Золотой Урожай ХХК нь Милки Берри брэндийн сахаргүй чихэр үйлдвэрлэж эхэллээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны хоёрдугаар хуралдааныг зохион байгууллаа
Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Өнөөдөр Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, нийгэм улс төрийн нэрт зүтгэлтэн, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн 116 жилийн ой тохиож байна.
Д. Нацагдорж нь 1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар тайж Дашдоржийн гэрт төрсөн түүхтэй.
Д. Нацагдорж ЗХУ /1926/ болон Германд /1926-1929 онд/ хэдэн жил суралцаж, өрнөдийн соёлын шилдэг өв сантай гүнзгий танилцаж тэрээр Элдэв-Очир, Очир, Сайн санаат, Үзэг гэх мэт олон нууц нэрээр бичиж байжээ.
Уран бүтээл:
- “Ушаандар“, “Сандо амбаны харгис явдал” жүжиг
- “Нуугдсан эрдэнэ” (1930) дуурь
- “Их авхай”
- “Монгол ардын суут”
- “Би биш” (1934) жүжиг
- “Учиртай 3 толгой” (1934 он)аялгуут жүжиг
- “Хуучин хүү“(1930)
- “Цагаан сар ба хар нулимс“(1932)
- “Харанхуй хад“(1930)
- “Үзэгдээгүй юм”(1933)зэрэг өгүүллэгүүдээрээалдаршжээ.
- “Хэнз хурга”(1933)
- “Миний нутаг”(1933)
- “Дөрвөн цаг”(1934),
- “Од”,
- “Нар аа”,
- “Сар аа” шүлэг,
- “Ламбагуайн нулимс”(1930)
- “Харанхуй хад”,
- “Шувуун саарал”,
- “Хөдөө талын үзэсгэлэн” өгүүллэг(1931),
- “Ондоо хүмүүжил” зэрэг олон бүтээл туурвижээ.
Түүний бүтээлүүд “Учиртай гурван толгой”-1934 онд, Зохиолын түүвэр-1955 онд, алдарт “Миний нутаг”-1963 онд, Ламбагуайн нулимс-1976 онд Шувуун саарал нэртэйгээр хэвлэгдэж байсан юм.
Энэ өдрийг тохиолдуулан “Миний нутаг” яруу найргийн наадам Соёлын ордонд 17:00 цагаас зохион байгуулагдах бөгөөд яруу найраг сонирхогч иргэд, хөдөлмөрчид та бүхнийг урьж байна.
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр Засаг даргын өгсөн үүрэг даалгавар
2022.11.15
№ |
Товч агуулга |
Хяналт тавих байгууллага |
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГААС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР | ||
Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлэх | ТНААХ
|
|
Төсвийн орлогын төлөвлөгөөг нэр төрөл тус бүрээр биелүүлэхэд хяналт тавьж ажиллах | Татварын хэлтэс
СТСХ |
|
Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах | НХХ | |
Байгууллагуудын ажилтан албан хаагчдын цагийн бүртгэл хангалтгүй байгаа тул цагийн бүртгэлийг ERP системээр бүртгэхэд анхаарч, хяналт тавьж ажиллах | ТЗУХ
Холбогдох байгууллагууд |
|
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГАС ӨГСӨН ҮҮРЭГ ДААЛГАВАР | ||
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын сургалтад албан хаагчдаа бүрэн хамруулах | ТЗУХ
СТСХ |
|
Улс тунхагласны баярыг угтан дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд албан хаагчдаа сайтар хамруулах | ТЗУХ
Төрийн байгууллагууд |
|
Агаарын бохирдлын суурин харуулын цэг байгуулах, утаа мэдрэгч байрлуулах талаар тооцоо судалгаа гаргаж Нийслэлийн агаарын бохирдлын газарт хүргүүлэх | ТНААХ | |
Дүүргийн ИТХ-аар батлагдсан бараа материалын худалдан авалтыг чанартай хийж дуусгах | СТСХ | |
