

Энэ оныг “Ахлагчийн жил” болгон зарласан
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Хилийн цэргийн 0252 дугаар ангиас төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын “Ахлагч” нарын дунд “Шилдэг бүлэг” шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.
“Шилдэг бүлэг-2024” тэмцээнд баг тамирчид бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлжилт, цэргийн мэргэжлийн ур чадвараа дайчлан өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулсан юм.
1-р байранд Дэд Хурандаа Г.Батжаргал даргатай Онцгой байдлын хэлтсийн ахлах ахлагч, Б.Уламбадрах ахлагчтай бүлэг
2-р байранд Дэд Хурандаа В.Ганбат захирагчтай Хилийн цэргийн 0252 дугаар ангийн ахлах ахлагч С.Жанчив ахлагчтай бүлэг
3-р байранд Хошууч С.Энхтүвшин салбарын захирагчтай Дотоодын цэргийн 823 дугаар тусгай салбарын ахлах ахлагч Э.Мягмаржав ахлагчтай бүлгүүд тус тус тэргүүллээ.





Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Нийтийн хөл бөмбөг” илгээлтийг гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар улс орон даяар явагдаж байгаа “Эрүүл Монгол хүн” ба “Нийтийн биеийн тамир” дэд хөтөлбөрийн хүрээнд болон Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Алсын хараа 2050” Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, спортын салбарын үйл ажиллагааны зорилтыг МХБХолбоо дэмжин, “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг 2021 онд боловсруулсан.
Энэхүү “Нийтийн хөл бөмбөг” (Grassroots) хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгч дэмжин, өөрийн ивээл дор авч, илгээлт гарган, улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.
Үүний хүрээнд дүүрэгт МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХолбооны ерөнхийлөгч М.Болдоор ахлуулсан тус холбооны удирдлагууд ажиллалаа. Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгчийн “Нийтийн хөл бөмбөг” хөгжүүлэх илгээлтийг дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон Багануур ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, “Багануур хар алмаз” клубийн эзэн Д.Түвшинжаргал нарт гардуулан өгсөн юм.
Мөн өсвөр үеийн хөл бөмбөгийн тамирчид болон Багануур ХК-ийн шигшээ багийн тамирчидтай уулзалт хийж тус компанийн алдрын танхимтай танилцлаа.
МХБХолбооноос дүүргийн өсвөр үеийн шигшээ багийн тамирчдын цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсэж спортын хэрэглэл материалын дэмжлэгийг үзүүлэхээ энэ үеэр илэрхийлсэн юм.





Дүүргийн цэвэр орчинг бүрдүүлдэг тохижилтынхондоо баярлалаа
“Хотоо угаая” уриатай “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээний хүрээнд тус байгууллага нь нийтийн эзэмшлийн зам талбайн автобусны буудал-21, сандал -44, хогийн сав -45, замын тэмдэг-152ш, хөшөө – 4, хайс хашлагын-2502 метр
усан оргилуур-2, хүүхдийн тоглоомийн талбай- 22 тус бүр өнгө үзэмжийг сайжруулж угааж цэвэрлэлээ.
Мөн нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн ажлын хүрээнд:
Ургамалан хашлага-600 уртааш метр
Шилмүүст мод-142ш
Улиас мод-95ш
Бут сөөг-87ш мод тус бүрт хаврын модны угаалга хийсэн.
Гадна талбайн цэвэрлэгээний хүрээнд нийтийн эзэмшлийн зам талбайн өдөр тутам цэвэрлэх -480,931.1м.кв талбай хээрийн бүсийн 320,000 м.кв талбайг цэвэрлэсэн ба их цэвэрлэгээний хүрээнд нийт 400 мкуб хуурай хог хаягдлыг ачиж тээвэрлээд байна.



Уран үйлчдэдээ баяр хүргэе
Оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн стандарт, мэдлэгийг нэмэгдүүлэх тэдний ур чадвар, туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий алслагдсан дүүргүүдийн оёдолчдын дунд ур чадварын тэмцээн энэ амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээн үндэсний хувцас, ажлын хувцас, европ хувцас, буухиа гэсэн төрлүүдээр зохион байгуулагдсан бол Багануур дүүргээ төлөөлж 9 уран үйлчид амжилттай оролцсон юм. Тэдний амжилтаас дурдвал:
Үндэсний хувцас төрөлд:
2-р байр Г.Наранцэцэг
Ажлын хувцас төрөлд:
2-р байр Н.Мөнгөнцэцэг
Тусгай байр Г.Наранцэцэг
Европ хувцас төрөлд:
2-р байр Н.Мөнгөнцэцэг
3-р байр Т.Цэнгэлжаргал
Буухиа төрөлд багаараа 2-р байр эзэлсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.




Буриад улсаас хөнгөлөлттэй үнээр олгосон 240 тн улаан буудайг малчдад түгээж дууслаа
Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсаас хөнгөлөлттэй үнээр 240 тн улаан буудай олгосныг дүүрэг татан авалт хийн 50 кг-аар савлан, 634 малчин өрх, 271 мал бүхий өрх, хоёр аж ахуйн нэгжид 4800 шуудай буудайг хороодоор дамжуулан олголоо.
Хамтран ажилласан Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Хилийн цэргийн 0252-р анги, ЗДТГ-ын Цэргийн штабын дүйцүүлэх албан хаагчдад талархал илэрхийлье.




