Өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дүүргийн 5 дугаар хорооны иргэдийн төлөөллийг хүлээн авч, Төрийн есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, УИХ-ын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах арга хэмжээг зохион байгуулжээ.


Төгсөлтийн аргачлал хөтөлбөрт 100 өрхийн 481 иргэн хамрагдана
Халамж хүртэгч зорилтот бүлгийн иргэдэд зөвхөн мөнгөн тэтгэмж, тусламж үзүүлдэг хэт нэг талыг барьсан бодлогоос татгалзаж, нийгмийн халамж шаардлагатай өрх, иргэдийг чадавхжуулах, тэдний хэрэгцээнд нийцсэн шинэ төрлийн үйлчилгээг бий болгох үүднээс Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Багануур орон нутгийн хөтөлбөр хамтран “ТӨГСӨЛТИЙН АРГАЧЛАЛ” хөтөлбөрийг “Хамтдаа хөгжье” уриан дор 2023.03.29-өөс 2024.04.01-нийг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр нээлтийг өнөөдөр зохион байгууллаа.
Нээлтийн үеэр Засаг дарга С.Даваасүрэн: “Та бидний хамтран хэрэгжүүлэх Хамтдаа хөгжье аян өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдаж буй өрхүүд идэвх санаачилга, оролцоотой, хариуцлагатай байж, хөрөнгө оруулалтаар өгсөн тоног төхөөрөмжийг зориулалтын дагуу ашиглаж, тогтмол орлоготой болж, өрхийн амьжиргаагаа дээшлүүлсэн, төслийг хамтран хэрэгжүүлж буй байгууллагууд төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн өрхийн хөгжлийг дэмжин хамтран ажиллахыг хүсье” гэлээ.
Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа иргэдийн хандлага эергээр өөрчлөгдөн, өрхийн амьжиргаагаа дээшлүүлэн, өрхийн хөгжлийн түвшин ахисан, өрхийн гишүүд ажлын байртай, тогтмол орлоготой болсон байх юм.
Шинэ долоо хоногийн мэнд хүргэе
Ойрын хоногуудын цаг агаарын мэдээ


Хувиараа бизнес эрхлэгчдийн анхааралд
Дүүргийн хувиараа бизнес эрхлэгчдийн хамтарсан спортын 3 төрөлт тэмцээн 04 дүгээр сарын 08-09-ний өдрүүдэд зохион байгуулагдана.


Өнөөдөр “purple day” буюу нил ягаан өдөр
Уг өдөрлөгт ЕБС-ийн сурагчид, дэмжлэгийн баг, эпилепси оноштой хүүхэд, иргэд оролцож, ХХЕГ-ын мэтгэл зүйч Шинэцэцэг, Эрүүл мэндийн төвийн их эмч Мөнхжаргал, Ц. Балжидмаа нар уналт таталтын үед үзүүлэх анхны тусламж, сэтгэл зүйн тусламжийн талаар мэдээлэл хүргэсэн байна.


Цэцэрлэгийн бүх багш нарт компьютер гардуулав
Манай дүүрэгт 9 цэцэрлэгийн 82 бүлэгт 2066 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж, сургалтын чанараараа улсдаа дээгүүрт жагсдаг. Энэ утгаараа сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарыг бодлогоор дэмжиж, цахим сургалтыг хөгжүүлэхэд багшийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цэцэрлэгийн бүх багш нарыг үзүүлэлт сайтаа иж бүрэн компьютероор хангалаа.
Өнгөрсөн 2022 оны сүүлд ИТХ-аар төсвийг баталж, энэ оны эхний улиралд багтаан гардуулан өгсөн бөгөөд ингэснээр багшийн гүйцэтгэлийн үнэлгээнд ахиц гарч, орчин үеийн техник, технологи хосолсон хүүхдийн тасралтгүй хөгжлийг хангах, “Чадварлаг багш” хөтөлбөр, чадварлаг баг-Чанартай боловсрол төслийг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Бүх багш нартаа хүүхэд бүрийг хөгжүүлэх чанартай арга зүйн зарчимд суралцан, дүүргийн ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх их үйлсэд амжилт хүсье.