Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар 91,4 хувьтай хэрэгжжээ.

Дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ц.Ононтунгалаг : Өмнөх шуурхайн үеэр өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу сургууль цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс сэргийлэх ажлын хүрээнд сургуулийн эрсдэлийн үнэлгээг хийж ил гарсан цахилгааны утас далдлах, нурсан хашаа, шат довжоо засварлах, дотооддоо эвдэрсэн хяналтын камеруудыг засварлах ажлыг зохион байгуулж ажиллаж хичээл сургалтын үйл ажиллагааг 1-р сарын 27-ны өдөр хэвийн эхлүүлээд байна. Мөн дүүрэгт хэрэгжүүлж буй EF Efekta хиймэл оюунд суурилсан англи хэлний сургалтын сургалцагчдын хамрагдалтын байдлын судалгааг хүргэж хамгийн анхаарал хандуулах шаардлагатай буюу 50 хувиас доош хамрагдсан Боловсрол сургуулийн 8-р ангийн хамрагдалтыг нэмэгдүүлэх тал дээр боловсролын хэлтсээс анхаарч ажиллаж байгаагаа дурдлаа. Мөн 2026 оны хичээлийн жилийн хоёр дугаар хагсад нийт 3122 сурагч “Сүү” хөтөлбөрт хамрагдана гэсэн урьдчилсан тооцоолол гараад байгаа талаар мэдээлэл хүргэлээ.
Дүүргийн ЭМТ-ийн дарга Г.Батбаатар : Улсын хэмжээнд улаанбурхан өвчлөлийн дэгдэлт 345 дахь хоногтоо үргэлжилж байгаатай холбоотойгоор тус өвчний дархлаажуулалтад зорилтот бүлэг буюу 10-15 насны хүүхдүүдэд 2026 оны 1-р сарын 26-ны өдрөөс 2-р сарын 6-ны өдрийг хүртэл хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Багануур дүүргийн Онцгой Байдлын хэлтсийн дарга, Дэд Хурандаа Г.Батжаргал: Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2026 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн А/07 дугаар тушаалыг үндэслэн дүүргийн дунд төвөгшилтэй барилга байгууламжид төлөвлөгөөт болон гүйцэтгэлийн хяналт шалгалтыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа ба энэхүү хяналт шалгалт нь 2026 оны 2-р сарын 2-ны өдрөөс 24-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар төлөвлөгдөн ажиллаж байна. Мөн сар шинийн баярын амралтын өдрүүд болох гэж байгаатай холбогдуулан гэр хорооллын айлуудад удирдамжит хяналт шалгалт, гал түймрээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөгөөгөө батлуулахад бэлэн болоод байна.

Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо :
- Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас хуваарилах техникүүдийг энэ долоо хоногт багтааж яаралтай авч бэлэн байдалд оруулах
- Цагаан сарын угтсан их цэвэрлэгээний ажлыг хариуцаж зохион байгуулах, Багануур Тохижилттой хамтарч гэр хороололд үүссэн хур хогийн цэгүүдийг ачиж, устгах тал дээр анхаарах
- Тариан булаг, нуурын гэр хорооллын чиглэлд газар хатгаж тавьсан байгаа дугуйнуудыг авч байгаль орчноос нөхөн сэргээх
- Үерийн суваг шуудууны үзлэгийг эхлүүлэх, шаардлагатай газруудыг цэвэрлэх, нөхөн сэргээх үйл ажиллагаануудыг зохион байгуулах
- Авто замын ажлын саналуудыг нэгтгэж гаргах
- Боловсролын салбарын засварын ажлуудын тендер сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотойгоор Боловсролын газартай холбогдох
- Нөөцийн мах, сар шинийн худалдааны талаар иргэдэд мэдээлэл хүргэх
- Нийслэл тодотголын санал боловсруулж байгаатай холбоотойгоор дээд байгууллагуудад саналуудаа хүргүүлж ажиллах
- Орон сууцны төслийн мэдээллүүдийг нэгтгэж хүргэх
- Нийслэлээс аялал жуулчлалыг дэмжих тал дээр анхаарах чиглэл өгсөнтэй холбоотойгоор дүүргийн аялал жуулчлалын нөөц бололцоог судлах
- Төсвийн орлого бүрдүүлэх тал дээр анхаарч ажиллах, үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг түүнд ноогдуулж байгаа татваруудын мэдээллийг ирүүлэхийг чиглэл болголоо.







