2023 оны 06-р сарын 29-ний өдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXIV хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцүүлэхээр холбогдох тогтоолын төсөл танилцуулгыг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Отгонболдод өргөн барилаа.
Алхам алхмаар төсөл хэрэгжиж байна
Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаанд байдаг хүүхдүүдийн эрүүл мэндийг бэхжүүлэх, боловсрол, нийгмийн оролцоог дэмжин чадавхжуулах зорилгоор “Алхам алхмаар” төслийг хэрэгжүүлж байна. Тус төсөлд хамрагдах 11 хүүхдийг сонгон эрүүл мэндийн төвийн холбогдох эмч, хөдөлгөөн засалч нар үзлэг хийж цаашид эрүүл мэндийн ямар тусламж үйлчилгээ шаардлагатай байгааг тодорхойлж үнэлгээ хийлээ. Төслийг ЗДТГ, ЭМТ, АБНТБТ, ХХҮХ, Багануур дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо НҮТББ, Дэлхийн Зөн ОУБ-ын Багануур ОНХ, Ахмад багш нарын холбоо хамтран 6 сарын хугацаанд хэрэгжүүлэх юм.
Дүүргийн 4 дүгээр хорооны малчдын өдөрлөг зохион байгууллаа
2023 оны 06-р сарын 28-ний өдөр 4-р хорооны Малчдын өдөрлөгийг зохион байгуулж, өдөрлөгийг нээж ИТХ-ын дарга Т.Отгонболд үг хэлж, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын орлогч Б.Балжинням, Засаг даргын Тамгын газрын дарга П.Баттүшиг болон төрийн байгууллагын удирдлагууд, малчид, мал бүхий 115 гаруй иргэд хүрэлцэн ирж оролцлоо.
Иргэдийн төсвийн эмхтгэлийг гардууллаа
Нарийний аманд ойн хөнөөлт шавжийн устгал хийлээ
Нийслэлийн Байгаль орчны газраас ногоон бүсэд ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг хийжээ. Тус судалгаанд ойн хөнөөлт шавж болох Сибирийн хүр эрвээхэй, Якобсоны төөлүүрч эрвээхэй, Шилмүүс хуйлагч хорхой тодорхой хэмжээгээр тэмдэглэгдсэн байна.
Судалгааны дагуу шавж устгалын ажлыг авиа микробиологийн аргаар буюу онгоцоор, зарим бүс нутагт үүргийн шүршигч ашиглан 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Нарийний аманд 300 га ойн сан бүхий газарт хийж дуусгалаа.
ИРГЭД ТА БҮХЭН НАРИЙНЫ АМНЫ ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ САРЫН ХУГАЦААНД АМАРЧ ЗУГААЛАХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЪЯ.
Сэрэмжлүүлэг
Сүүлийн жилүүдэд элбэг тархаад байгаа бамбайн хоншоорт могой өнөөдөр 22-р байрны урдаас олдож Онцгой байдлын хэлстийн алба хаагчид аюулгүй болгон Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн байна.
Ерөнхий шинж:
- Биеийн урт 70 орчим см
- Биеийн ерөнхий зүс хул шарга юм уу хар хүрэн. Гэвч биеийн зүс маш хувьсамтгай. Тухайлбал ой мод бүхий нутгийнх ихэвчлэн тод хар хүрэн, говь цөлийн бүсийнх цайвар юм уу бор шарга байна.
- Нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай. Энэ судал заримдаа дундуураа тасархайтсан байдаг.
- Биеийн хоёр хажуугаар тууш эгнэсэн цайвар бараан толботой.
- Хүүхэн хараа нь босоо.
- Нүд хамрын хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойгоос хялбар ялгагдана.
Могойд хатгуулсан тохиолдолд нэн яаралтай хамгийн ойр байрлах эмнэлэгт очих шаардлагатай. Хэрэв та ийм могойтой таарвал 7021101 утсаар мэдээлэл өгнө үү.
Шүлхий өвчний дархлаажуулалт 95.3 хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын “Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” 2023 оны А/399 дүгээр захирамж, Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын “Шүлхий өвчнөөс сэргийлэх дархлаажуулалтын ажлыг зохион байгуулах тухай” 2023 оны А/87 дугаар тушаал, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын даргын “Гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын арга хэмжээг зохион байгуулах тухай” 2023 оны А/23 дугаар тушаал, Багануур дүүргийн Засаг даргын ”Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад хөрөнгө гаргах тухай” 2023 оны А/145 дугаар захирамжаар 4,727,200 төгрөгийн хөрөнгө гаргуулж хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 25-ны өдрийн хооронд удирдлагаар хангаж ажиллалаа. Дүүргийн хэмжээнд үхэр 16344 мянган, гахай 156 нийт 16500 мал амьтан хамруулахаас үхэр 15496, гахай 244 буюу 15740 мянган мал, амьтан хамруулж 95.3 хувийн гүйцэтгэлтэй ажилласан.
