Сар шинийн баярын өдрүүдэд шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Засаг дарга С.Даваасүрэн удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр дүүргийн засаг даргаас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт 95.1 хувьтай байсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцуулаа.
БАГАНУУР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ХЭЛТЭСТ 44 ДУУДЛАГА БҮРТГЭГДЖЭЭ
Өнгөрсөн 14 хоногт бүргэгдсэн дуудлага мэдээллийн талаар мэдээллийг ЦХ-ээс танилцууллаа. Нийт 44 дуудлагаас гэмт хэргийн шинжтэй-14, зөрчлийн шинжтэй-30 дуудлага бүртгэгджээ. Мөн 13 хүн эрүүлжүүлэгдэж, 9 хүн жолоодох эрхээ хасуулсан байна. Түүнчлэн цахим орчинд иргэд онлайн худалдаа, залиланд өртөх магадлал өндөр байгааг тус хэлтсээс анхаарууллаа.
ДҮҮРГИЙН 2022 ОНЫ ТЭРГҮҮНИЙ МАЛЧИД ШАЛГАРЛАА
Дүүргийн ИТХ-ын ээлжит 22-р хуралдаан боллоо. Энэхүү хуралдааны шийдвэрүүдийг ИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга Б.Соёл-Эрдэнэ танилцууллаа. Хуралдаанаар 2023 онд төлөөлөгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталлаа. Мөн худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүнээр ажиллах А3 гэрчилгээтэй журамд заасан шалгуур хангасан 17 иргэн, дүүргийн 2022 оны Тэргүүний малчин”-аар дүүргийн 4 дүгээр хорооны малчин Цэцэгээгийн Энхтулга, 5 дугаар хорооны малчин Сономноржингийн Даваа нарыг шалгаруулж, 47 иргэнийг төрийн дээд шагналаар шагнуулахаар дэмжин уламжлах тогтоол гаргасан талаар танилцуулсан юм.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭДИЙН 50 ХУВИЙГ ХҮҮХДҮҮД ЭЗЭЛЖ БАЙНА
Дүүргийн ЭМТ-өөс өнөөдрийн байдлаар Улирлын томуу, томуу төст өвчин, ковидын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ. 02-р сарын 13-ны өдрийн байдлаар амбулаторийн үзлэгийн 11.3 хувь, 103 дуудлагын 47 хувь, ӨЭМ-ийн үзлэгийн 12.5 хувийг томуу томуу төст өвчин эзэлж байна.
Сар шинийн баяртай холбоотой томуу томуу төст өвчин өсөх магадлалтай тул амны хаалтыг тогтмол зүүж хэвших хэрэгтэй байгааг анхааруулсан юм. Иймд сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриаллаа.
ЭНЭ САРЫН 16-НААС ЭХЛЭН ХҮЙТЭРНЭ
Цаг уурын өртөөнөөс ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг хүргэлээ. Энэ сарын 16-наас шөнөдөө -28-наас -33 хэмийн хүйтэн, өдөртөө -12-ноос -14 хэмийн хүйтэн байх төлөвтэй байна.
САР ШИНИЙН БАЯРЫН ӨДРҮҮДЭД ШУУРХАЙ АЖИЛЛАГААНЫ БРИГАД, ЖИЖҮҮРИЙН ХУВААРИЙГ ГАРГАН, ХЯНАЛТ ТАВЬЖ, БОЛЗОШГҮЙ ОСОЛ, АЛИВАА ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх ажлын үүрэг, даалгаврыг өгсөн юм.
