МОНГОЛЫН РАДИОГООС ЯРЬЖ БАЙНА
Манай дүүрэг боловсрол, эрүүл мэндийн салбарын цахим системийг амжилттай хэрэгжүүлж, дэд бүтцийн салбарын цахим шилжилтийг эхлүүлээд байна
Дүүргийн эмнэлэг 1989 онд байгуулагдснаас хойш анх удаа бүрэн засварт орно
Статистикийн хэлтсээс сургалт зохион байгууллаа
Монгол улсад статистикийн байгууллага үүссэний 98 жилийн ойн арга хэмжээг угтан Үндэсний статистикийн хороо, дүүргийн Статистик хэлтэс хамтран дүүрэг хороодын төрийн албан хаагчид болон аж ахуйн нэгжийн мэдээлэгч, хэрэглэгч нарт зориулан төрийн нэгдсэн мэдээллийн сан, төрийн их өгөгдлийг бий болгох хөтөлбөр, статистикийн нэгдсэн мэдээллийн сан www.1212.mn -ийг хэрхэн хэрэглэх, ашиглах талаарх сургалтыг зохион байгууллаа.
Эрдэнэт хүний амь аварсан Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад талархал гардуулжээ
Эрдэнэт хүний амь аварсан Цагдаагийн хэлтсийн алба хаагчдад талархал гардуулжээ
Дүүргийн өсвөрийн шатарчдын их нүүдэл тэмцээний шилдгүүд тодорлоо
Дүүргийн өсвөрийн шатарчдын их нүүдэл тэмцээний шилдгүүд тодорлоо.
Нийслэлийн 383 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын ИХ НҮҮДЭЛ тэмцээнийг дүүргийн шатанд амжилттай зохион байгууллаа.
Дүүргийн худалдаа, нийтийн хоол, нийтийн аж ахуйн салбарынхан чууллаа
Монгол улсад Үндэсний худалдаа, нийтийн хоолны салбар үүсч хөгжсөний 101 жил, Нийтийн аж ахуйн салбар үүсч хөгжсөний түүхт 91 жилийн ойн баярын өдрөөр салбарынхан чууллаа.
“Шинэ сэргэлт: nextgen 2022” төслийн уралдаанд “Хүүхдийн анхдагч хэрэгцээ” төсөл шалгарчээ
“Шинэ сэргэлт: nextgen 2022” төслийн уралдаанд “Хүүхдийн анхдагч хэрэгцээ” төсөл шалгарчээ.
Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алсын хараа 2050“ урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “ШИНЭ СЭРГЭЛТ: NEXTGEN 2022” төслийн уралдааныг зарласан билээ.
“Манай хороо-Миний гудамж” аянд амжилттай оролцсон байгууллага, аж ахуйн нэгж, иргэддээ халуун баяр хүргэе
НЗДТГ-аас хороодын албан хаагчдыг чадавхжуулах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх зорилгоор “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдаан болон “Манай хороо-Миний гудамж” аяныг уламжлал болгон зохион байгуулдаг.
Энэ жилийн тухайд нийслэлийн “Шилдэг хороо-Хэсгийн ахлагч нарын шилдэг баг” шалгаруулах болзолт уралдааныг хоёр үе шаттай зохион байгуулсан. Тодруулбал, нэгдүгээр шатанд дүүргийн ЗДТГ-ын даргын тушаалаар байгуулсан Ажлын хэсгүүд бусад дүүргийн хороодтой харилцан мэргэжил-арга зүйн туршлага солилцох, хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх зорилгоор байшин ба гэр хороолол бүхий хороодын тоог тэнцвэртэй байдлаар хуваарилж, Ажлын хэсэг тус бүр 34 хороонд ажилласан юм.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг хоёрдугаар шатны шалгаруулалтыг хийсэн. Ингэхдээ нэгдүгээр шатны шалгаруулалтаар шалгарсан шилдэг 28 хороо, 28 хэсгийн ахлагч нарын баг буюу нийт 56 хорооны үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан байна. Ийнхүү шилдэг хороог шалгаруулахдаа 18 бүлгийн 106 шалгуур үзүүлэлтийг тавьсан бол шилдэг хэсгийн ахлагч нарын багийг шалгаруулахдаа 14 бүлгийн 35 шалгуур үзүүлэлтийг тавьж, дүнгээ гаргажээ.
Нийслэлийн 2022 оны “Манай хороо-Миний гудамж” аянд Багануур дүүргээс идэвх зүтгэл гарган амжилттай оролцож
“Шилдэг хороо” номинацид 1-р хороо,
“Шилдэг аж ахуйн нэгж, байгууллага” номинацид Улаанбаатар төмөр замын Багануур зангилаа,
“Шилдэг тохижилттой өрх” номинацид 1-р хорооны иргэн Д.Болд тусгай байр
“Шилдэг хороо шилдэг хэсгийн ахлагч” шалгаруулах болзолт уралдаанд 3-р хороо амжилттай оролцож тусгай байр эзэлсэн байна.