70-86-р байрны дундах тохижилтын ажлын хүрээнд гэрэлтүүлгийг асаах ажлыг яаралтай зохион байгуулах | ТНААХ | |
Багануур дүүргийн түүх, археологи, хүрээлэн буй орчны судалгаа хийлгэхтэй холбогдуулан эрдэмтэн, судлаачдын багтай хамтран ажиллах талаар судалж танилцуулах | НХХ | |
Өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан отрын бүс дэх айл өрх, бэлчээрийн даац, өвс тэжээлийн судалгааг гаргаж танилцуулах | ХХҮХ | |
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд цас ихээр орж, цасан шуурга шуурах тул иргэд хөдөлмөрчдөд холын замд гарахдаа анхаарал болгоомжтой байх талаар сэрэмжлүүлэг хүргэх, холбогдох байгууллагууд бэлэн байдлыг хангаж ажиллах | ТЗУХ
ТНААХ Цаг уурын өртөө |
|
Багануур ХК-тай хамтран 5 хорооны зорилтот бүлгийн болон дэмжлэг туслалцаа шаардлагатай иргэдэд хөнгөлөлттэй үнээр нүүрс нийлүүлэх ажлыг сайтар зохион байгуулах | ТНААХ | |
2022 оны 11 сарын 15-ны өдрөөс 2023 оны 03 сарын 15-ны өдрийг хүртэл мотоциклийн хөдөлгөөнийг түр хориглож байгаа тул захирамжийн хэрэгжилтийг хангаж ажиллах | Цагдаагийн хэлтэс | |
Их зохиолч Д.Нацагдоржийн 116 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах яруу найргийн наадмыг өндөр түвшинд зохион байгуулах | НХХ |
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
Энэ сарын 18, 19-ний өдрүүдэд цаг агаарын аюулт үзэгдэл дахин давтагдах тул БААН-үүд бэлэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгов
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Шуурхай хуралдаанд өнгөрсөн 14 хоногт Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 49 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ийн дарга, дэд хурандаа Б.Эрдэнэбилэг танилцууллаа. Нийт 49 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-19, зөрчлийн шинжтэй-30 дуудлага бүртгэгджээ. Зам тээврийн ослын зөрчил өмнөх 14 хоногоос 8 нэгжээр буурч өнгөрсөн 14 хоногт бүртгэгдээгүй байна. Мөн малын хулгайн 2 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Малчиддаа энэ төрлийн гэмт хэрэг өсөх магалалтайг анхааруулж, сэрэмжлүүллээ.
Мөн Цагдаагийн хэлтэс, Татварын хэлтэстэй хамтран дүүргийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, авто зам ашигласны төлбөр төлөөгүй тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг хийжээ. Шалгалтаар 124 тээврийн хэрэгсэл шалгаж, 18 тээврийн хэрэгслийн 6 сая 500 мянган төгрөгийн татвар нөхөн төлүүлж ажиллажээ.
АЮУЛТ ҮЗЭГДЭЛ, ОСЛООС 10 ИРГЭНИЙГ АВАРЧЭЭ
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтссийн дарга, дэд хурандаа Г.Батжаргал: “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 4 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, обьектийн 1 гал түймэр, аврах ажиллагааны-3 дуудлагыг аюулгүй болгож, 10 хүний амь насыг авран хамгаалан ажиллалаа” гэв.
Мөн цас орж хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул холын замд зорчих иргэд, жолооч нар тээврийн хэрэгсэлийн бүрэн бүтэн байдлаа хангах, баталгаагүй замаар зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.