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн улсын комиссын дүгнэлт
Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргана
Дүүргийн удирдах ажилтны ээлжит шуурхай хуралдаан өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн Засаг дарга 9 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 94% хувьтай байсныг ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 47 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа.
Нийт 47 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-33 дуудлага бүртгэгджээ. Мөн 12 хүн эрүүлжүүлэгдэж, 9 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Цагдаагийн хэлтсээс дүүргийн нутаг дэвсгэрт бусдын хөдөлгөөнт саад учруулан түр буюу удаан зогсохыг хориглосон газар зогссон, эсрэг урсгал сөрсөн тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулан дахин зөрчил гаргахгүй байх талаар анхааруулга, санамж өгч ажилласан байна.
ГАЛ ТҮЙМРИЙН 1 ДУУДЛАГА БҮРТГЭГДЭВ
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Онцгой байдлын хэлтэст гал түймрийн 1 дуудлага бүртгэгдсэн байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран стратегийн команд штабын сургууль, Гал унтраах техникийн олон төрөлт спортын Улаанбаатар бүсийн “Гандуулга’ клубийн 2023 оны аварга шалгаруулах тэмцээнийг Багануур дүүрэгт амжилттай зохион байгуулан ажилласан байна.
Мөн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
-Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү хараа хяналтгүй явуулж тоглуулахгүй байх
-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
-Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах,
-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
-Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах,
-Голын эрэг дагуу байрласан аюулгүй байдлын сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангах, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын хэлтсээс анхаарууллаа.
МАЛЧДЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛНА
ИТХ-ын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Гансэлэм ирэх 7 хоногт буюу 06-р сарын 26-наас 28-ний өдрүүдэд дүүргийн 5 хорооны малчдын өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа талаар танилцуулсан юм.
Тухайлбал 06-р сарын 26-ны өдрийн 11:00 цагт 1,2-р хорооны иргэдтэй Хадан хошуу, 06-р сарын 27-ны өдөр 11:00 цагт 3, 5-р хорооны иргэдтэй Жаргалант, Хэрлэн гүүр, 06-р сарын 28-ны өдөр 11:00 цагт 4-р хорооны иргэдтэй Холбоо толгойд уулзахаар бэлтгэл ажлын хангаад байгаа юм байна. Энэ үеэр малчдад мэдээ, мэдээлэл өгөх, санал хүсэлтийг хүлээн авч сонсох, төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлэх, эмийн худалдаа, мал эмнэлэг, эрүүл мэнд, үсчин, гоо сайхан гэх мэт үйлчилгээнүүдийг хүргэж ажиллах юм.
МАЛ АЖ АХУЙ ЭРХЛЭХИЙГ ХОРИГЛОХ БҮСЭЭС МАЛТАЙ ИРГЭДИЙГ ГАРГАНА
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
- Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангаж, холбогдох байгууламжуудын засвар үйлчилгээ, стандартыг дагуу тохижилтын ажлыг чанартай гүйцэтгэж ажиллах.
- Манай хороо миний гудамж аяны хүрээнд хийх ажлуудаа эрчимжүүлэх, олон нийтэд мэдээлэж ажиллах,
- НИТХ-ын 2019 оны 21/06 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсээс малтай иргэдийг гаргах ажлыг тогтмол зохион байгуулах.
- Засгийн газрын 2022 оны 340 дүгээр тогтоолын хүрээнд автомашины зогсоолууд, нийтийн бие засах газрууд, үерийн далан сувгийн цэвэрлэгээ, төвлөрсөн гурван хогийн цэгийн менежментийн асуудлуудыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажлын тендерийг зарлаж, гэрээний төслийг боловсруулж ажиллах.
- Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/490 дүгээр захирамжийн дагуу 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулах ажлыг эрчимжүүлж ажиллах зэрэг үүрэг өгсөн юм.
2024 онд хэрэгжүүлэх төсөл ага хэмжээнд иргэдээс авсан цахим санал асуулга
2024 онд хэрэгжүүлэх төсөл ага хэмжээнд иргэдээс авсан цахим санал асуулга