Сар шинийн босгон дээр төрийн дээд шагнал гардуулав
XVII жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх усан туулай жилийн Сар шинийн баярыг тохиолдуулан Багануур дүүргээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Сайдын тушаалаар Төрийн дээд одон медаль болон салбарын шагналаар шагнагдсан иргэдэд шагналыг гардуулан хүндэтгэл үзүүллээ.
Шагналыг УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, ДИТХ-ын дарга Т.Отгонболд, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, төр захиргааны байгууллагын удирдлагууд гардуулан өгч, баяр хүргэсэн юм.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
4-р хорооны ахмад настан О.Цэндхорлоо,
Багануур дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан С.Галсанжид,
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори боловсрол цогцолбор сургуулийн ахмад багш Д.Алтангэрэл,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан С.Эрдэнээ,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан М.Дашзэвэг,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Д.Олзот,
Багануур дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан Ж.Алтанхүү,
Багануур дүүргийн 194-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Ганбат,
Багануурын дулааны станц ТӨХК-ийн ерөнхий инженер А.Лхамсүрэн,
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори боловсрол цогцолбор сургуулийн физикийн багш Б.Онончимэг,
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад настан Д.Туул
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад настан М.Байгалмаа
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
Багануур дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан С.Сэрдамба,
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан О.Дагва,
Багануур дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан Л.Хорлоо,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Ж.Цэцэгээ,
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори боловсрол цогцолбор сургуулийн ахмад багш Б.Ган-Ирис
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Л.Гансүх,
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Ц.Сэлэнгэ,
Багануур дүүргийн 193-р цэцэрлэгийн ахмад настан Т.Оюунцэцэг,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан З.Даваадорж,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Б.Монхор,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Р.Сайханжаргал,
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны ахмад настан Р.Энхбаяр,
Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн ахмад настан Г.Мөнхнасан,
Багануур дүүргийн 3 дугаар хорооны ахмад настан Д.Төмөрбаатар,
Багануурын дулааны станц ТӨХК-ийн ахмад ажилтан А.Цэенпил,
Багануурын дулааны станц ТӨХК-ийн Ашиглалтын инженер Н.Базарсад,
Эрүүл мэндийн төвийн ахлах ажилтан М.Лхагвасүрэн,
Багануур дүүрэг Алтан бэлчир ХХК-ий захирал, малын эмч С.Баясгалан нарыг
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан С.Чулуунхүүхэн,
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Б.Сэрээтэр,
Багануур дүүргийн 4 дүгээр хорооны ахмад настан Ч.Жаяиймаа,
Багануур дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Г.Дорж,
Тавлаг өргөө сууц өмчлөгчдийн холбооны байцаагч Н.Цэгмэд
Багануур дүүргийн 5 дугаар хорооны ахмад настан Ц.Бадамцэцэг,
Багануур дүүргийн Оюуны Эрин цогцолбор сургуулийн ахмад багш Ц.Цэвэгмид,
Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн бүлгийн багш Ц.Нарангэрэл,
ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Туяа,
Багануур дүүргийн 241-р цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхтуяа,
Багануур дүүргийн Албан бус насан туршийн боловсролын төвийн сургалтын менежер Д.Должинсүрэн,
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори боловсрол цогцолбор сургуулийн захирал Б.Буянхишиг,
Багануур сувилал ХК-ий угаалгын ажилтан Б.Алтансувд,
Багануурын дулааны станц ТӨХК-ий Химийн цехийн ашиглалтын инженер Л.Алтанцоож,
ЭМТөвийн сантехникч Л.Дашбазар,
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Хэсгийн дарга М.Мягмарнаран нарыг шагнасан байна.
Түүнчлэн салбарын тэргүүний 30 гаруй иргэдэд шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм.
Мөн үеэр дүүргийн 2022 оны тэргүүний малчин шагналыг Багануур дүүргийн 4 дүгээр хорооны малчин Ц.Энхтулга, Багануур дүүргийн 5 дугаар хорооны малчин С.Даваа нарт гардуулан өгч баяр хүргэлээ.
Cар шинийн баярт зориулсан Улс, Аймгийн алдар цолтой хүчит 32 бөхийн барилдаан “Уурхайчин” спорт цогцолборт болж өндөрлөлөө
1-р хорооны малчин Ж.Баттулга улсын аварга боллоо
Хэрлэнбаян-Улааны отрын бүсэд багануур дүүргийн 165 малчин өрхийн 65000 толгой мал өвөлжиж байна
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нар Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны аймаг дундын отрын бүс нутагт ажилласан юм. Энэ үеэр Багануур дүүргийн 1-р хорооны малчин М.Лхагвадаш гуайн өвөлжөөнд очиж, өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.
Багануур дүүргийн өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос ирүүлсэн тусламжийг малчид болон мал бүхий иргэдэд шуурхай хүргэх ажлын талаар Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн танилцуулж, өвөл, хаврын энэ цаг үед бэлэн байдлаа хангаж, малчдад туслалцаа, дэмжлэгийг үргэлжлүүлэн үзүүлж ажиллахыг Шадар сайд үүрэг болголоо.
Энэ үеэр Улсын онцгой комисс болон Багануурчуудын хандив, тусламжийг ОБХ-ийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал, 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэн нар М.Лхагвадаш гуайн гэр бүлд гардуулж өгсөн юм.