“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас 10 үүрэг даалгавар өгсөн нь 89.5 хувьтай хэрэгжжээ.
Онцгой байдлын хэлтсээс өнгөрсөн 14 хоногт гал түймэр унтраах, дадлага сургалтыг танхимын 8 удаагийн, тархалтын 2 удаагийн, тактикийн 1 удаагийн сургалтыг тус тус зохион байгуулан ажилласан байна.
Цагдаагийн хэлтэст бусдад залилуулсан 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус хэлтсээс залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Дуран-2024” тусгай арга хэмжээ зохион байгуулан ажиллаж байгаа юм. Арга хэмжээний хүрээнд дүүргийн иргэд, ААНБ-уудад залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн ажиллаж байгаа ажээ.
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм: Дүүргийн ИТХ-ын ээлжит бус 31 дүгээр хуралдаанаар сонгуулийн тойрогт ноогдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох асуудлыг хэлэлцэн баталсанг танилцууллаа.
Хуралдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон түүнийг дагалдаж байгаа хуулийн төслүүдийн талаар танилцуулах ажлыг зохион байгуулах
-Нийслэлийн төсвийн тодотголын бэлтгэл ажлыг сайтар хангах
-Хөрөнгө оруулалтын бүтээн байгуулалтын ажлыг батлагдсан хуваарийн дагуу шуурхай зохион байгуулах
-Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллах
-Нутгийн захиргааны байгууллагуудад авто тээврийн хэрэгслээс ялгагдах тод дэвсгэр өнгө бүхий улсын дугаар хэрэглэх ажлыг эрчимжүүлж, одоо байгаа авто машинуудын насжилтын талаарх нарийвчилсан судалгааг гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллах
-Худалдан авах ажиллагааны албад эрх шилжсэн захирамжаар зураг төсөл ажлын даалгаваргүй ажлыг эрчимжүүлж ажиллах
-Үндэсний их баяр наадам болон Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний бэлтгэл ажлыг сайтар хангаж ажиллах
-Гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах ажлыг шуурхай зохион байгуулах
-Төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг сайтар хангаж, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх
-“Улаанбаатар марафон-2024” олон улсын гүйлтэд байгууллага, хамт олноо идэвхтэй оролцуулж, олон нийтэд мэдээлэх, сурталчлах ажлуудыг зохион байгуулах
-“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд бүх нийтийн их цэвэрлэгээний ажлыг 05 сарын 10-ны өдөр зохион байгуулж хэрэгжилтийг хангаж ажиллах
-Хаврын мод тариалалттай холбоотойгоор арчлалт хамгаалалт, хуваарийг танилцуулах
-“Тэмүүлэл” зуслангийн үйл ажиллагааг эхлүүлэх, засвар хийх, хуваариа танилцуулах ажлыг зохион байгуулах
Олон улсын стандарт хөлбөмбөгийн талбайтай болоход хамтран ажиллана
Гүн галуутайн өсвөр үеийн волейболын баг тамирчдад баяр хүргэе
Гурван жилийн хугацаанд 400 гаруй хүүхдүүд оюуны спортоор хичээллэжээ
Дүүргийн гурван цэцэрлэгт иж бүрэн камерыг гардууллаа
Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж ажиллахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргын орлогчоос 11 үүрэг даалгавар өгсөн нь 93.7 хувьтай хэрэгжжээ.
Онцгой байдлын хэлтсээс ой хээрийн болон өнжмөл шар өвсний гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр гурван өдөрлөг, Багануур 4*4 авто клубтэй хамтран нийт 16 авто машинтайгаар ногоон бүсийн эргүүлийг хийсэн байна.
Архивын хэлтсийн дарга Ц.Түвшинжаргал: Албан бичгийн шийдвэрлэлт, цахим нөхөн бүрдүүлэлтийн мэдээг танилцууллаа. Эхний гурван сарын байдлаар нийт 156 зөрчил бүртгэгдсэн ба стандартын зөрчил-22, хугацааны зөрчил-12, шийдвэрлэлтийн зөрчил-35, явцын тэмдэглэл хугацаанд нь хөтлөөгүй зөрчил-87 бүртгэгджээ.
Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: Энэ сарын 29-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр 23,34-ны өдрүүдэд бороо, нойтон цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Агаарын темпаратур -2…..-7 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус дулаан, салхи секундэд 7-12 метр, 25-27-ны өдрүүдэд секундэд 8-13 метр хүрч, зарим үед секундэд тер зуур 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Хотын тухай ойлголт мэдээллийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах
-Хөрөнгө оруулалтын ажлуудыг 05 сарын 01-нээс өмнө бүрэн зарлаж, гэрээг байгуулж дуусгахад анхаарах
-Нийтийн эдэлбэр газрыг чөлөөлөх
-Наадмын талбайн газрыг тэгшилж, зүлэгжүүлэх ажлыг зохион байгуулах
-Үндэсний баяр наадмын комисс байгуулах
-Хөлбөмбөгийн талбайн бүтээн байгуулалттай танилцаж, төсөл боловсруулж танилцуулах
-Хүүхдийн зуслангийн эзэмшигчийн асуудлыг “Багануурын Залуус” төвд шилжүүлэх ажлыг яаралтай зохион байгуулах
-“Дэлхийн Монголчууд” ТББ-аас ЕБС-ийн ахлах ангийн сурагчид, анги удирдсан багш нарын уулзалтыг зохион байгуулах тул ахлах ангийн сурагчид, анги удирдсан багш нарыг бүрэн хамруулах
-Ил задгай худалдаа үйлчилгээ эрхлэгч нарт хариуцлага тооцон ажиллах