

Иргэдийн бүлэг хөрөнгө оруулалтын ажилтай танилцлаа
Монгол Улсад ил тод байдал, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэхэд нийгмийн хариуцлагыг бэхжүүлэх /МАСАМ II/ төслийн хүрээнд дүүрэгт хийж хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалт болон бусад ажилд иргэдийн бүлэг давхар хяналт тавьдаг болсон. Тэгвэл өнөөдөр ахмадын хорооны шинэ барилга болон 3-р хороонд он дамжин хийгдэж буй цэцэрлэг сургуулийн цогцолборын барилгын ажилтай иргэдийн бүлэг танилцлаа.

2022 оны улсын төсвийн хөрөнгөөр 1-р хорооны Сургалтын задгайн урд хэсэгт Ахмадын хөгжлийн төвийн барилга угсралтын ажлыг “Таван од констракшн” ХХК гүйцэтгэж гүйцэтгэсэн. Уг төвд ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх танхим, чийрэгжүүлэлтийн танхим, хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр, уншлагын танхим, оффис өрөөнүүд байх юм.
Бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгыг “Буйлд мастер” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2017 онд барилгын суурийн ажил хийгдсэн. Энэ жил бүрэн ашиглалтад орно.



Төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэх, сэлгэн ажиллуулах сул орон тооны зар
“Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 25 дугаар тогтоол “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4.2 -т заасны дагуу төрийн бусад байгууллагаас болон ҮСХ-ны нэгж хооронд шилжин ажиллах хүсэлтэй, энд зарласан албан тушаалын тусгай шаардлагыг хангаж байгаа албан хаагчид холбогдох материалаа ирүүлнэ үү.
Тавигдах шаардлага:
– Төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
– Зарлаж буй албан тушаалтай адил төрөл, адил ангилалд ажилладаг байх;
– Зарлагдсан сул орон тооны албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.
Бүрдүүлэх материал:
-Хүсэлт;
– Төрийн албан хаагчийн анкет (ТАЗ-ийн 2022 оны 600 дугаар тогтоолын 1-р хавсралтын дагуу);
– Иргэний үнэмлэхийн хуулбар;
– Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг (диплом), хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
– Нийгмийн даатгалын дэвтэр (Хөдөлмөрийн дэвтэр)-ийн хуулбар, цахим лавлагаа;
– Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
– Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
– Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
– Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт;
Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт (E-Mongolia–гаас татаж авах)
Холбоо барих утас: 7021-2020




“Нүүрэнтэйн эсгий” ххк-ийн хамт олонд талархал илэрхийлье

Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүрэнтэйн эсгий” ХХК-ийн зүгээс нийгмийн хариуцлагын хүрээнд Их гүн, Бага гүн, Шинэ их гүн хэсгийг тойрон үүсээд байсан малын сэг зэмийг өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан цэвэрлэж, ариутгал хийжээ.
Тодруулбал бод, бог малын нийт 58 сэг зэмийг устгалд оруулсан байна.
Иргэдийнхээ сайн сайхны төлөө хамтран ажиллаж байгаа “Нүүрэнтэйн эсгий” ХХК-ны хамт олонд Багануурчуудынхаа өмнөөс талархсанаа илэрхийлье.












