2024-2025 оны хичээлийн жилд АНУ-ын Энх тайвны корпусын Сайн дурын ажилтан Gabriel Adamian, Lori Willard нар Гүн галуутай, Боловсрол сургуульд 2 жилийн хугацаатай ажиллахаар болсон.
Өнөөдөр Монгол дахь АНУ-ын ЭТК-ын Хөтөлбөрийн менежер Г.Баярсайхан, Д.Зоригтбаатар, Хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Н.Доржнамжин нар дүүргийн удирдлагууд болон боловсролын салбарын удирдлага мэргэжилтнүүдтэй сайн дурын ажилтны үйл ажиллагаа болон цаашид хамтран ажиллах чиглэлээр уулзалт зохион байгууллаа.
Сайн дурын ажилтан ЕБС-ийн багш, суралцагчдын англи хэлний боловсрол, сургууль хамт олны хөгжлийг дэмжих чиглэлээр төлөвлөгөө гарган үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг бөгөөд төрийн албан хаагчдын Англи хэлний боловсролыг сайжруулах сургалт, клубийг хичээллүүлж хамтран ажиллах талаар санал солилцлоо.


















Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс айл өрхүүдийн галлагаа эхэлсэнтэй холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдэд тохиолдож болзошгүй ахуйн гал түймэрт хүний амь нас, эрүүл мэнд хохирох, өмч хөрөнгө өртөх эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор “Галлахдаа анхааръя” нөлөөллийн аяныг хэрэгжүүлж эхэлсэн. Иймд болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.