


Багануурын уурхайтай дараах асуудлаар хамтран ажиллана
Багануур дүүргийн Засаг дарга болон Багануур ХК жил бүр хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулж, уурхайн техник хэрэгсэл болон нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллаж ирсэн.
Өнгөрсөн жилийн санамж бичгийн хэрэгжилт 83%-тай, өвөлжилт хүндэрсэн цаг хугацаанд уурхай өвөлжилтийг амжилттай даван, дүүргийн болон зэргэлдээ сумдын малчдад туслах аяныг өрнүүлж байсан.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар 2023 оны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.
2023 оны хамтын ажиллагааны хүрээнд,
Дүүргийн хуучин хогийн цэгийн 23 га газрыг дарж булшлах, нөхөн сэргээх ажлыг 6-р сард багтаан хамтран гүйцэтгэх
Дүүргийн Засаг даргаас санаачилсан хавдрын өвчтэй иргэдэд зориулсан Хөнгөвчлөх хими эмчилгээний тасгийг иж бүрэн засварлан, тохижуулахад хамтран ажиллах
Тэрбум мод аяны хүрээнд уурхайчид 10000 ширхэг мод тарих
Засгийн газраас хэрэгжүүлж буй хүн амаа өсгөх бодлогын хүрээнд уурхайд ажилд орж байгаа иргэн нь дүүргийн иргэн байх
Дүүргийн оёдлын цехтэй хамтран ажиллаж, уурхайчдын нормын хувцас хэрэглэлийг нийлүүлэх
Дүүргийн хүүхэд багачуудыг уурхайтай танилцуулах, гэр бүл, залуучууд, ахмадуудад чиглэсэн олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулах
Уурхайн 45 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх гэх зэрэг олон асуудлыг санамж бичигт тусгасан байна.





See insights and ads
Boost post
<img class="x16dsc37" role="presentation" src="data:;base64, ” width=”18″ height=”18″ />
<img class="x16dsc37" role="presentation" src="data:;base64, ” width=”18″ height=”18″ />
All reactions:
14


Алтан цомын эзэд болсон “Багануур” багийн хамт олонд баяр хүргэе







Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр
Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар




“Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо чухал…
Хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмшүүлж, эцэг эхийн мэдлэг оролцоог нэмэгдүүлэн, хүүхдэд ээлтэй орон нутгийн тогтолцоог бэхжүүлэх зорилгын дор “Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо” зөвлөгөөнийг зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Бүх нийтийн боловсролын төлөө иргэний нийгмийн үндэсний эвслийн Багануур салбар, Дэлхийн зөн олон улсын байгууллагын орон нутгийн хөтөлбөр, Ахмад багш нарын холбоотой хамтран зохион байгуулав.
Хувьсан өөрчлөгдөж буй боловсролд эцэг эхийн оролцоо зөвлөгөөнд ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон дүүргийн удирдлагууд, ЕБС-ийн 196 бүлэг, СӨБ-ын 82 бүлэг болон 63 байгууллагын 320 гаруй Эцэг эхийн зөвлөлийн гишүүд төлөөлөн оролцсон юм.
Зөвлөгөөнийг ИТХ-ын дарга Т.Отгонболд нээж үг хэлсэн юм. Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн зөвлөгөөнд Боловсролын салбарт хийгдэж буй ажил, цаашдын зорилтын талаар танилцуулж, эцэг эхчүүд, сурган хүмүүжүүлэгч нарт хандаж Хүүхдүүдэд сэтгэлзүйн дарамт үзүүлэх, бие бялдар, оюун ухааныг ялгаварлан эрэмбэлсэн аливаа уралдаан тэмцээн, үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх УРИАЛГЫГ дэвшүүлэв.
Мөн үеэр Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин боловсролын чанар, хүүхэд эцэг эх, асран хамгаалагчдын оролцооны талаар мэдээллийг хүргэж, ГБХЗХХ-ээс хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр, Хүүхдийн элч Ц.Цогзолмаа Байгууллага аж ахуй нэгжийн эцэг эхийн зөвлөлийн үүрэг оролцоо гэсэн сэдвүүдээр мэдээлэл хүргэж, Гэр бүлийн радио фм 104.5 салбарын менежер Г.Шижирбаатар “Гэр бүлийн үнэ цэнэ” илтгэлийг хүргэсэн юм.
Тус зөвлөгөөний үеэр Багануур дүүргийн “Онцлох гэр бүл”-үүдийг шалгаруулан, алдаршуулж, шагналыг нь гардуулан өгч баяр хүргэлээ.
СПОРТЛОГ ГЭР БҮЛ- ДАШДОНДОГИЙН БАТСАЙХАНЫ ГЭР БҮЛ
БҮТЭЭЛЧ ГЭР БҮЛ- ЭНХБАЯРЫН ГАНЗОРИГИЙН ГЭР БҮЛ
ОЮУНЛАГ ГЭР БҮЛ – ЦЭРЭНДЭЖИДИЙН БАТБОЛДЫН ГЭР БҮЛ
ЭКО ГЭР БҮЛ – ДЭНДЭВИЙН НЯМДЭЛЭГИЙН ГЭР БҮЛ
ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСТЭН ГЭР БҮЛ -ТУЯАГИЙН БАТ-ӨРНӨХИЙН ГЭР БҮЛ тус тус шалгарсан байна.
2023 оны 04-р сарын 25, 26-ний өдөр зохион байгуулагдсан Зөвлөгөөнөөс 3 чиглэлд 12 төрлийн зөвлөмжийг гаргаж, үүрэг чиглэлийн биелэлтийг Боловсролын хэлтсийн дарга Н.Алтансүх танилцуулснаар зөвлөгөөн өндөрлөлөө.







