Киргиз улсад зохион байгуулагдсан Пауэрлифтингийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний өсвөрийн тамирчдын төлөөлөл болж У.Батбаяр дасгалжуулагчтай Боловсрол сургуулийн 12-2 ангийн сурагч Ж.Мөнхцэцэг, ОЭСургуулийн 12-2 ангийн сурагч А.Хэрлэнчимэг нар тус тэмцээнд оролцсон юм.
Монголын өсвөр үеийн тамирчид хэвтээ шахалтын нийлбэрээр 2-р байр эзэлсэн амжилттай ирлээ.
Тэмцээнд амжилттай оролцсон багш дасгалжуулагч, тамирчдадаа баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь амжилт хүсье.












Цагдаагийн хэлтсээс дүүргийн хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хянамгай байя-2024” тусгай арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд цахим залилах гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүллээ.
Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх: Дүүргийн Боловсролын хэлтэс, нэгдүгээр хорооны ажлын алба, “Кандун” Их сургуулийн захиргаатай хамтран ахлах ангийн сурагчидтай 09 сарын 29-ны өдрийн 12.00 цагт ЗДТГ-ын 219 тоот хурлын танхимд уулзалт зохион байгуулах бөгөөд уулзалтаар Солонгос улсад мэргэжлээрээ ажиллаж туршлагажих, хэрхэн амжилттай суралцах зэрэг мэдээллийг хүргэх юм.
Дүүргийн Насан туршийн суралцахуйн төв, Дүүргийн Засаг даргын тамгын газар, И-Монголиа УТҮГ-ын Цахим ур чадварын газартай хамтран иргэдийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх “Цахим иргэн” төслийг хэрэгжүүлж байгаа юм. Төслийн хүрээнд дүүргийн иргэдээс суурь судалгааг авч сургалтын хөтөлбөрийг гаргаж, сургагч багшийг бэлтгэн ажиллаж байгааг Насан туршийн суралцахуйн төвөөс мэдээллээ.
Хуралдааны төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.






Цагдаагийн Ахмад Т.Батмонгол: Дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 29.1 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж байгааг мэдээллээ. Иймд иргэн бүр хариуцлагатай байж аливаа мэдээллийг нягталж, цахим орчинд мөнгөн шилжүүлэг хийхгүй байх, 1 сая төгрөгийг 5 сая төгрөг болгох гэх мэт зар мэдээлэлд хууртахгүй байж, залилах төрлийн гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.
Төлөвлөгөөт мэдээллийн дараагаар дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.