Шатарчин хүүхдүүддээ баяр хүргэж амжилт хүсье
2023 оны Өсвөрийн шатарчдын хөвгүүдийн 54, охидын 48 дахь удаагийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн 2023 оны 04-р сарын 01-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээнийг 7 насны 14 ангилалд 21 аймаг, 33 академи клубийн нийт 720 орчим өсвөрийн шилдэг шатарчид 5 өдрийн турш оюун ухаан, уран нүүдлээрээ өрсөлдөж дүнгээ гаргажээ.
Багануур Төр Монгол шатрын клубийн энэхүү тэмцээнд амжилттай оролцож,
14 насны охидын ангилалд Баярсайханы ХУЛАН алтан медаль,
8 насны охидын ангилалд Дорждэрэмийн МӨНХ-АЯЛГУУ мөнгөн медаль, Чинзоригийн НАНДИНЖИГҮҮР хүрэл медаль,
8 насны хөвгүүдийн ангилалд Нямтулгын БИШРЭЛТ шагналт 5-р байранд шалгарч БАГИЙН дүнгээр ХҮРЭЛ медаль хүртсэн байна.
Иргэд 1-р хорооны үйл ажиллагааг “Хангалттай” гэж дүгнэлээ
Дүүргийн 5-н хорооны Иргэдийн Нийтийн Хурал өнөөдрөөс эхэлж байна. Өнөөдөр 1-р хорооны ИНХ хуралдаж, хурлаар хорооны Засаг дарга, Өрхийн эрүүл мэндийн төв, Цагдаагийн хэсэг, Сууц өмчлөгчдийн холбоод хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг тавьж, нэмэлтээр Засаг даргын орлогч Б.Балжинням хөрөнгө оруулалтын мэдээллийг хийлээ.
1-р хороо 2539 өрхийн 8588 хүн амтай. Төрөөс үзүүлж буй анхан шатны үйлчилгээг иргэдэд хүргэхээс гадна Засгийн газраас хэрэгжүүлж буй Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогын хүрээнд тодорхой ажлыг хийж гүйцэтгэжээ.
Тодруулбал тус хороонд хүнсний эрхийн бичиг хэрэглэдэг 93 өрх байсан бол өрхийн амьжиргааг дэмжих богино хэмжээний төсөл, байнгын болон түр ажлын байранд иргэдийн зуучилснаар өнөөдөр гэхэд 25 өрх хүнсний эрхийг бичиг хэрэглэдэг болжээ. Цаашлаад энэ ондоо багтаж хүнсний эрхийн бичиггүй хороо болохыг төлөө ажиллаж байгаагаа хороон Засаг дарга Б.Лхамсүрэн хэлж байлаа.
Өнөөдрийн хуралд 182 өрхийн төлөөлөл оролцож хорооны үйл ажиллагааг ХАНГАЛТТАЙ гэж дүгнэж, төр захиргааны байгууллагын удирдлагууд, байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож иргэдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.
Хувиараа бизнес эрхлэгчдийн дунд 3 төрөлт тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Хүнс худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний салбарын бизнес эрхлэгчдийн дунд “НӨХӨРСӨГ” 3 төрөлт тэмцээн 2 өдрийн турш үргэлжилж, 12 багын 100 гаруй тамирчид өрсөлдсөн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, УИХ-ын гишүүн, МУ-ын шадар сайд С.Амарсайханы ажлын албаны төлөөлөгч Б.Батжаргал, бие төлөөлөгч Ц.Тунгалаг болон ИТХ-ын дарга Т.Отгонболд, ЗДТГ-ын дарга П.Баттүшиг нар оролцлоо.
Энэ үеэр Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргын Жуух, баярын бичгээр 20 иргэнийг шагнаж урамшуулсан юм. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн зүгээс АНУ-д олон улсын бүжгийн тэмцээнд оролцох эрхээ авсан Сорхугтани хамтлагт 500.000 төгрөгийг хандивлалаа.
