
Ахмад тамирчдаа алдаршууллаа
Олон Улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан “Спорт бидний бахархал” спортын гурван төрөлт болох гранд гольф, софт волейбол, шугаман бүжгийн тэмцээнийг зохион байгуулж байна.
Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд дүүргийн удирдлагууд оролцож ахмад тамирчдадаа амжилт хүслээ.
Энэ үеэр Гранд гольфийн олон улсын болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хос алтан бөмбөгийн эзэд ахмад тамирчин Ч.Балжинням, Ш.Саранцэцэг нарыг алдаршуулж мөн Монголын ахмадын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ч.Балжинням, Ж.Болдбаатар нарыг шагнаж шагналыг гардуулсан юм.
Ташрамд дурдахад ахмадын баярын өдрийг угтаж “Эртний сайхан” чуулгын уран бүтээлчдийн тоглолт Соёлын ордонд 09 сарын 30-ны өдрийн 11:00 цагаас 1,2,4 дүгээр хорооны ахмадуудад, 15:00 цагаас 3,5 дугаар хорооны ахмадуудад зориулж үнэ төлбөргүй тоглоно.
Тэмцээнд оролцож буй ахмадууддаа амжилт хүсье.


Багануурт 296 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг баталжээ
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан боллоо. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас өгсөн 13 үүрэг даалгавар 89,6 хувьтай хэрэгжжээ.




-Нийслэлийн Засаг даргын 2024 оны “Санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлж, санхүүгийн сахилга хариуцлагыг баримтлан ажиллах тухай” 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, тусгай төлөвлөгөө боловсруулж ажиллах
-Автозам, инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлуудыг эрчимжүүлж дуусгах, ухсан нүх, эвдэрч гэмтсэн автозам, явган зам талбайг нөхөн сэргээн засварлаж, ажлын чанарт анхаарч, хэрэгжилтэд хяналт тавих
-Агаар, хөрсний бохирдлоос сэргийлэх ажлын хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газруудын нүхэн жорлонг байлгахгүй чиглэлээр захирамжийн төсөл боловсруулах
-Аж ахуйн нэгж, байгууллагууд гадна орчны тохижилтын ажлуудыг үргэлжлүүлж, хяналт тавьж ажиллах
-Дүүргийн нутаг дэвсгэрт эвдэрч гэмтсэн хайс хашаа, самбарын судалгааг гаргаж, цэгцлэх ажлуудыг зохион байгуулах
-Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангаж ажиллах
-Давс, бодисын нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
-Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлэх зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Өсвөрийн шигшээ багийн тамирчдадаа баяр хүргэе
Монголын Усан Спорт Сонирхогчдын холбооны гишүүн “Хангарьд” клубийн нэрэмжит усанд сэлэлтийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 09 сарын 21-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тус тэмцээнд нийт 24 клуб, байгууллагын 272 тамирчин оролцсоноос Ш.Харцага дасгалжуулагчтай Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх усанд сэлэлтийн өсвөрийн шигшээ багийн тамирчид дараах амжилтыг гаргалаа.
16-17 насны ангилалд А.Хүслэн мэлхий 50м сэлэлтийн төрөлд мөнгөн медаль
А.Хүслэн мэлхий сэлэлт 100м төрөлд мөнгөн медаль
Ө.Чинхүсэл мэлхий 50м төрөлд алтан медаль
Ө.Чинхүсэл мэлхий 50м сэлэлтийн төрөлд алтан медаль

Өсвөрийн тамирчдадаа амжилт хүсье
Киргизтан улсын Бишкек хотод Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн 09 сарын 22-28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус тэмцээнд монголын шигшээ багийн өсвөр, залуу, насанд хүрэгчид, мастер ангиллын 43 тамирчид оролцож байгаа юм. Тэмцээнд өсвөр үеийн тамирчдын төлөөлөл болж Боловсрол сургуулийн 12-2 ангийн сурагч Ж.Мөнхцэцэг, ОЭСургуулийн 12-2 ангийн сурагч А.Хэрлэнчимэг нар оролцохоор Бишкек хотыг зориод байна.

Гүн галуутай сургуулийн зөвлөл хуралдлаа
Энэ хичээлийн жилд боловсролын тухай хуульд өөрчлөлт орсноор өмнө нь гүнзгийрүүлсэн сургалттай анги өөрчлөгдөж сургуулиуд өөрсдийн болон иргэдийн хэрэгцээ шаардлагын үүднээс төрөлжсөн ангийг хичээлийн бус цагаар хийхийг хуулиар зохицуулсан.
Тус хуулийн зохицуулалтаар бүх төрлийн хичээлүүдийг төрөлжсөн байдлаар явуулах боломжтой болж байгаа юм. Нэг сурагч хоёр хичээлээр төрөлжсөн ангид сурч болох ба тодорхой хэмжээний төлбөртэй бөгөөд төлбөрийг хичээлийн бус цагаар хичээллэж буй багш нарын цалин, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн, орчин нөхцөлийг сайжруулахад чиглэж ажиллаж байна.
Төлбөрийг батлахын өмнө сурагчдаас түвшин тогтоох шалгалт авч, эцэг эх, багш сурагчид хамтарсан гэрээг байгуулж хамтарч ажиллах юм. Харин дүүргийн Засаг даргын зүгээс мэдээ мэдээллийг эцэг эхчүүдэд сайтар хүргэж ажиллах, төлбөрийн хураамжийг дэлгэрэнгүйгээр гаргаж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.


