

Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг аян эхэллээ
Дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Бодлогод суурилсан залуучуудын ухаалаг гарц ТББ, Цагдаагийн хэлтэстэй хамтран “Сургуулийн орчин дахь цахим хүчирхийллийн эсрэг аян”-ыг эхлүүллээ.
Энэ оныг дуустал үргэлжлэх тус аяны хүрээнд Харилцаа Холбооны Зохицуулах Хороо, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран цахим орчин дахь хүүхдийн эсрэг хүчирхийлэл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар өнөөдөр сургалт зохион байгуулсан юм.
Сургалтад дүүргийн Ерөнхий боловсролын 120 гаруй сургуулийн захирал, багш, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч нар хамрагдлаа.


Хүүхдүүд ээ! Англи хэлний яриагаа сайжруулмаар байна уу?
Олон улсын багш солилцооны хөтөлбөрөөр Солонгос улсаас Гүн галуутай цогцолбор сургуульд англи хэл заахаар ирсэн Пак ён хуан, И пён мүн багш нар өөрсдийн чөлөөт цагаар англи хэлээр ярих сонирхолтой хүүхдүүдэд хичээл зааж эхэлжээ.
Энэхүү сургалт Хүний хөгжлийн ордны 3 давхарт ГБХЗХХ-ийн сургалтын зааланд 7 хоногт 2 удаа хичээллэдэг юм байна.
Хичээл Даваа гарагт 14:00 цагт, Пүрэв гарагт 16:00 цагт тус тус ордог юм. Хичээлийг 2 багш сайн дураар хийдэг тул төлбөргүй, харин анги дүүргэлт 15-20 сурагчид хамрагдах боломжтой. Сонирхсон хүүхдүүд очиж англи хэлний яриа, сонсголоо сайжруулаарай. АМЖИЛТ
Багануур дүүргийн хүүхэд багачуудад англи хэлийг үнэ төлбөргүй зааж буй 2 багшид талархаж буйгаа илэрхийлье.


Дүүргийн хүүхдүүд “эрүүл хүүхэд” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана
Хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон эрүүл мэндийн боловсролыг олгох, эрүүл амьдралын зөв дадал хэвшүүлэх зорилго бүхий “Эрүүл мэндийн боловсрол олгох- Эрүүл хүүхэд” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ЗДТГ-ын НХХ-ийн дарга Г.Гэрэлмаа дүүргийн сурагчдын зөвлөл болон хүүхдийн оролцооны байгууллагын төлөөллүүдтэй уулзаж уг төслийг танилцууллаа.
Төслийг хэрэгжүүлэхэд хүүхдүүд үе тэнгийнхэндээ, эцэг эхчүүддээ, багш нар, шийдвэр гаргагч нарт хэрхэн нөлөөлж ажиллах талаар санал солилцон, уг төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.


Багануурын уурхайтай дараах асуудлаар хамтран ажиллана
Өнөөдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур ХК-ний гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Түвшинжаргал нар 2023 оны хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа.





14


Алтан цомын эзэд болсон “Багануур” багийн хамт олонд баяр хүргэе












Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр
Засаг даргаас өгсөн үүрэг даалгавар