Дүүргийн хэмжээнд өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Онцгой комисс хуралдаж, Онцгой комиссын дарга С.Даваасүрэн дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.
1.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1 дэх хэсэгт заасны дагуу “Гамшгаас хамгаалах арга хэмжээг төлөвлөх”, хэрэгжүүлэх, төлөвлөгөөг тодотгох, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, мэргэжлийн анги, томилгоот бүрэлдэхүүн, техник хэрэгслийг бэлэн байдлыг хангах,
2.Малчид иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, болзошгүй аюулт үзэгдэл, ослын үед тусламж үйлчилгээ үзүүлэх төлөвлөлт хийх.
3.Малчдын өвөлжиж байгаа газрын зураглал гаргах,
4.Судалгаанд үндэслэн хүндрэлтэй өрхүүдэд тусламжийн аян өрнүүлэх,
5.Зэргэлдээх сумдууд болон малчин өрхүүдрүү очих зам, даваа гүвээний цасыг нээж, зам гаргах,
6.2022-2023 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт эхэлсэнтэй холбогдуулан төв суурин газраас зорчих хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчдад хүлээлгэн өгч, батлагдсан зам маршрутаар, баталгаат тээврийн хэрэгслээр зорчлуулахад анхаарч, хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

























Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 20 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 151 иргэний аюулгүй байдлыг ханган ажилласан” гэв. 
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Монгол улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд дүүргийн ИТХ-аас Мини парламент, Чадварлаг төлөөлөгч-2022, Үнэ цэнд суурилсан манлайлал, Шатрын аварга шалгаруулах тэмцээн, Хүндэтгэлийн хуралдааныг зохион байгуулсан байна.
Засаг даргын орлогч Б.Балжинням: “2022 онд хэрэгжиж буй хөрөнгө оруулалтын ажлын явцын мэдээллийг танилцууллаа.
Дүүргийн өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийг ЗДТГ-ын ТНААХ-ийн дарга Д.Дэмчигжав танилцууллаа. Дэд бүтцийн байгууллагууд 96.9 хувьтай, төсөвт байгууллагууд 95.2 хувьтай байна. Мөн цас цэвэрлэгээний мэдээллийг танилцуулсан юм.
Багануур дүүргийн Цаг уурын өртөөний дарга Х.Энхчимэг: “Энэ сард агаарын дундаж температур ОЖД–аас хүйтэн, ихэнх хэсгээр ОЖД–аас ахиу цас орох төлөвтэй байна. Агаарын температур Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн ихэнх хугацаанд ОЖД–аас хүйтэн байх төлөвтэй байна. Харин гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас бага зэрэг дулаан байна.
-Инженерийн шугам сүлжээний хэвийн найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал, гарахаас урьдчилан сэргийлэх, шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарь гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх.











