

Голомт банкнаас тэтгэврийн зээлийн урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэлжээ
Голомт банк орон нутгийн тэтгэвэр авагч нартаа зориулан бэлэгтэй, урамшуулалт аяныг хэрэгжүүлж эхэлжээ. Тэтгэвэр авагч 2022.02.10-наас 2023.03.30-ныг дуустал Голомт банкнаас хэрэгжүүлж буй “Тэгш дүүрэн” тэтгэврийн аянд хамрагдаад урамшууллын эзэн болох боломжтой.
Урамшууллын эрх олгох нөхцөл:
Тэтгэврийн данс, төгрөгийн карт шинээр нээлгэх бүрд 1ш урамшууллын эрх
Тэтгэврийн зээл, нэмэлт зээл шинээр авах бүрд 1ш урамшууллын эрх
Голомт банкаар тэтгэврээ авдаг болон тэтгэврийн зээлтэй харилцагч та салбарт хандаад урамшууллын эрх авах юм.
Энэхүү аяны ялагч 2023.03.31-ны өдөр 17 цагаас тухайн орон нутгийн Фэйсбүүк группээр дамжуулан тодруулах бөгөөд хамтран зээлдэгч шаардахгүй, хамгийн урт хугацаатай, таатай нөхцөлтэй тэтгэврийн зээлийг Голомт банкнаас авч, урамшуулалт аяны ялагч болох юм байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг: Багануур салбар 91110417


Дүүргийн төрийн сангийн гүйлгээ бүрэн цахимд шилжлээ
Дүүргийн төрийн сангаар үйлчлүүлдэг төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудад Сангийн яамны Төрийн сангийн газрын болон Нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн, зөвлөхүүдтэй хамтран ‘Төрийн сангийн төлбөр тооцооны гүйлгээг цахимд шилжүүлэх сургалт”-ыг 2023 оны 03 сарын 21 ны өдөр зохион байгууллаа. Уг сургалтад дүүргийн төсвийн 40 байгууллагын удирдлага болон санхүүгийн 80 гаруй ажилтнууд хамрагдлаа.
2022 онд Төрийн сангийн цахим шилжилтийн эхний шат болох төрийн албан хаагчдын цалинг цахимаар дамжуулж байсан бол 2023 оны 03 сарын 22 ны өдрөөс төрийн сангийн бүх гүйлгээ цахимаар хийгдэх болсноор төсвийн байгууллагын гүйлгээ хийхэд зарцуулдаг хугацаа, цаасны хэрэглээ буурч, гүйлгээ хурдан дамжиж харилцагчийн дансанд орох, хэрэглэгчийн мэдээллийн системийн уялдаа болон татварын мэдээллийн системийн хяналт сайжирч, байгууллагуудын удирдлага, санхүүгийн ажилтнуудын хариуцлага улам өндөржих юм.
Өнөөдрийн байдлаар Төрийн сангийн төлбөр тооцооны цахим системд 21 аймаг, 335 сум шилжээд байгаа бол дүүргүүдээс манай дүүрэг эхний ээлжинд шилжих боломж бүрдээд байна.


Наурызын баярын мэндчилгээ
Төрт ёсны мянга мянган жилийн түүхтэй Тусгаар Монгол Улсын салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон нийт КАЗАК иргэддээ хаврыг угтаж нарыг тосох НАУРЫЗын баярын халуун мэндчилгээ дэвшүүлье.


Угийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг
Монголын ард түмний бүтээсэн түүх соёлын нэгэн уламжлал бол удам судар, ах дүү, үндэс угсаагаа мэдэх үйл юм. Угийн бичгийг өрхийн түүх болгон хөтөлж, залгамж үедээ өвлүүлэн зааж сурган, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг айл өрх бүрд заавал хөтөлдөг нэгэн түүхэн судар билээ.
Монгол уламжлалт, зан заншил, ёс суртахууны шилдэг өв, ураг удам уламжлалын хүрээнд шийдвэрлэх бодлого, зорилтыг иргэдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УГИЙН БИЧИГ ХӨТЛӨХ АРГА ЗҮЙ” сургалтыг 2 өдрийн хугацаанд зохион байгууллаа.
Сургалтыг Ураг удам, уламжлалын Холбооны удирдах зөвлөлийн гишүүн Ч.Жадамба удирдан явуулж, 52 байгууллагын 64 ажилтан, албан хаагчид оролцож, арга зүйд суралцан орон нутгийн сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
БСШУЯамны захиалгаар мэргэжлийн эрдэмтдийн бүтээсэн “Монгол Улсын иргэн угийн бичиг хөтлөх үлгэрчилсэн загвар” номын агуулгын дагуу 11 бүлгийн агуулгаар суралцсан сургагч багш нар цаашлаад өөрсдийн байгууллагын ажилтан, алба хаагчдад угийн бичиглэл хийх, бэлэн болсон угийн бичиглэлээ угийн зураглалд шилжүүлэх аргачлалыг зааж сургах юм.


Малчид, иргэдийн анхааралд
өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, говь, тал хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.
одоогийн байдлаар багануур дүүрэгт цас орж, салхины хурд 10-13м/сек, үзэгдэх орчин хязгаарлагдаж байгаа тул иргэд та бүхэн шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байж, хол замд явахгүй байхыг хүсье.