Насан туршийн суралцахуйн төвийн сургалтад 17000 гаруй иргэд хамрагдаад байна
Насан туршийн суралцахуй нь хүний хөгжлийг тасралтгүй хангах амьдралын чанарыг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжилд чухал үүрэгтэй. Тус төв нь өнгөрсөн 2023-2024 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилго зорилтоо амжилттай хэрэгжүүлэн 2024-2025 оны хичээлийн жилээ угтаж байна.
Энэ хичээлийн жилд Боловсролын яамнаас Насан туршийн суралцахуйн чиглэлээр нэг зорилго, таван зорилтыг тодорхойлсон бол тус төв нь “Иргэн бүрийн ялгаатай хэрэгцээнд тохирсон боловсрол эзэмших нөхцөл, тэгш боломжийг бүрдүүлэх, технологийн дэвшилд суурилсан тасралтгүй хөгжлийг дэмжих, сургалтын чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд бүх талын оролцоо түншлэлийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулах” эрхэм зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.
Ташрамд дурдахад өнгөрсөн хичээлийн жилд 16 төрлийн 2426 цагийн сургалтад 17925 иргэн, ахмад настан, хүүхэд багачууд, залуучууд хамрагджээ. Мөн дүүргийн төр захиргааны байгууллагатай хамтран “Алхам алхмаар” төсөл, “Эрүүл мэндийн боловсрол олгох эрүүл хүүхэд” төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний асран хамгаалагчдад зориулсан олон төрлийн хөтөлбөр, өдөрлөг, сургалтыг зохион байгуулж байна. Харин 2024 онд дүүргийн Засаг даргын дэмжлэгээр “Цахим иргэн” төслийг E-Mongolia академитай хамтран хэрэгжүүлж, эхний ээлжийн сургагч багш бэлтгэх сургалтаа хороодын хэсгийн ахлагч нарт явуулахаар амжилттай эхлүүлж байна.


Өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллахыг чиглэл болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулснаар эхэлсэн.



-Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтын зардлыг төсөвт тусгаж, зохицуулалтыг хийж ажиллах
-Төр захиргааны бүх шатны байгууллагууд гадна орчны тохижилтыг хийх, ААНБ-уудтай уулзалт зохион байгууулж, гадна орчны тохижилтыг хийлгүүлэх ажлыг зохион байгуулах
-Хүүхдийн тоглоомын талбайн засвар, арчлалтыг хийх -Хороолол дундах автозамын засвар, шинэчлэл хийх саналаа Замын хөгжлийн газарт хүргүүлэх
-Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах
-Давс, бодис нөөцлөх ажлаа эрчимжүүлэх
-Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэх ажлын саналаа “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХХК-д хүргүүлэх
-Богино хугацаанд хийж хэрэгжүүлж болох арга хэмжээний жагсаалт гаргах, ирэх жилүүдэд хийгдэх ажлын зураг төслийг танилцуулах
-Хөрөнгө оруулалтын ажлуудаа хугацаанд нь чанартай хийхэд анхаарч, хяналт тавьж ажиллах
-Гэр хороолол дундах гудамж, талбай засварлах ажлуудаа үргэлжлүүлж, дуусгах
-Нийт байгууллагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа сайтар хангаж ажиллах
-“Хөгжлийн бэрхшээлтэй иргэний танхим”-аар иргэдэд үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах
-ОУ-ын Ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд бэлтгэл ажлыг хангаж ажиллах

50 мвт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц барих ажлыг эхлүүллээ
Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчний дутагдлаас урьдчилан сэргийлэх, хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчийг тасалдуулахгүй байх зорилгоор Багануур дүүрэгт эрчим хүч хуримтлуурын станц барих компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн зургаадугаар сарын 26-ны өдөр зарласан.
Уг олон улсын тендерт гүйцэтгэгчээр “Энвижн Энержи” ХХК шалгарсан юм.
Өнөөдөр тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чэнтэй Батарей хураагуурын станц байгуулах ажил гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа.
Батарей хуримтлуурын станцыг Багануур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Багануур” цахилгаан түгээх дэд станцын баруун хойд талд 5 га талбайд барих юм. Тус батарей хуримтлуурын станц нь 50 мВт-хүчин чадалтай, 200 мВт.ц-ийн багтаамжтай, 50 Гц-ийн давтамжтай гурван фазтай байх бөгөөд 220/110/35 кВ-ын Багануур цахилгаан түгээх дэд станцад холбох юм.