

Өнөөдөр “purple day” буюу нил ягаан өдөр
Уг өдөрлөгт ЕБС-ийн сурагчид, дэмжлэгийн баг, эпилепси оноштой хүүхэд, иргэд оролцож, ХХЕГ-ын мэтгэл зүйч Шинэцэцэг, Эрүүл мэндийн төвийн их эмч Мөнхжаргал, Ц. Балжидмаа нар уналт таталтын үед үзүүлэх анхны тусламж, сэтгэл зүйн тусламжийн талаар мэдээлэл хүргэсэн байна.


Цэцэрлэгийн бүх багш нарт компьютер гардуулав
Манай дүүрэгт 9 цэцэрлэгийн 82 бүлэгт 2066 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, сургалтын чанараараа улсдаа дээгүүрт жагсдаг. Энэ утгаараа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарыг бодлогоор дэмжиж, цахим сургалтыг хөгжүүлэхэд багшийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн бүх багш нарыг үзүүлэлт сайтаа иж бүрэн компьютероор хангалаа.
Өнгөрсөн 2022 оны сүүлд ИТХ-аар төсвийг баталж, энэ оны эхний улиралд багтаан гардуулан өгсөн бөгөөд ингэснээр багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ахиц гарч, орчин үеийн техник, технологи хосолсон хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах, “Чадварлаг багш” хөтөлбөр, чадварлаг баг-Чанартай боловсрол төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бүх багш нартаа хүүхэд бүрийг хөгжүүлэх чанартай арга зүйн зарчимд суралцан, дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.


Голомт банкнаас тэтгэврийн зээлийн урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэлжээ
Голомт банк орон нутгийн тэтгэвэр авагч нартаа зориулан бэлэгтэй, урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Тэтгэвэр авагч 2022.02.10-наас 2023.03.30-ныг дуустал Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Тэгш дүүрэн” тэтгэврийн аянд хамрагдаад урамшууллын эзэн болох боломжтой.
Урамшууллын эрх олгох нөхцөл:
Тэтгэврийн данс, төгрөгийн карт шинээр нээлгэх бүрд 1ш урамшууллын эрх
Тэтгэврийн зээл, нэмэлт зээл шинээр авах бүрд 1ш урамшууллын эрх
Голомт банкаар тэтгэврээ авдаг болон тэтгэврийн зээлтэй харилцагч та салбарт хандаад урамшууллын эрх авах юм.
Энэхүү аяны ялагч 2023.03.31-ны өдөр 17 цагаас тухайн орон нутгийн Фэйсбүүк группээр дамжуулан тодруулах бөгөөд хамтран зээлдэгч шаардахгүй, хамгийн урт хугацаатай, таатай нөхцөлтэй тэтгэврийн зээлийг Голомт банкнаас авч, урамшуулалт аяны ялагч болох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Багануур салбар 91110417


Дүүргийн төрийн сангийн гүйлгээ бүрэн цахимд шилжлээ
Дүүргийн төрийн сангаар үйлчлүүлдэг төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудад Сангийн яамны Төрийн сангийн газрын болон Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ‘Төрийн сангийн төлбөр тооцооны гүйлгээг цахимд шилжүүлэх сургалт”-ыг 2023 оны 03 сарын 21 ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн төсвийн 40 байгууллагын удирдлага болон санхүүгийн 80 гаруй ажилтнууд хамрагдлаа.
2022 онд Төрийн сангийн цахим шилжилтийн эхний шат болох төрийн албан хаагчдын цалинг цахимаар дамжуулж байсан бол 2023 оны 03 сарын 22 ны өдрөөс төрийн сангийн бүх гүйлгээ цахимаар хийгдэх болсноор төсвийн байгууллагын гүйлгээ хийхэд зарцуулдаг хугацаа, цаасны хэрэглээ буурч, гүйлгээ хурдан дамжиж харилцагчийн дансанд орох, хэрэглэгчийн мэдээллийн системийн уялдаа болон татварын мэдээллийн системийн хяналт сайжирч, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудын хариуцлага улам өндөржих юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системд 21 аймаг, 335 сум шилжээд байгаа бол дүүргүүдээс манай дүүрэг эхний ээлжинд шилжих боломж бүрдээд байна.