Багануур дүүрэг нь 2021 оны байдлаар Монгол Улсын нийт мал сүргийн 0,27 хувь, Нийслэлийн хамгийн олон малтай дүүрэг бөгөөд нийт мал сүргийн 43,1 хувь буюу 182,6 мянган толгой малтай. Дүүргийн нийт мал сүргийн 49,4 %-ийг хонь, 32,6%-ийг ямаа, 9,3%-ийг үхэр, 8,3%-ийг адуу, 0,04%-ийг тэмээ эзэлж байна.
Малын тоо
2019- 200183 2020-194204 2021-182583
Тэмээ-210 -205 -81
Адуу -16066 -15294 -15137
Үхэр-16823 -18067 -17327
Хонь-99691 -92137 -90373
Ямаа-67393 -68798 -59665
Газар тариалангийн чиглэлээр 4 аж ахуйн нэгж байгууллага 350 өрх 90 га-д төмс, 61,4 га-д хүнсний ногоо тариалж 400,1тн төмс, 241,5тн хүнсний ногоо хураан авсан. Нийт нутаг дэвсгэрийн 39513,1 га буюу 63,7%-ийг хөдөө аж ахуйн эдэлбэр газар эзэлж байна.


“Дэлхийн багш нарын 28, монголын багш нарын 56 дахь өдөр”-ийн баярын хурал боллоо
“Дэлхийн багш нарын 28, монголын багш нарын 56 дахь өдөр”-ийн баярын хурал боллоо
Дэлхийн багш нарын 28 өдөр, Монголын багш нарын 56 өдрийг тэмдэглэн өнгөрүүлээ. Энэ жилийн тухайд тус өдрийг “Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.







3х3 сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай болж, өндөрлөлөө
Тэмцээнийг мэргэжлийн шүүгчдийн үнэлгээгээр дүгнэн явуулж, 30 багийн 100 гаруй тамирчин оролцон өрсөлдсөн юм.



“Өвсний үндэс” хөтөлбөр багануур дүүрэгт амжилттай хэрэгжлээ
2021 оны 11 сард анх төсөл хөтөлбөрт хамруулах, хамтран ажиллах хүсэлт тавьсны үндсэн дээр Япон улсын ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийг бүрэн засварлах ажлын төсөв болох ($148,077) өртөг бүхий буцалтгүй тусламжийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн.

Өнөөдөр тус цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуус ч нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.



Ирээдүй болсон хүүхэд, багачуудын маань сурч, боловсрох орчин, нөхцөлийг сайжруулах үйлсийг дэмжин тусалсан Япон Улсын Засгийн газар, элчин сайд Кобаяаши Хироюки Танд гүн талархал илэрхийлье.
Хамтран ажиллаж буй Төрийн бус байгууллага
| Нэр | Хаяг | Үйл ажиллагааны чиглэл | Цахим хуудас
|
| Дэлхийн зөн ОУБ | Багануур дүүрэг 1 дүгээр хороо, Нацагдоржийн гудамж, 64 дүгээр байрны 2 тоот | Эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн хүмүүнлэгийн үйлс хийдэг. | https://www.facebook.com/WorldVisionInternationalMongolia |
| Тайваны Хөгжлийн сан | Баянзүрх дүүрэг, 14-р хороо, Аман хуур-2 хотхон, Тайваний сан.
Утас: 11-330774, 11-330775, 11-330776 |
Эмзэг бүлгийн хүүхэд, гэр бүлд чиглэсэн хүмүүнлэгийн үйлс хийдэг. | https://www.facebook.com/TFCFMongolia |
| Өвсний үндэс, Утас:976-11-320777, Факс: 976-11-313332 | Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам | Хөгжиж буй орнуудын олон талт хэрэгцээг хангах, /цэцэрлэгийн гадна дотно бүтэн тохижиолт/ | http://protocol-section@ul.mofa.go.jp
|
| Идеадэвэлопмент ХХК Утас: 88024889 | Баянзүрх дүүрэг, 18-р хороо, Дамдинсүрэнгийн гудамж-1, Даймонд оффис 505 тоот | Ерөнхий боловсролын сургуулийн Апп хөгжүүлэх | info@ideadevelopment.mn |
| Азийн нөхөрлөл ТББ Багануур салбар | Багануур дүүрэг 1-р хороо Д.Нацагдоржийн гудамж 5 B1 давхар, | Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгаалалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах | https://www.facebook.com/profile.php?id=100070387230666 |
| “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ | Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар, 1-р хороо
Ажлын утас: 99065834 |
Төслийн зөвлөх үйлчилгээ | mungunbugjt@gmail.com |


“Өвсний үндэс” хөтөлбөр Багануур дүүрэгт амжилттай хэрэгжлээ
“Өвсний үндэс”- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаж нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.





“Өвсний үндэс” хөтөлбөр Багануур дүүрэгт амжилттай хэрэгжлээ
“Өвсний үндэс”- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн засварын ажил бүрэн дуусаж нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн боллоо.





ОУХМ Б.Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагналаа
ОУХМ Б.Хуланг Багануур дүүргийн хүндэт тэмдэгээр шагналаа
Багануур дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөр үеийн шигшээ багт багш дасгалжуулагч н.Магвандоржийн шавь болон спортын гараагаа эхлүүлж байсан Батхуягын Хуланг өнөөдөр Багануур дүүргийн Хүндэт тэмдэгээр шагнасныг ИТХ-ын дарга Т.Отгонболд гардуулж өглөө.
Олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Б.Хулан нь Серб улсын Белград хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ний эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Мөнгөн медаль хүртсэн юм. Түүнчлэн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Мөнгөн медаль, Иван Ярыгиний нэрэмжит олон улсын гран-при тэмцээнээс хошой Хүрэл медалийг тус тус хүртэж, энэ жил Монгол улсын аварга цол хүртсэн өсөх ирээдүйтэй тамирчин билээ.
Багануурчуудын бахархал болсон Б.Хуландаа спортын өндөр их амжилтыг хүсэн ерөөе.





