсан хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ зохион байгуулснаас гадна дүүргүүдэд Өсвөр үеийн кабинетууд байгуулсан. Өсвөр үе, хүүхэд, залуучуудыг утаат болон электрон тамхидалтаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг өргөжүүлэх зорилгоор “Эрүүл ирээдүй” аяны бэлтгэлийг хангаж байна гэлээ.

Тоглоомын талбайг засварлаж, аюулгүй байдлыг хангуулна

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өгсөн юм.

  • Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг сайтар хангаж, өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, инженер хангамжийн байгууллагууд энэ сарын 15-ны дотор ажлуудаа бүрэн дуусгах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээ авч, шуурхай бригадыг бэлэн байлгах,
  • Нийслэлийн хэмжээнд үйлчилгээ үзүүлж буй эрүүл мэндийн болон боловсролын байгууллагуудын гадна орчны тохижилт, аюулгүй байдлыг сайжруулах, ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
  • Худалдаа үйлчилгээний байгууллагуудын барилгын гадна шат, довжоог хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй байлгах, нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэвэрлэгээг тогтмолжуулах, явган хүний зам, гадна хаяг, рекламын самбар, бүрэн бүтэн байдал алдагдсан, эрсдэл үүссэн хүүхдийн тоглоомын талбайг засварлах, аюулгүй байдлыг хангуулж, стандартад нийцүүлж ажлыг эрчимжүүлэх,
  • Хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх, биеийн тамир спортоор хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлаа эрчимжүүлэх,
  • Хүүхдийн тоглоомын талбай болон цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд 22:00 цагаас хойш иргэд, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж байгаатай холбогдуулан ирсэн гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл, шалтгаан нөхцөлийг судалж, түүнийг арилгах, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах,
  • Нийслэл дэх Төрийн аудитын байгууллагын аудитын дүгнэлт, зөвлөмжийн хэрэгжилтийг сайтар хангуулж, нягтлан бодох бүртгэл хөтлөлт, тайлагналттай холбоотой холбогдох хууль тогтоомж, заавар журмыг мөрдөн, төсвийн сахилга бат, хариуцлагыг сайжруулах, алдаа зөрчлийг давтан гаргахгүй байхад анхаарч ажиллах.
  • Нийслэлийн Засаг даргын Ажлын хэсэг байгуулсан захирамжуудын хэрэгжилтийг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллах.
  • Нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдын хариуцлагыг сайжруулж, байгууллагуудаас ирүүлж байгаа тайлан мэдээний чанарт ахиц гаргах, хэрэгжилтийг үнэн, зөв, шуурхай тайлагнаж, бодит мэдээллээр хангаж ажиллах зэрэг үүрэг өгөв.

1 2 … 24 25 26 27 28 … 95 96
Багануурын мэдээ

Холбоо барих

Улаанбаатар хот, Багануур дүүрэг, Нацагдоржийн гудамж, Наран хороолол, 1-р хороо, Засаг даргын тамгын газар

Санхүү: info@baganuur.gov.mn

Санал хүсэлт: info@baganuur.gov.mn

Борлуулалтын алба: info@baganuur.gov.mn

Утсаар холбогдох 70210661, 70210340
И-мэйл хаяг info@bnd.ub.gov.mn

Засаг даргын тамгын газар

  • Цагдаагийн хэлтэс
  • Багануур дүүргийн онцгой байдлын хэлтэс
  • Хот байгуулалтын хэлтэс
  • НЭЭЛТТАЙ ХААЛТТАЙ 427-р ХОРИХ АНГИ
  • Нийгмийн хөгжлийн хэлтэс
  • Цэргийн штаб

Хэрэгцээт холбоос

  • Үйл ажиллагааны хөтөлбөр
  • Хамтын ажиллагаа
  • Төсөл хөтөлбөрийн биелэлт
  • Захирамж шийдвэр
  • Шилэн данс
  • Тамгын газрын дүрэм
Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2025 Багануур дүүрэг