ТОМУУГИЙН ДАРХЛААЖУУЛАЛТ 56 ХУВЬТАЙ БАЙНА
“Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад зорилтод 8080 иргэн хамрагдахаас одоогийн байдлаар 4595 иргэн хамрагдаж, вакцинжуулалт 56 хувьтай байна” гэв. Түүнчлэн Улирлын томуу, ковидын дэгдэлт зэрэгцэж байна. Эмнэлэгт Ковид-19 халдвараар 14 иргэн эмчлүүлж байгаагаас хүүхэд -4 /0-2 нас/, жирэмсэн 2, хүнд буюу хүчилтөрөгч хэрэгцээтэй-2 иргэд хэвтэн эмлүүлж байна. Мөн хүнд ,хүндэвтэр, уушгины хатгалгаатай, хүчилтөрөгч хэрэгцээтэй насанд хүрэгсэд болон хүүхэд, жирэмсэн өвчтнүүдийг шууд хэвтүүлэн эмчилж байна” гэлээ.
11-Р САРЫН 18, 19-НИЙ ӨДРҮҮДЭД ЦАС ОРЖ ЦАСАН ШУУРГА ШУУРНА
Цаг уурын өртөөнөөс ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарч, сэрүүсэх төлөвтэй, 11-р сарын 18, 19-ний өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурч, байгалийн аюулт үзэгдэл дахин гарч болзошгүй тул иргэд болон малчид энэ өдрүүдэд албан томлолт, холын замд гарахгүй байхыг анхаарууллаа.
ЭНЭ САРЫН 18, 19-НИЙ ӨДРҮҮДЭД ЦАГ АГААРЫН АЮУЛТ ҮЗЭГДЭЛ ДАХИН ДАВТАГДАХ ТУЛ БААН-ҮҮД БЭЛЭН БАЙДЛАА ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОВ
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн дараах үүрэг даалгаврыг өглөө.
-Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх заавар зөвлөгөө, сэрэмжлүүлгийг тогтмол өгч, айл өрх бүрийн зуух яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлыг хангуулж, хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах ,
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах,
-Байгууллагуудын цагийн бүртгэл хангалтгүй байгаа тул ажилчдын цагийн бүртгэлийг цахимаар бүрэн хамруулах, түүнд хяналт тавьж ажиллах,
-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж хэрэгжиж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулах тул албан хаагчдаа бүрэн хамруулах ,
-70-86-р байрны дундах тохижилтын ажлыг улсын комисс хүлээж аваагүй хэдий ч орчны гэрэлтүүлгийг асаах ажлыг яаралтай зохион байгуулж аюулгүй байдлыг хангаж ажиллах,
-Өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой отрын бүсрүү шилжиж байгаа малчид болон өвс тэжээлийн судалгааг гаргаж танилцуулах, мөн бэлчээрийн даац, цасны зузаан зэргийг судалж, төлөвлөгөө боловсруулж ажиллах,
-Энэ сарын 18, 19-ны өдрүүдэд цаг агаар хүндэрч цасан шуурга болох тул иргэд хөдөлмөрчид бусад газарлуу зорчихгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэх, байгууллагуудад бэлэн байдлаа хангаж ажиллахыг тус тус үүрэг болгов.
2022 оны Зүүн азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд Багануур дүүргийн 3 тамирчид амжилттай оролцлоо
2022 оны 11-р сарын 04-13-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотноо “2022 оны Зүүн Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээн” амжилттай зохиогдож, өндөрлөлөө.
Илтгэлийн уралдаанд урьж байна
Рашаант, Наран, Сургалтын задгай, Замчин хэсгүүд бүрэн гэрэлтүүлэгтэй боллоо
Нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар Багануур гэрэлтүүлэг чимэглэл ААТҮГ нь дүүргийн Наран, Рашаант, Сургалтын задгай, Замчин хэсэгт 520 гэрэлтүүлгийг хийж бүрэн дууслаа.
Дүүргийн хүүхдүүд нийтийн тээврээр үнэгүй зорчино
Сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангасан стандарт нэвтрүүлж, сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг дүүргийн Засаг дарга бүрэн шийдвэрлэж, маргаашаас буюу 11-р сарын 09-ний өдрийн өглөөнөөс дүүргийн доторх автобуснууд батлагдсан хуваарийн дагуух маршрутаар хүүхдүүдэд үнэ төлбөргүй үйлчилж эхэллээ.