Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт Засаг даргын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 89.6 хувьтай биелсэн талаар танилцууллаа.

Хуралдааны үеэр Дүүргийн прокурорын газраас:
- Дүүргийн 2025 оны эрүүгийн нөхцөл байдал, криминологийн судалгааны дүн,
- Хүний эрх, төр, нийтийн ашиг сонирхлын чиглэлээр хийсэн ажил,
- “Хайрлая, хамгаалья, хүндэлье” нөлөөллийн аяны талаар мэдээлэл хүргэлээ.
Тодруулбал, Багануур дүүргийн хэмжээнд 2023 онд гэмт хэргийн талаарх 473 гомдол, мэдээлэл бүртгэгдэж байсан бол 2024 онд 270-аар буюу 36.3 хувиар өссөн байна. Харин 2025 онд бүртгэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл өмнөх оноос 9 буюу 1.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Мөн 2025 онд прокуророос 258 хүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг дуусган хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Үүнээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 258 хүнд холбогдох 239 хэргийг хянан хэлэлцэж:
- 177 шүүгдэгчид торгох ял,
- 6 шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял,
- 22 шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял,
- 30 шүүгдэгчид хорих ял,
- 74 шүүгдэгчид эрх хасах ял тус тус оногдуулжээ.
Мөн 20 шүүгдэгчийг тэнсэж, 1 шүүгдэгчийг ялаас чөлөөлсөн байна.
Түүнчлэн 23 шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, хөрөнгө орлого хураах болон хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс 2026 он гарсаар гал түймрийн 23, аврах ажиллагааны 14 дуудлага хүлээн авч, 3 том хүн, 3 хүүхдийн амь насыг авран хамгаалж, 1 тэрбум 495 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.
Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө шинэчлэн батлагдсантай холбогдуулан нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг орон нутгийн гамшгийн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан шинэчлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас дүүргийн ажлын хэсэгт зөвлөн туслах арга хэмжээ зохион байгуулжээ.
Мөн ногоон бүсийн эргүүлийг зохион байгуулж, 155 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэсэн байна.

Төлөвлөгөөт мэдээллүүдийн дараа дараах ажлуудад онцгойлон анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Үүнд:
- Засгийн газрын 2026 оны “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” 127 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- “Хүнсний ногооны үнийн өсөлтөөс сэргийлэх зарим арга хэмжээний тухай” 122 дугаар тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
- Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 05 дугаар албан даалгаврын дагуу төсвийн зарлагын санхүүжилтийг төсвийн орлогын бүрдүүлэлт, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлагатай уялдуулан эрэмбэлж санхүүжүүлэх зохицуулалтын арга хэмжээ авч ажиллах
- Нийслэлд төвлөрүүлэх төсвийн орлогын биелэлтийг жигд хангаж, ажлыг эрчимжүүлэх,
- Хот нийтийн аж ахуйн чиг үүргийн хүрээнд дүүргийн удирдлагууд өөрсдийн нутаг дэвсгэртээ ажиллах, дүүргийн газар нутгийн хэмжээ, нийтийн эзэмшлийн зам талбайн хэмжээ, суурьшлийн бүс зэргийг харгалзан дүүргийн төвлөрүүлэх орлогоос тодорхой лимит олгодог болох
- Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд ногоон зээлийн асуудал болон газ руу шилжүүлэх ажлын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж, Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулах
- Худалдан авах ажиллагааг хугацаанд нь үр дүнтэй зохион байгуулах,
- Он дамжин хэрэгжиж буй төслүүдийг эрчимжүүлэх,
- Төгсөлтийн баярын бэлтгэл ажлыг хангах,
- Хаврын морин уралдааны аюулгүй байдлыг ханган хяналт тавьж ажиллах,
- Татвар төлөгчдийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх бэлтгэлийг хангах,
- Хаврын мод тарилтад идэвхтэй оролцож, иргэдэд гоёлын болон жимсний мод, бутны тарьц, суулгацын худалдаа зохион байгуулах,
- Явган хүний зам, талбайн эвдрэлтэй хэсгүүдийг сэргээн засварлах,
- Энэ онд багтаан гадна спорт талбайг бүрэн шинэчлэхтэй холбоотой судалгаа, төсөв тооцоог боловсруулан танилцуулах,
- Дүүргээс отрын бүсэд өвөлжсөн айлуудыг гаргах ажлыг зохион байгуулах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.






























Дүүргийн ЭМТ-ийн дарга Г.Батбаатар : Улсын хэмжээнд улаанбурхан өвчлөлийн дэгдэлт 345 дахь хоногтоо үргэлжилж байгаатай холбоотойгоор тус өвчний дархлаажуулалтад зорилтот бүлэг буюу 10-15 насны хүүхдүүдэд 2026 оны 1-р сарын 26-ны өдрөөс 2-р сарын 6-ны өдрийг хүртэл хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо :