Гар дээр суниалтын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
БТСУХороо, Багануур дүүргийн ЗДТГ, Багануур дүүргийн БТСХороо,МҮОНТ, Max pizza Chicken, Монголын гар дээр суниалтын холбоо хамтран Багануур дүүргийн гар дээрх суниалтын аварга шалгаруулах тэмцээнийг 11 насны ангиллаар 125 иргэдийг хамруулсан тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 1-р шат 30, 2-р шат 40, 3-р шатад 50, 4-р шат буюу шийдвэрлэх шатад тэнцэж түүнээс суниасан иргэдийг шагналт байранд шалгаруулсан юм.

Тэмцээний 8-10 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Б.Ананддорж 62 суниалтаар
2-р байр О.Бямба-Очир 44 суниалтаар
3-р байр Ж.Сүлд 40 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Б.Номинсолонго 85 суниалтаар
2-р байр Б.Удвал 77 суниалтаар
11-13 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Д.Тэмүүжин 70 суниалтаар
2-р байр Д.Батхүрэл 61 суниалтаар
3-р байр Б.Болдбаяр 59 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр М.Эрдэнэсувд 62 суниалтаар
2-р байр О.Хулан 60 суниалтаар
3-р байр С.Болормаа 56 суниалтаар
14-16 насны эрэгтэй төрөлд:
1-р байр У.Болор-Эрдэнэ 50 суниалтаар
2-р байр Д.Өсөхбаяр 46 суниалтаар
3-р байр О.Батзориг 43 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр И.Энхжин 46 суниалтаар
2-р байр А.Хэрлэнчимэг 39 суниалтаар
3-р байр О.Урангоо 33 суниалтаар
17-19 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Б.Билгүүн 102 суниалтаар
2-р байр Д.Эрхэмбаяр 82 суниалтаар
3-р байр Б.Энхжин 48 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Н.Наранзаяа 80 суниалтаар
2-р байр Т.Энэрэл
20-24 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Н.Очир-Эрдэнэ 87 суниалтаар
2-р байр Т.Нямдорж 49 суниалтаар
3-р байр Н.Шинэбаяр 48 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Д.Наранжаргал 100 суниалтаар
2-р байр О.Сарантуяа 72 суниалтаар
25-30 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Г.Амарсанаа 81 суниалтаар
2-р байр Н.Баасандорж 70 суниалтаар
3-р байр Т.Амартүвшин 49 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Б.Эрдэнэсувд 75 суниалтаар
2-р байр Т.Болорчулуун 69 суниалтаар
31-36 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Э.Баяржаргал 59 суниалтаар
2-р байр Т.Бямбасүрэн 59 суниалтаар
3-р байр Б.Амарболд 58 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Б.Дулмаа 101 суниалтаар
2-р байр Э.Алтанжаргал 67 суниалтаар
3-р байр Д.Бадамханд 27 суниалтаар
37-42 насны эрэгтэй төрөлд:
1-р байр А.Болдбаатар 140 суниалтаар
2-р байр Н.Баасанжаргал 92 суниалтаар
3-р байр А.Очирваань 79 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Н.Баяржаргал 93 суниалтаар
43-48 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Н.Баярбаясгалан 83 суниалтаар
2-р байр Д.Энхтайван 72 суниалтаар
3-р байр Ц.Ариунболд 60 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Д.Майцэцэг 45 суниалтаар
49-54 насны эрэгтэй төрөлд:
1-р байр н.Ганхүү 68 суниалтаар
2-р байр Э.Баянмөнх 49 суниалтаар
3-р байр Л.Мөнхбаяр 26 суниалтаар
эмэгтэй төрөлд:
1-р байр Х.Баясмаа 20 суниалтаар
+55 насны эрэгтэй төрөлд:
1-р байр Б.Гантөмөр 40 суниалтаар
2-р байр Ж.Болдбаатар 21 суниалтаар
3-р байр Л.Бямбатөгс 13 суниалтаар шагналт байранд шалгарлаа.

Нөөцийн мах худалдаалж эхэллээ
2023 оны 03-р сарын 15-наас эхлэн дүүрэгт хонь, ямаа, үхрийн нөөцийн мах худалдаалж эхэллээ.
Хонины ястай мах кг нь 8600 төгрөг, ямааны ястай мах-6400 төгрөг, үхрийн ястай мах 10700 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Нийт 1,4 тн буюу 410 кг үхрийн мах, 80 кг ямааны мах, 917 кг хонины махыг дараах 11 цэгээр борлуулна.