ДАРТСЫН ТӨРӨЛД
1-р байр: Гэр хүрээ баг
2-р байр: Найзууд баг
3-р байр: Монрубин ХХК-ийн баг
БОУЛИНГИЙН ТӨРӨЛД
1-р байр: Монрубин ХХК баг
2-р байр: Хишиг уул ХК-ийн баг
3-р байр: Найзууд баг
ГАР БӨМБӨГИЙН ТӨРӨЛД
1-р байр: Симба баг
2-р байр: Хишиг уул ХК-ийн баг
3-р байр: Найзууд баг
НИЙЛБЭР ДҮНГЭЭР
1-р байр: Найзууд баг
2-р байр: Симба баг
3-р байр: Хишиг уул ХК-ийн баг тамирчид тус тус байр эзэллээ.
ХАБЭА-н сарын аяны нээлт боллоо
Улсын хэмжээнд жил бүрийн 04-р сарын 01-нээс 05. 01-ний хооронд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ онд “Эрүүл аюулгүй ажлын байр нь хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн асуудал мөн” гэсэн уриатайгаар ажиллаж байна.
Харин манай улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2023” арга хэмжээг “Эрүүл аюулгүй ажил-Бидний суурь эрх” уриан дор аж ахуйн нэгж байгууллагууддаа өөрсдөө санаачлан
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажилтнуудын мэдлэг ойлголтыг бататгах, аяны үйл ажиллагааг байгууллага ажиллагсдын дунд өрнүүлж ажиллах;
- Ажил олгогч нь ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх соёл зан үйлийг төлөвшүүлэх, ХАБЭА-н болон Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ хэрэгжүүлж, зөвлөмж гаргаж ажиллах;
- Эрүүл аюулгүй ажлын байрны нөхцөлийг бий болгож, ажилчдынхаа эрүүл мэнд болон нийгмийн асуудалд чиглэсэн ажлыг зохион байгуулах.
- Эрсдэл өндөртэй тодорхой ажлын байруудад эрсдэлийн үнэлгээ, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх болон тодотгол хийх зэрэг чиглэлүүдийг дүүргийн ХАБЭА зөвлөлөөс чиглэл болголоо.
Мөн нээлтийн үеэр Хөдөлмөр нийгмийн харилцааны дээд сургуулийн ХАБЭА-н сургагч багш, докторант О.Алтанхуяг ХАБЭА-н байгууллагын соёл, Аюулгүй ажиллагааны соёл, үйлдвэрлэлийн осол болон бусад сэдвээр сургалт зохион байгуулж, 230 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Иргэдийн анхааралд
Иргэн та саналаа өгч амьдарч буй орчиндоо тулгамдаж буй асуудлаа төсвийн хөрөнгөөр шийдүүлээрэй
Орцоороо, гудмаараа, хороо, дүүргээрээ нэгдэн төсвийн хөрөнгөөр тулгамдаж буй асуудлаа иргэд өөрсдөө захиалан хийлгэх боломж бүрдэх юм.
Иргэдийн ая тухтай байх орчин, дүүргийн бүтээн байгуулалтад иргэн бүрийн оролцоо чухал.
Жижиг дунд үйдвэрлэлийг дэмжих төвийн дэргэд оёдлын цех нээгдлээ
Төр захиргааны байгууллагаас өрхийн болон жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгчдийг дэмжих, байнгын ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтаар энэхүү оёдлын цехийн үйл ажиллагааг эхлүүллээ.
Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөтөлбөр 60 хүнийг оёдлын сургалтад хамруулж, мэргэшүүлэн ийнхүү ажлын байраар хангаад байна.
Энэхүү цех ашиглалтад орсноор орон нутагт ажлын байр нэмэгдэхээс гадна, орон нутгийн аж ахуйн нэгж чадавхжих зэрэг олон ач холбогдолтой юм.