


Эерэг давалгаа

Нүүр Мэдээ мэдээлэл Page 57
Цаг уур орчны шинжилгээний газрын өртөө, харуулын цасны зузааны мэдээгээр Баян-Өлгий баруун, Увс, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Завхан, Булган, Сүхбаатарын зарим газар, Хөвсгөл, Төв аймаг, Хэнтий, Дорнодын ихэнх, Сэлэнгийн зүүн хэсгээр 0.0-30.0 см цасан бүрхүүл тогтсон байна. Үүнээс хамгийн их нь Төв аймгийн Эрдэнэ 30.0 см, Нийслэл Багануурт 23.0 см, Хэнтийн Жаргалтхаан 20.0 см, Цэнхэрмандал 19.0 см, Төв аймгийн Баян 18.0 см, Мөнгөнморьтод 17.0 см, Нийслэл Налайх 14.0 см, Хан-Уулд 12.0 см, Төв аймгийн Баянчандмань, Хөвсгөлийн Цагаан-Үүр 12.0 см, Ренчинлхүмбэ 13.0 см, Төв аймгийн Алтанбулаг 11.0 см, Нийслэл Өлзийт, Хөвсгөлийн Эрдэнэбулган 10.0 см, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэ, Хэнтийн Өмнөдэлгэр 8.0 см, бусад нутгаар 0.0-7.0 см цасан бүрхүүл тогтсон байна.
Эх сурвалж: Цаг уур орчны шинжилгээний газар
Байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 55 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-16, зөрчлийн шинжтэй-39 дуудлага бүртгэгджээ. Мөн 19 хүн эрүүлжүүлэгдэж, 17 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Иймд замын иргэдийг Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтссийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 47 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, обьектийн 2 гал түймрийг аюулгүй болгож, цасанд суусан 45 автомашиныг цаснаас гарган, 258 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв.
Цас их хэмжээгээр орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбогдуулан холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: “ИТХ-ын зөвлөлийн хурал, ИТХ-ын ээжит бус VIII хуралдааны мэдээллийг танилцууллаа. ИТХ-ын зөвлөлийн хурлаас дүүргийн Засаг даргад өгсөн үүрэг чиглэлийн биелэлт 97 хувьтай байгааг, дүүргийн 2022 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай хэлэлцэн баталсан талаар танилцуулж, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс МУАЖ Б.Жаргалсайханы “ХАЙРЛАХЫН УЧИР” драмын жүжгийг ЕБС-ийн ахлах, дунд ангийн 1200 сурагчдад үнэ төлбөргүй үзүүллээ” гэв
“Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зорилтод 8080 иргэн хамрагдахаас одоогийн байдлаар 2300 иргэн хамрагдаж, вакцинжуулалт 30 хувьтай байна” гэв. Түүнчлэн өвлөлийн тоо өсөхөд авах арга хэмжээний бэлэн байдлыг хангасан хэмээв.
Байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлын цэвэрлэгээнд тавих хяналтыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Өвөлжилтийн хугацаанд инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал болон бодис, давсны нөөцийг сайтар бүрдүүлж, ажлаа эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Төсвийн орлогын төлөвлөгөө, биелэлтийн хэрэгжилтийг хангаж, орлогын тасалдлыг нөхөж, хяналт тавьж ажиллах,
-Иргэдийн ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхээр 2023 онд явган болон дугуйн зам, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр зураг төсөвт ажлын танилцуулгыг ирэх шуурхай хуралдаанаар дэлгэрэнгүй танилцуулах,
-Нийтийн эзэмшлийн гудамж, авто зам, гэр хорооллын дундах авто зам, аж ахуйн нэгж байгууллагуудын ойр орчмын 50 метр хүртэлх талбайн цас, хог хаягдлыг цэвэрлэх, хяналтыг эрчимжүүлж ажиллах,
-Давс, бодисын нөөцийг бүрдүүлж, цас цэвэрлэгээний ажлыг ХХҮХ, хороодтой хамтран цас цэвэрлэгээнд гарах боломжтой иргэдийн судалгааг гаргаж, гэрээгээр ажлуулах ажлыг зохион байгуулах,
-Авто тээврийн шалгах нэвтрүүлэх товчоодын үйл ажиллагаа цахимжсантай холбоотойгоор арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн татвар төлөөгүй, техникийн үзлэгт ороогүй, зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажиллах,
-Цахим шилжилтийн ажлыг эрчимжүүлж ажиллах, боловсролын салбарт хэрэгжүүлж буй цахим шилжилтийн ажлыг бүрэн дуусгах, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн талаар мэдээлэл танилцуулахыг тус тус үүрэг болгов.
Багануур АЗЗА ТӨХК нь 10-р сарын 29-30 ний өдрүүдэд 16 хүний бүрэлдэхүүнтэй тусгай зориулалтын 5 техник тоног төхөөмжөөр Багануур Налайх, Багануур Хэнтий аймгийн хот хооронд зорчих замын халтиргаа гулгаатай ихтэй өгсүүр газар бодис цацаж, цасыг цэвэрлэн шуурхай арга хэмжээ авч ажиллалаа.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан зөвлөн туслах ажлын хэсэг 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна.
Өчигдөр, өнөөдөр Төв аймгийн хойд болон зүүн талын сумдын нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас Улаанбаатраас зүүн аймгуудыг чиглэсэн А0501 замд халтиргаа гулгаа үүсэн зорчих хөдөлгөөнд эрсдэл үүсээд байна. Тиймээс Улаанбаатар-Хэнтий, Улаанбаатар-Сүхбаатар, Хэнтий-Улаанбаатар чиглэлийн хүн тээврийн 3 автобус шөнийн цагаар замаа үргэлжлүүлэх боломжгүй болж, Багануурт саатаад байна. Эдгээр 3 автобусанд зорчиж буй иргэдийг Багануур ХК-ийн Уурхайчин спорт цогцолбортоо буудаллуулан ор дэвсгэрээр ханган хонуулж байна. Гурван автобусны 125 зорчигчийн 70 нь Уурхайчин спорт цогцолборын зааланд байрласан. Үлдсэн хүмүүс нь Багануур дүүрэгт байдаг төрөл садангийн айлуудаа зорьсон байна.
Замын эрсдэлт нөхцөл байдлаас шалтгаалан Уурхайчин спорт цогцолборт хонож буй иргэдэд шаардлагатай гудас хөнжил гэх мэт зүйлийг Багануур ХК-ийн Гамшгаас Хамгаалах Штабын бэлэн байдлын агуулахаас хангаж, даарч хөрсөн зорчигчдод Багануур ХК-ийн үйлдвэрийн эмч нар анхан шатны эрүүл мэндийн үзлэг хийлээ. Зорчигчдын биеийн байдал хэвийн байна.