Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ цахим санд байршуулсан.

Нүүр Archives for superadmin Page 14






Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдийг гол, мөрний орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмж өгч завьт болон хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллажээ.
Аялал, зугаалгын энэ өдрүүдэд зам тээврийн ослын тоо ихсэх өндөр эрсдэлтэй тул автозамын хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулж байгаа талаар Дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой оролцохыг уриаллаа.
Дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.