Хотын стандартаа хэрэгжүүлцгээе
Нийслэлийн Засаг даргын А/242 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Хотын стандарт, хяналтын газраас дүүргийн төрийн болон төрийн өмчит байгууллага, хувийн хэвшлийн нийт 65 удирдах албан тушаалын хүмүүстэй уулзалт, танилцуулга, сургалт зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай орчныг бүрдүүлэхэд хууль, норм, дүрэм, #Батлагдсан_Хотын_стандартын хэрэгжилтийг танилцуулах, мөрдүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих тухай, сургалт арга зүйгээр дэмжин туслах, хамтран ажиллах зорилготойгоор зохион байгуулж ажиллалаа.
Хамрах хүрээ:
1. Барилга
2. Дэд бүтэц
3. Байгаль орчин
4. Хот нийтийн аж ахуй
5. Худалдаа, үйлчилгээний салбар
Үр дүн харъяа баг, хороо, дүүргээ улам илүү өнгөлөг цэгцтэй сайхан болгоцгооё, хотын стандартаа хэрэгжүүлцгээе.
Батлагдсан Хотын стандартын тухай дэлгэрэнгүй мэдээллээ доорх линкээр үнэ төлбөргүйгээр татаж авч судлаарай.







“Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй 2023” сарын аяны хаалтад 30 байгууллагын 240 албан хаагчид оролцлоо
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хаалтын үйл ажиллагааг Д.Нацагдоржийн талбайд зохион байгуулж, 30 байгууллагын 240 албан хаагч оролцлоо.
Хаалтын үйл ажиллагаанд Засаг даргын орлогч Б.Балжинням болон дүүргийн удирдлагууд оролцож, БААН-үүд хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үзүүлэнгүүд болон үйл ажиллагааны талаарх мэдээллийг нээлттэй танилцуулж,сонирхууллаа. Мөн үеэр сарын аянд амжилттай оролцсон байгууллагын ажилтнуудад батламж гардуулж, Онцгой байдлын хэлтсийн “Гамшгийн үеийн гал түймэр унтраах, аврах ажиллагаа”-ны үзүүлэх сургуулилт, Улаан загалмайн хорооноос “Анхны тусламж үзүүлэх дадлага сургуулилт”, Биеийн тамир спорт хорооноос Ажлын байрны дасгал хөдөлгөөнийг нийт оролцогчидтой хамтран хийлээ.