Орон сууцны фасад засварын ажил эхэллээ
Дүүргийн нийтийн зориулалттай орон сууцны дулаан алдагдалтыг бууруулах, ашиглалтыг сайжруулах, өнгө үзэмжийг сэргээх зорилгоор гадна фасад, орцны хаалга солих ажлыг жил бүр үе шаттай хийж хэрэгжүүлж байгаа.
Энэ жил нийт 28 байранд энэхүү ажил хийгдсэнээр орон сууцны хорооллын бүх байрнуудад фасад засвар 100 хувь хийгдэх юм.



Цэрэг спортын “Дөл” цогцолбор тэмцээн шилжин явах цомтой боллоо
Дүүргийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “Дөл-2024” цогцолбор тэмцээн ЕБС-иудын ахлах ангийн сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Энэхүү тэмцээнийг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 200 дугаар тогтоолоор баталсан “Хүүхэд,залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх” үндэсний хөтөлбөр, МУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол цэргийн нэгдсэн холбооноос санаачилсан “Бидний бахархал” төслийн арга хэмжээний хүрээнд дүүргийн Засаг даргын нэрэмжит болгон зохион байгуулж байгаагаараа онцлогтой.
Цэрэг-спортын “Дөл-2024” тэмцээн гарааны өмнөх ажиллагаа, жагсаалын үзүүлэх тоглолт, гардан тулаан, эмнэлгийн норматив, химийн норматив, гранат, буухиа гэсэн төрлүүдээр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа.
1-р байранд 42 оноогоор БЦС-ийн А.Эрхэмбаяр захирагчтай “Соёмбо-5” тасаг
2-р байранд 36.7 оноогоор ГГЦС-ийн Б.Дөлгөөнбаяр захирагчтай “Шонхор” тасаг
3-р байр 34.2 оноогоор БЦС-ийн М.Энх-Амгалан захирагчтай “Дөл-2” тасаг
шилдэг эмэгтэй тамирчнаар ОЭЦС-ийн сурагч М.Жагармаа
шилдэг эрэгтэй тамирчнаар ГГЦС-ийн сурагч Н.Тэмүүлэн
тэргүүний тасгийн захирагчаар БЦС-ийн “Соёмбо-5” тасгийн захирагч А.Эрхэмбаяр нар тус тус шалгарлаа.
Энэ жилийн цогцолбор тэмцээний үеэр шилжин явах цомыг гардуулсан нь онцлог байлаа.
Дашрамд дурдахад тэргүүн байр эзэлсэн Боловсрол цогцолбор сургуулийн А.Эрхэмбаяр захирагчтай “Соёмбо-5” тасаг Нийслэлийн Засаг даргын нэрэмжит Нийслэлийн аварга шалгаруулах “Дөл-2024” тэмцээнд оролцох эрхтэй боллоо.
Тус тэмцээн 2024 оны 04 сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод зохион байгуулагдана.
Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнд дүүргээ төлөөлөн оролцох баг тамирчдад амжилт хүсье.


Дүүргийн биеийн тамир, спортын хороо түр хугацаанд иргэдэд үйлчлэхгүй
Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо анх 1983 онд ашиглалтад орж, одоог хүртэл 40 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Спорт хороонд жил бүр спортын 7 төрлөөр 2000 гаруй хүүхэд багачууд, насанд хүрэгчид хамрагдан хичээллэж байна.
Өнгөрсөн 2022 онд дүүргээс спорт хорооны дулаалга, фасад засвар, гэрэлтүүлэг, авто зогсоол бүхий гадна тохижилт болон дотор засал болох спортын их, бага танхим, бие засах газар, тамирчдын өрөө тасалгааны их засварын нийт 1,1 тэрбум орчим төгрөгийн төсөвт өртөгтэй зураг төслийг хийлгэн хүлээн авсан.
Тэгвэл энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтад тус спорт хорооны дотоод их засварт 419,4 сая төгрөгийн засварыг хийхээр шийдвэрлэсэн бөгөөд ажлын тендер сонгон шалгаруулалтаар “Повер фрикүэнси” ХХК шалгарч өнөөдөр гэрээг байгуулж байна.
Ингэснээр их засварын ажил энэ долоо хоногт эхлэх ба ажил бүрэн дуусаж, ашиглалтад хүлээж авах хүртэл үйл ажиллагааг түр зогсоож байна.


“Хүндлэлээс хүндлэл, харилцаанаас харилцаа” нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулагдлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн ахлагчийн зөвлөлөөс дүүргийн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ахлагч бүрэлдэхүүний дунд “Хүндлэлээс хүндлэл, харилцаанаас харилцаа” сэдэвт нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.
Энэ үеэр сургагч багш, лектор О.Жаргалсайхан ”Эерэг хандлага, эрүүл харилцаа”,” Хувь хүний хөгжил” сэдвийн хүрээнд, ДЗМОУБ-ын Багануур ОНХ-ын “Нээлттэй хаалга” арга хэмжээний хүрээнд тус хөтөлбөрөөс хүүхдийн сайн сайхан ба орон нутгийн хөгжлийн төлөө хэрэгжүүлж буй төсөл, үйл ажиллагааны чиглэл болон товч тайланг танилцуулж, хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн талаарх мэдээллийг тус тус өгсөн юм.
Сургалт нөлөөллийн арга хэмжээний үеэр нэр бүхий алба хаагчдад Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 40 жилийн ойн хүндэт тэмдгийг гардууллаа.