-Сар шинийн баярыг угтсан үзэсгэлэн худалдааг 2-р сарын 5-наас эхлүүлэн Өргөө соёлын ордоны дотоод танхимд тавгийн идээ, бусад хүнсний болон ахуйн барааны худалдааг, Эм Жи төв /Сайн электроникс/-ийн гадна талбайд махны худалдааг зохион байгуулах,
-Гэр хорооллын алслагдсан хэсгийн хүүхдүүдэд зориулж, сургуулийн автобусыг дахин 2-оор нэмэгдүүлж, Хуцаа, сургалтын задгай, Рашаант, Жаргалант хэсгийн чиглэл, Хэрлэн, Байдлаг, Тогос-Уул, Их гүн, Бага гүн, Нарийн, Наран хэсгийн чиглэл, Хилчин, Замчин, Нугын тал, Талын толгой, Нарийн нуур чиглэл гэсэн маршрутыг гаргаж хүүхдүүдэд үйлчилгээг үзүүлэх бэлтгэлийг хангах,
-Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх зорилтын хүрээнд гэр хорооллын бүсийг “Ногоон бүс” болгох ажлыг зохион байгуулах төлөвлөгөөний төсөлд саналаа хэлэх,
-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдлыг хангаж, гал түймрийн аюул осол, гэмт хэрэг, зөрчилд өртөх болон зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний ачаалал ихтэй уулзваруудыг сайтар зохицуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах,
-Зах, худалдааны төвүүдэд хүнсний аюулгүй байдлыг хангаж, хяналт тавьж ажиллах,
-Баярын өдрүүдэд ажиллах эргүүл, жижүүр томилон ажиллуулж, Захирагчийн ажлын албанаас хяналт тавьж ажиллах,
-Инженерийн шугам сүлжээний хэвийн, найдвартай ажиллагааг хангаж, ус, дулаан, цахилгаан хангамжаар байгууллага, иргэдийг тасалдуулахгүй, гэнэтийн гэмтэл, саатал гарахаас урьдчилан сэргийлэх,
-Шуурхай ажиллагааны бригад, жижүүрийн хуваарийг гарган, хяналт тавьж, болзошгүй осол, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх,
-Нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, хог хаягдлуудыг цэвэрлэх, тээвэрлэх ажлыг зохион байгуулж, хотын гудамж, талбайн гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж ажиллах зэрэг үүрэг, даалгаврыг өглөө.
Өнөөдөр Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр
Налайхын районд харьяалалтай байсан Багануурын хороо захиргааг бие даасан Багануурын район болгохоор тухайн үеийн АИХТ-ийн Зарлиг гарснаар 1980 оны 2-р сарын 14-ний өдрийг Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр хэмээн үздэг. Б.Жамьянсүрэн гэдэг хүн БАГАНУУР гэдэг нэрийг өгч байжээ.
Их уурхайгаар овоглосон Багануурчууд та бүхэндээ Багануур дүүрэг үүсэн байгуулагдсаны түүхт 43 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье.
Спортын холбоо, клуб, салбар зөвлөлийн төлөөлөлтэй уулзлаа
Дүүргийн удирдлагууд үйл ажиллагаа явуулж буй спортын холбоо, салбар зөвлөл, клубийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Уулзалтад 30 холбоо, салбар зөвлөл, клубийн 37 төлөөлөл ирсэн юм.
Уулзалтын эхэнд “2023 онд зохион байгуулагдах УАШТэмцээний төлөвлөгөө”, БТСХорооны 40 жилийн ойн нэрэмжит тэмцээн, Спортын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт болон цаашид хийгдэх хөрөнгө оруулалт”-ын талаарх мэдээллийг хүргэлээ.
Ирсэн төлөөллүүд спортын салбарт тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх талаар саналаа илэрхийлсэн юм. Тодруулбал:
Энэ онд зохион байгуулагдах албан ёсны тэмцээн уралдааны хуваарийг холбоо, клубүүдэд мэдээлдэг байх, Спортын хууль, эрх зүйн талаар мэдээллийг тамирчдад өгдөг байх, спортын төрлийг нэмэгдүүлэх, Гадна спортын талбайг стандартад шилжүүлж, зарим гадаа талбайг өөр спортын талбай болгож, тохижуулах зэрэг санал хүсэлтийг илэрхийллээ.
Мөн спортын холбоо, клубүүдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дээд шатны байгууллагад бүртгүүлж, албажуулах ажлуудыг зохион байгуулахаар боллоо.
Багануурын 2 Турк улсад аврах ажиллагаанд оролцож байна
А3 сертификат гардан авсан иргэд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой
Шайбтай хоккейн эмэгтэй тамирчин Багануурынх
Намайг Мөнхболдын Алтжин гэдэг. Би шайбтай хоккейн тамирчин, 15 настай. Багануур дүүргээс ирж оролцож байна. Анх ааваасаа энэ спортын төрлийг мэдэж авсан. Гурван настайгаасаа гулгаж сураад, хоккейгоор хичээллэж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд эмэгтэй тамирчин надаас гадна ганц хоёр л хүн байдаг. Талбайд гарах үед тоглолтоос өөр юу ч бодогддоггүй. Битүү зүйл рүү яваад орчихсон юм шиг л төвлөрдөг. Дандаа эрэгтэй хүмүүстэй тоглодог болохоор их хэцүү байдаг ч үнэхээр сонирхолтой . Талбайд гараад мөргөлдчихвий гэхээс л айдаг…