Төрт ёсны мянга мянган жилийн түүхтэй Тусгаар Монгол Улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон нийт КАЗАК иргэддээ хаврыг угтаж нарыг тосох НАУРЫЗын баярын халуун мэндчилгээ дэвшүүлье.


Угийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг
Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл юм. Угийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрд заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар билээ.
Монгол уламжлалт, зан заншил, ёс суртахууны шилдэг өв, ураг удам уламжлалын хүрээнд шийдвэрлэх бодлого, зорилтыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙ” сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Сургалтыг Ураг удам, уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба удирдан явуулж, 52 байгууллагын 64 ажилтан, албан хаагчид оролцож, арга зүйд суралцан орон нутгийн сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
БСШУЯамны захиалгаар мэргэжлийн эрдэмтдийн бүтээсэн “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” номын агуулгын дагуу 11 бүлгийн агуулгаар суралцсан сургагч багш нар цаашлаад өөрсдийн байгууллагын ажилтан, алба хаагчдад угийн бичиглэл хийх, бэлэн болсон угийн бичиглэлээ угийн зураглалд шилжүүлэх аргачлалыг зааж сургах юм.


Малчид, иргэдийн анхааралд
өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
одоогийн байдлаар багануур дүүрэгт цас орж, салхины хурд 10-13м/сек, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, хол замд явахгүй байхыг хүсье.


Өнөөдөр Дэлхийн Даун Синдромын өдөр
Энэ өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллага 2012 оноос хойш тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийгэмд эдгээр хүмүүсийн тухай Даун Синдром гэж юу болохыг таниулах, зөв мэдлэг мэдээллээр хангах зорилготой юм.
Яагаад 3 дугаар сарын 21 бэ гэхээр Даун Синдром гэдэг нь өөрөө 21 хромосомын хослол, өвөрмөц хөгжил юм.
Ингээд энэ өдөр дэлхийн хүмүүс өөр өөр өнгийн оймс, тод хувцас өмсөж бид нэг ижил хүмүүс гэдгээ дуу нэгтэйгээр илэрхийлдэг. Тэдгээр хүүхдүүдэд бид та нартай адилхан гэдгээ илэрхийлж байна гэсэн үг.
Даун синдром бол өвчин биш. Эдгээр хүүхдүүд маш найрсаг, дулаан сэтгэлтэй, үргэлж инээж бусдад инээмсэглэл бэлэглэдэг, дэндүү сайхан сэтгэлтэй тийм хүүхдүүд байдаг. Тэднийг дуртай, чаддаг зүйлээр нь хөгжүүлхэд маш сайн амжилт гаргадаг төдийгүй гоц авьяастай байх нь элбэг байдаг. Тэд бол хаана ч байхгүй хамгийн сайхан сэтгэлтэй хүмүүс.
Гадаад үзэмжээр нь тэднийг ялгаварлан гадуурхах, цэрвэх үзэгдэл биднийг Монголд байх үед элбэг ажиглагддаг байсан. Энэ постоороо би уриалмаар байна. Бид бүгд ижилхэн ХҮМҮҮС. Тэдний хүсэл мөрөөдөл, тэдний баярлах, гуниглах сэтгэл бүгд бидэнтэй ижил.
Дан ганц Даун синдром гэлтгүй Хөгжлийн бэрхшээл хэмээх цол зүүдэг хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн хэзээ ч биднийг ойлгооч, биднийг өрөвдөөч гэж нийгмээс хүсдэггүй. Тэд чадах чинээгээрээ бусдад төвөг болохгүйг хичээн амьдарцгаадаг.
Нийгмийн зүгээс тэдний сэтгэлийг шархлуулахгүй, хавчин гадуурхахгүй, нийгмийн харилцаанд эелдгээр хүлээн зөвшөөрч хамтдаа хөгжих нь хамгийн наад захын хүнлэг чанар юм.


Дүүргийн удирдах бүрэлдэхүүн сургалтад хамрагдлаа
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр ирэх тавдугаар сарын 24-26-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулагдах Стратегийн команд штабын дадлага сургуулийн хүрээнд дүүргийн Онцгой комиссын гишүүд болон гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүнд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, аврах хор уршгийг арилгах үеийн гамшгаас хамгаалах албадын удирдлагын гүйцэтгэх үүрэг, харилцан ажиллагаа” сэдэвт танхимын сургалтыг зохион байгууллаа.
Тус сургалтад дүүргийн удирдлага, Онцгой комиссын гишүүд, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллага, хороодын Засаг дарга нар, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн офицер алба хаагчдыг хамруулсан бөгөөд сургалтад нийт 150 алба хаагч, албан тушаалтан хамрагдлаа


“Цэрэг-эх орны сэдэв”-т дууны уралдааныг зохион байгуулан явууллаа
Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 102 жилийн ой, Монгол цэргийн өдөр, Хил хамгаалах байгууллагын 90, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн 50 жилийн ойн баярыг угтан иргэдэд Хил хамгаалах байгуулага, анги байгууллагаа сурталчилах, хүүхэд залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Цэрэг-эх орны сэдэв”-т дууны уралдааныг зохион байгууллаа.
Уг уралдаанд Багануур, Баянзүрх дүүрэг болон Хэнтий аймгаас нийт 16 иргэн оролцон 2 үе шаттайгаар өрсөлдөж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн жолооч, ахлагч Э.Баярсайхан “Тэргүүн байр”, ШШГГ-ын 427 дугаар хорих ангийн гадна хамгаалалтын байцаагч, ахлах дэслэгч Б.Энхтайван “Дэд байр”, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн Зэвсгийн мастер, нярав ахлах ахлагч Х.Гэрэлмаа “Гутгаар байр” эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо.
Мөн тэмцээнийг Москва хотноо болсон олон улсын цэргийн дуу дуулаачдын уралдааны тэргүүн байрны шагналт ХЦДБЧ-ын гоцлол дуучин МУСТА Х.Хаш, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын хөгжмийн албаны дарга, ерөнхий удирдаач МУСТА дэд хурандаа Одгэрэл, Улсын болон дүүргийн анхны “Цэрэг-эх орны сэдэв”-т дууны уралдааны хошой аварга, МУСТА Ж.Өсөхцэнгэл нар шүүн явуулсан байна.