

Хэрлэн голыг хамгаалах ажлыг эхлүүлж байна
Монгол улсын томоохон гол мөрний нэг төдийгүй Хэрлэн гол нь газарт түүх, археологийн олон мянган олдвор, үнэт өв түүний сав газарт хадгалагдан байдаг билээ.
Хэрлэн гол нь Хэнтийн нуруунаас эх аван Багануур дүүргийн зүүн хилээр 20 гаруй км урсан өнгөрдөг бөгөөд Дунд, Баруун байдлагын гол, Нарийний гол, Хуцаагийн гол, Хужиртын гол цутгадаг юм.
Хэрлэн голын сав газарт Хэнтий, Төв, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорнод аймгууд багтдаг ба Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хэрлэн голыг хамгаалах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг БОАЖЯ, холбогдох агентлаг, аймаг, дүүргийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан талаар өмнө уншигч та бүхэнд мэдээлж байсан билээ.
Тэгвэл дээрх ажлын хүрээнд Багануур дүүргийн Хэрлэн голыг хамгаалах ажлын хэсэг анхны хурлаа зохион байгууллаа. Хурлаар:
- Хэрлэн голын дагуух зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах, онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн заагийг тогтоож, тэмдэгжүүлэх, бүсийн дэглэмийг тогтоох саналыг судалж боловсруулах,
- “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд Хэрлэн голын сав газарт мод тарих газрын байршил сонгох, нэгдсэн төлөвлөгөө гаргах,
- Хог хаягдал, малын сэг зэм, өтөг бууцнаас үүсч болох хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг төлөвлөн зохион байгуулах, эрчимжүүлэх, цэвэрлэх, хяналт, хариуцлагыг чангатгах,
- Хэрлэн цэвэр усны станц, цэвэрлэх байгууламжийн технологийн шинэчлэлийг яаралтай хийхУсны сан бүхий газрын
- Хөрс бохирдуулагч нүхэн жорлонгийн тоог үе шаттайгаар бууруулах арга хэмжээг авах, стандартын шаардлага хангасан эко ариун цэврийн байгууламж байгуулах ажлыг төлөвлөх
- Цутгалан гол, горхи, булаг шандны эхийг хашаажуулж, хамгаалах
- Эрэг, дивиз орчмын газрын эвдрэл, байгаль орчныг нөхөн сэргээх, ашигт малтмал зөвшөөрөл, лиценз, газар эзэмшигч аж ахуйн нэгж, хувь иргэн, малчдын талаарх судалгааг нарийвчлан гаргах зэрэг асуудлыг тусган баталлаа.
Төлөвлөгөөг Байгаль орчин, аялал, жуулчлалын яаманд 2023 оны үйл ажиллагааны төсөв, төлөвлөгөөнд тусгах саналыг хүргүүлэхээр болов.




“Багануурчуудын бэлэг -3” аян 2023 хүүхдийг баярлуулна
Тэд энэ жил тус аянаа үргэлжлүүлэн 2023 хүүхэд баярлуулахаар болсон байна.
Санхүүгийн алба үүсэж хөгжсөний 111 жилийн ой, бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны баярын мэнд хүргэе
Мэндчилгээ

Санхүү, төрийн сангийн хэлтэс


Хүүхэд хамгааллын өрөөтэй боллоо






293 өрхөд 72 тонн нүүрсний тусламж үзүүллээ






Шагнал авсан төрийн албан хаагчдад баяр хүргэе
Өдгөөгөөс 98 жилийн тэртээд буюу 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Хаант засгаас Бүгд найрамдах засаглалд шилжиж, хамжлагат ёсыг халан, үндэсний ардчилсан өөрчлөлт, эрхзүйн чухал зарчмууд, улс төрийн цоо шинэ тогтолцоог хуульчлан баталгаажуулсан бөгөөд энэ нь Монголын түүхийн асар том үйл явдал юм.
Тэр цагаас хойш 11 дүгээр сарын 26-ны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн ирсэн ба өнөөдөр бид 98 дэх жилдээ тэмдэглэж байна. Энэхүү өдрийг бид Төрийн албан хаагчдын баярын өдөр болгон тэмдэглэсээр багагүй хугацаа өнгөрөөд байна.
Улс тунхагласны өдрийг тохиолдуулан баярын хурлыг зохион байгуулсан бөгөөд урилгаар УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагын удирдлагууд хүрэлцэн ирж төрийн албан хаагчдад баяр хүргэлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингис хааны эш хөргийг нь дээдлэн залах тухай 159 дүгээр Зарлигийн дагуу төрийн байгууллагуудад Их эзэн Чингис хааны эш хөргийг гардуулан өглөө.



Мөн төрийн жинхэнэ албанд хамгийн олон жил ажилласан Шүүхийн Тамгын газрын дарга, эрхэлсэн түшмэл Б.Эрдэнэбаяр, хамгийн залуу төрийн албан хаагч болох дүүргийн ИТХ-ын Ажлын албаны Хэвлэл мэдээллийн ажилтан Ө.Шижир-Од нар алба хаагчдад сэтгэгдлээ хэлсэн юм.
Энэ үеэр салбартаа тэргүүлж ажилласан зарим эрхмүүдэд шагнал гардууллаа. Мөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас Монгол хэлний тухай хууль, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ыг хэрэгжүүлэх, төрийн албан хаагчдыг үндэсний бичгээ эрхэмлэн дээдэлж, суралцах, зөв хэрэглэх, уламжлалт бичиг соёлтой Монгол хүн гэдгээрээ бахархах, олон нийтэд сурталчлах зорилгоор “Үндэсний бичиг-Үнэт өв” сэдэвт уралдаан зохион байгуулсан бөгөөд уг уралдааны 1-р шатны шалгаруулалтад 110 төрийн албан хаагч оролцсоноос шилдэг 8 цэвэр бичигтэнг шалгаруулж, 2-р шатанд 4 оролцогчдод шагналыг гардууллаа.
Тодруулбал:
-ТЭРГҮҮН байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Гадаад хэлний багш Б.Азбилэг,
-ДЭД байранд Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургуулийн Монгол хэл, бичиг, уран зохиолын багш Г.Ганцэцэг,
-ГУТГААР байранд Оюуны эрин цогцолбор сургуулийн Англи хэлний багш Д.Батцэцэг,
-ДӨТГӨӨР байранд Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх нар тус тус шалгарлаа.


ТА БҮХЭНДЭЭ УЛС ТУНХАГЛАСНЫ 98 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ.


Гэндэнжавын Отгонпүрэв Монгол улсын хөдөлмөрийн баатар боллоо



Үндэсний шүтээн-эзэн Богд Чингис хаан