Сэргээн засалтыг хэрхэн хийх чиглэлээр сургалт зохион байгууллаа
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв, дүүргийн Насан туршийн боловсролын төв, Дэлхийн зөн Багануур ОНХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрүүл мэндийн үзлэг оношлогоо, сэргээн засах үйлчилгээнд хамруулах өдөрлөгийг 04 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Уг үйл ажиллаагаанд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн засах хөгжлийн төв хүүхдийн сэргээн засахын болон хүүхдийн мэдрэлийн эмч, хөдөлгөөн засалч, сэргээн засалч, хэл засалч зэрэг 5 хүний бүрэлдэхүүнтэй эмч нарын баг дүүрэгт ажиллаж нийт 60 ХБХ-дэд эрүүл мэндийн тусламж үзүүлж, ХБХСЗХТөвд хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг бүртгэж, Улаанбаатар хотод нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх шаардлагатай хүүхдийн эцэг эхчүүдэд зөвлөгөө өгч ажилласан юм.
Мөн дүүргийн хүүхдийн болон уламжлалтын эмч нар, өрхийн эмч нарт 9, 18, 36 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийг зохион байгуулах, хөгжлийн дэмжлэг, сэргээн засалтыг хэрхэн хийх чиглэлээр сургалт зохион байгуулж нийт 31 эмч хамрагдлаа.




Боловсрол цогцолбор сургуулийн авьяаслаг сурагчдын нээлттэй өдөрлөг…
Нийслэлийн Ерөнхий боловсролын лабратори Боловсрол цогцолбор сургуулийн “Нээлттэй сургууль 2023 өдөрлөг”-ийн нээлт болж, сургуулийн хашаанд дуу, бүжиг, хүүхдүүдийн инээд хөөр, алга ташилт хадаж байлаа.
Аргагүй л гавьяат багшийн авьяаслаг бүжигчин хүүхдүүд өөрсдийн сургуулийн өдөрлөгт ирсэн зочид, эцэг эхчүүддээ үндэсний гайхалтай бүжгээ бүжиж, шүлэг дуугаа өргөн угтан авлаа.
Сургуулийн үүднээс л хүүхдийн оролцооны клуб, секц, дугуйлангийн сурагчдын бүтээлүүд, хийсэн бүтээсэн ажлын тайлангууд дэлгээстэй угтана.
Шударга ёсны клуб, өсвөрийн сэтгэл зүйн клуб, өсвөрийн сэтгүүлч клуб, робот технологи, оёх технологи, зургийн, калиграфын дугуйлангуудын сурагчдын бүтээлүүд сургуулийн ханыг чимэн өнгө алаглаж байв.
Тус өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочид, эцэг эхчүүд урлаг зааланд урлагийн дугуйлангийн сурагчдын тайлан тоглолт, биеийн тамирын секцүүдийн үзүүлбэрүүдийг үзэн нүд баясаж, сэтгэл тэнүүн гарсан гэдэгт итгэлтэй байна.
Мөн эцэг эхчүүд өөрсдийн хүүхдүүдийн оронд нэгэн өдрийг сургуулийн сурагч болж өнгөрүүлсэн нь эцэг эхчүүд төдийгүй хүүхдүүдэд тун ч сонирхолтой байсан хэмээн онцолж байлаа.
ӨӨРСДИЙН СУРГУУЛИЙН СОНИРХОЛТОЙ ЕРТӨНЦӨӨР АЯЛУУЛСАНД #БАЯРЛАЛАА







“Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгууллаа
БНСУ-ын КОЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллагын дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах тевшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо, Сонгогчийн боловсрол төв хамтран “Хариуцлагатай сонгогч” сургалтыг зохион байгуулж байна.
Багануур дүүргийн сургагч багш нар хоёр дахь удаагийн “Хариуцлагатай сонгогч” сургалтыг 04 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтад дүүргийн 3 цогцолбор сургуулийн ахлах ангийн 25 сурагч хамрагдлаа.
Сургалтын гол зорилго нь сонгууль, сонгуулийн хууль тогтоомжийн талаар мэдлэг олгох, сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулах замаар сонгогчдын боловсрол олгож, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн талаарх хэвшмэл буруу ойлголтыг өөрчилж, зөв ойлголттой, мэдрэмжтэй болгоход оршиж байгаа юм.
Хэдийгээр шалгалт шүүлгийн цаг үе эхэлсэн, хүүхдүүд завгүй байсан ч хоёр өдрийн сургалтад идэвх санаачлагатай оролцож, сонирхолтой асуудлуудыг дэвшүүлэн мэдлэгийн хүрээгээ тэлж оролцсон нийт хүүхдүүддээ баярлаж талархсанаа илэрхийлье. Та бүхэндээ сурлагын өндөр амжилт хүсье.
Мөн энэхүү үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын сургуулиуд, анги танхим суралцах орчныг бүрдүүлсэн Албан бус насан туршийн боловсролын төвийн хамт олонд талархал илэрхийлье.











