Шайбтай хоккейн эмэгтэй тамирчин Багануурынх
Намайг Мөнхболдын Алтжин гэдэг. Би шайбтай хоккейн тамирчин, 15 настай. Багануур дүүргээс ирж оролцож байна. Анх ааваасаа энэ спортын төрлийг мэдэж авсан. Гурван настайгаасаа гулгаж сураад, хоккейгоор хичээллэж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд эмэгтэй тамирчин надаас гадна ганц хоёр л хүн байдаг. Талбайд гарах үед тоглолтоос өөр юу ч бодогддоггүй. Битүү зүйл рүү яваад орчихсон юм шиг л төвлөрдөг. Дандаа эрэгтэй хүмүүстэй тоглодог болохоор их хэцүү байдаг ч үнэхээр сонирхолтой . Талбайд гараад мөргөлдчихвий гэхээс л айдаг…
Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэе
Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэе
Улсын онцгой комиссоос малчдад дэмжлэг үзүүллээ
Манай дүүргийн хувьд энэ жил өвөлжилт хүндэрч, цас ихээр тогтсоны улмаас аюулт үзэгдэл буюу зудын байдалд шилжсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос дүүргийн онцгой комисст өвс, тэжээлийн дэмжлэг үзүүлэхээс эхний ээлжийн 60тн тэжээлийг өнөөдөр дүүрэг хүлээн авлаа. Маргааш буюу 2023 оны 02 сарын 08-ны өдөр 20тн тэжээл, 20тн хужрыг дүүрэгт буулгах юм.
Дээрх зүйлсийг малчид болон мал бүхий иргэдэд хөнгөлөлттэй үнээр худалдаалах бөгөөд хороод руу хуваарилах ажлыг зохион байгуулж байна.
“Баярлалаа” аян үргэлжилсээр…
Нийслэлийн Лаборатори Боловсрол цогцолбор сургууль хамтран ажилладаг байгууллагуудын дунд Баярлалаа аяныг зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд Засаг даргын дэмжлэгээр Монголын цахилгаан холбоо ХК-ийн Багануур холбооны газраас санаачлан, хүүхэд хамгааллын бодлогын хүрээнд ИТГЭЛТЭЙ УТАС суурилуулж өгчээ.
Ингэснээр сурагчид хүссэн үедээ үнэ төлбөргүй бүх сүлжээний дугаар руу дуудлага хийх боломж бүрдэж байгаа юм.
Мөн Багануур Мобиком салбараас нийгмийн хариуцлагын хүрээнд багш нарт зориулж 3 зөөврийн компьютер хандивлажээ.
Малчдад туслах аян өрнөж байна
Манай дүүргийн хэмжээнд малчин, мал бүхий 700 гаруй өрх, 170 мянган толгой мал өвөлжиж байна. Энэ жил дүүрэгт өвөлжилт хүндэрч 14 удаагийн оролтоор 34 см цас тогтож аюулт үзэгдэл буюу зудын байдалд шилжсэнтэй холбогдуулан дүүргийн мал бүхий иргэдэд туслах, сэтгэлийн дэм үзүүлэх, өвөлжилтийн хүнд нөхцөлийг даван туулахад туслах хүмүүнлэгийн хандив цуглуулах аяныг дүүргийн хэмжээнд зохион байгуулж байгаа юм.
Аяны хүрээнд Улаан загалмайн хороонд 51 аж ахуйн нэгж байгууллага, хувиараа бизнес эрхлэгч болон иргэд оролцоод байна. Улаан загалмайн хороонд нийт 4288 нэр төрлийн 32,647,230 төгрөгийн эд зүйлс, 3.195.000 төгрөг бэлнээр цугларч 205 малчин өрхөд тараах ажил хийгдлээ.
Мөн Дүүргийн хэмжээнд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 1200 шуудай хивгийг бэлтгэж 300 өрхөд хөнгөлөлттэй үнээр олгож, Дэлхийн зөн ОУ-ын байгууллагын Багануур орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хорголжин тэжээлийн дэмжлэгт 133 малчин өрх хамрагдлаа.
Ингэснээр малчин өрхийн 43% буюу 267 өрх үнэгүй дэмжлэгт хамрагдаж байгаа бол хөнгөлөлттэй үнээр 48,4% нь буюу 300 малчин өрх, мал бүхий иргэдийн 52% буюу 80 өрхөд дэмжлэг үзүүллээ.