Тоглолтод 8-н төрлийн дугуйлангийн 60 орчим сурагчид оролцлоо.

Нүүр Archives for superadmin Page 46
Тоглолтод 8-н төрлийн дугуйлангийн 60 орчим сурагчид оролцлоо.
Налайх дүүрэг 2023 оныг “Иргэдийн оролцоотой-Соёлын жил” болгон зарласантай холбогдуулан иргэдийн нийтийн соёлыг дээшлүүлэх, гоо зүйн боловсрол олгох, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Налайх, Багануур, Багахангай дүүргийн үсчин , гоо засалч, хумс урлалын ур чадварын тэмцээнийг 05 сарын 5-6-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Үүнтэй холбоотой 04 сарын 27-ны өдөр “Хос шагай” салоны захирал Монголын үсчин, гоо засалчдын мэргэжлийн холбооны тэргүүн мастер үсчин Н.Алтаншагай, Мастер үсчин Д.Одхүү, Мастер үсчин О.Балжинням, Мастер үсчин А.Амгаланбаяр, Make up Т.Цацралтуяа нар тус тэмцээнд Багануур дүүргээс оролцох оролцогчид, тухайн салбарт ажиллагсдын дунд эрэгтэй зураглалтай засалт, эмэгтэй үдшийн гоёл, тайзны нүүр будалт зэргээр сургалтыг зохион байгууллаа.
Багануур дүүргийн хүүхдийн холбооноос санаачлан “Green generation-Ногоон үе” хүүхдийн чуулганыг 2023 оны 04-р сарын 27-нд 200 гаруй сурагчдын төлөөллийг хамруулан амжилттай зохион байгууллаа.
Чуулга уулзалтын хүрээнд судалгаа, туршилтын үр дүнд үндэслэн хүүхдүүд агаарын бохирдлын тэдний амьдралд нөлөөлж буй нөлөө болон агаарын бохирдлын эсрэг оруулах өөрсдийн хувь нэмэр, тэдгээрт нь шаардлагатай дэмжлэгийн талаар шийдвэр гаргагчидтай зөвлөлдөж, агаар орчны бохирдлоос хамтдаа сэргийлэх уриалгыг гаргалаа.
Энэхүү хүүхдийн дуу хоолойг сонсох чуулганы үйл ажиллагааг Багануур дүүргийн ИТХ, ЗДТГ, Боловсролын хэлтэс, Дэлхийн Зөн Монгол ОУБ Багануур ОНХ, Улаан Загалмай хороо, Монголын Скаутын холбоо зэрэг хүүхдийн төлөө байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.
“Агаар, хөрсний бохирдол хүүхдийн нүдээр”, “Агаарын бохирдлын хүүхдэд үзүүлэх нөлөө”, “Агаарын чанарын туршилтын үр дүн” сэдвүүдээр илтэл тавьсан илтгэгчид болон агаарын бохирдлын эсрэг өөрсдийн дуу хоолойг өргөхөөр хүрэлцэн ирсэн нийт хүүхдүүддээ талархал илэрхийлье.
Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв ЭМЯ-ны 590 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “KSO-20 эмнэлгийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр”-тэй болжээ. Тус үйлдвэр нь БНХАУ-ын “ADEKOM” компанид үйлдвэрлэгдсэн цагт 20м3/H хүчилтөрөгч ялгаруулах хүчин чадалтай үйлдвэр бөгөөд ашиглалтад орсон цагаас хойш уушгины хатгаа, амьсгалын цочмог дутагдалтай, зохиомол амьсгалын дутагдалтай хүнд болон хүндэвтэр өвчтөнүүд, хийн нэгдсэн систем, хэсэгчилсэн, зөөврөөр зэргээр эмнэлгийн хэрэгцээг бүрэн хангаж байгаа ажээ.
Энэхүү бэсрэг үйлдвэр байгуулагдахаас өмнө дүүргийн эмнэлгийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангахын тулд жилд 980-1190 баллон хүчилтөрөгчийг “Багануур” ХК, “Петро хими” ХХК, “Кислород” ХХК зэрэг байгууллагуудаас хангадаг байсан. Харин үйлдвэр ажиглалтад орсноор өөрийн эмнэлгийн хэрэгцээг бүрэн дүүрэн хангаад зогсохгүй залгаа сум орон нутаг, иргэдийн хүчилтөрөгчийн хэрэгцээг хангах боломж бүрдсэн байна.
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт дараах түр болон байнгын ажлын байранд урьж байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн өнөөдөр /2023.04.26/ зохион байгуулагдаж 5 цэцэрлэгийн 150 гаруй хүүхдүүд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУ-ын шүүгч, ОУХ-ны мастер Г.Ерөөлбат, Монголын гимнастикийн холбооны техникийн хорооны дарга спортын мастер, ОУ-ын шүүгч Д.Түмэнтөгс, Монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМ Ж.Чулуунцэцэг нар шүүн явуулсан юм.
1-р байр 138-р цэцэрлэг
2-р байр 139-р цэцэрлэг
3-р байр 241-р цэцэрлэгийн хүүхэд багачууд тус тус шалгарлаа.
Мөн Хамтач багаар 194-р цэцэрлэг, үзэгчдийн таашаал хүртсэн багаар 132-р цэцэрлэг тодорсон юм.
Дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажлыг 2 өдрийн хугацаанд хийж Бод-196, Бог-315, Нохой-8, Гахай-5 нийт 524 сэг зэм устгалаа.
Хамтран зохион байгуулагч: ЗДТГ, Багануур тохижилт ААТҮГ, Хороодын ажлын алба, Дөлгөөн алт ХХК ариутгалын компани.
Иргэд амьдарч буй орчиндоо малын сэг, зэмийг хамаагүй хаяхгүй байх, халдварт өвчин үүсгэхгүй, голомт үүсгэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна.
“МОДДОО УСАЛЪЯ” хаврын цэнэг усалгаанд Багануур дүүргийн социал демократ монголын залуучуудын холбооны гишүүд , дэмжигчид болон лидер сурагч академийн сурагчид нэгдэн 600 орчим моддыг усаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо 21 аймаг, 9 дүүрэгт 2022 оны хавар мод тарьсан бол энэ жил тарьсан “Моддоо усалъя” нэг сарын аян зарлаж, Багануур дүүргийн залуучууд, сурагчид ийнхүү нэгдлээ.
Тариад орхих биш тарьсан модоо усалж, арчлаад зогсохгүй ойр орчмын хог хаягдлыг арилгаж, залуус үйлдлээрээ үлгэрлэлээ.
Нийгэмд эерэг хандлагыг дэлгэрүүлэн түгээхэд идэвх санаачилгатай, манлайлан ажиллаж буй залуучууддаа #Баярлалаа.