НӨӨЦИЙН ҮХЭР, ХОНЬ ЯМААНЫ МАХ ХУДАЛДААЛЖ БУЙ ЦЭГҮҮД:
Хишиг-Уул ХХК-ийн Хэрлэн худалдааны төв
Тэргэл дэвжих ХХК-ийн Тэргэл мини маркет
Ахиц трейд ХХК-ийн Ахиц-2 хүнсний дэлгүүр
“Со саку” ХХК-ийн “Гэрэл” дэлгүүр
Сондор орших ХХК-ийн Баян байгаль мини маркет
Мон их эрт ХХК-ийн Барс хүнсний дэлгүүр
МТЭШ ХХК-ийн Эрдэнэ мини маркет
Ахиц трейд ХХК-ийн Ахиц-1 хүнсний дэлгүүр
Асралт баян хаан ХХК-ийн Баянхаан мини маркет
Агар аяга ХХК Сэлэнгэ мини маркет
Уурхайн хишиг ХХК-ийн Бяцхан булаг дэлгүүрүүдэд нөөцийн үхэр, хонь, ямааны мах худалдаалж байна.

Үндэсний энгийн цахим гадаад паспорт олгож эхэллээ
Гуравдугаар сарын нэгнээс захиалга авч эхэлсэн үндэсний энгийн цахим гадаад паспортыг иргэдэд өнөөдрөөс олгож эхэллээ.
Манай улс Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-ын нийтийн түлхүүрийн санд 2021 онд 82 дахь орноор элссэнээр олон улсын стандартад нийцсэн, өндөр нууцлал бүхий цахим гадаад паспорт ашиглах боломжтой болжээ. Одоогоор тус санд элсээд буй 90 гаруй улс мэдээллийн сангаа дундаа ашигладаг байна.
“Цахим гадаад паспорттой иргэдийн мэдээлэл нийтийн түлхүүрийн санд байршдаг. Ингэснээр олон улсын хилийн шалган нэвтрүүлэх, гааль зэрэг газарт үүсдэг дарааллыг багасгах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, хугацааг хууль бусаар сунгахыг зогсоох юм. Мөн иргэний танилтыг дээд зэргийн нарийвчлалтай болгох, паспорт олгосон газрыг хөдөлшгүй баталгаажуулах, мэдээллийн аюулгүй байдлын түвшинг нэмэгдүүлэх давуу талтай”-г дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн онцлон, хамгийн анх захиалга хийсэн иргэдийн паспортыг гардуулан өгсөн юм.
Төрийн далбааны улаан өнгийн кодтой адил өнгийн паспорт нь энгийн, цахим гэсэн 2 төрөл байгаа. Чиптэй цахим паспорт 48 хуудастай, гадна хавтсанд нь Монгол Улсын нэрийг эвхмэл бичгээр бичсэн, хуудас бүр нь нууцлалтайгаас гадна төрийн тахилгат хайрханууд, түүх соёлын өвүүдийн зургийг буулгажээ. Чиптэй цахим паспортыг 82500, энгийнийг нь 40000 төгрөгөөр захиалж авах боломжтой.

Цэргийн алба хаана гэдэг монгол эр хүн бүрийн бахархал билээ
Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “НЭГДСЭН ТООЛЛОГО”-ыг 3 дугаар сарын 16-ны өдөр Д.Нацагдоржийн талбайд зохион байгууллаа. Ёслолын үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд, ахмад дайчид, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд оролцлоо.

Энэ үеэр 10 гаруй алба хаагчид салбарын шагнал болоод Засаг даргын баярын бичиг, Цэргийн цолоор шагнагдсаныг дүүргийн удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэлээ.
Мөн үеэр Зэвсэгт хүчний 084-р ангийн шүхэрчин дайчид, Цэргийн инженер техникийн 0252 дугаар ангийн алба хаагчид гардан тулааны үзүүлэх тоглолтыг сонирхууллаа.

Монгол цэргийн өдөр бол эх орон, ард түмнийхээ чөлөө, тусгаар тогтнолын төлөө алтан амиа хайрлалгүй тэмцсэн үе үеийн цэрэг эрсийн баяр, ялагдаж үзээгүй Монгол цэргийн яруу алдар гавьяаны баяр, Хийморьтой жагсаалд багтаж цэргийн алба хаана гэдэг монгол эр хүн бүрийн бахархал, омогшил байдаг. Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жил, Цэргийн инженер техникийн 0252 дугаар ангийн 50 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Багануур дүүргийн Иргэдийн төсөв 2022
Багануур дүүргийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр “Иргэдийн төсөв-2022” эмхэтгэлийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.
Багануур дүүргийн Иргэдийн төсөв 2023
Багануур дүүргийн төсвийн тухай мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй, ойлгомжтой байдлаар хүргэхээр “Иргэдийн төсөв-2023” эмхэтгэлийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.