Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газарт дараах түр болон байнгын ажлын байранд урьж байна.
“Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээнд 138-р цэцэрлэг тэргүүллээ
Цэцэрлэгийн хүүхдүүдийн “Уран хөдөлгөөнт гимнастик”-ийн тэмцээн өнөөдөр /2023.04.26/ зохион байгуулагдаж 5 цэцэрлэгийн 150 гаруй хүүхдүүд авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Тэмцээний шүүгчээр Монголын гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУ-ын шүүгч, ОУХ-ны мастер Г.Ерөөлбат, Монголын гимнастикийн холбооны техникийн хорооны дарга спортын мастер, ОУ-ын шүүгч Д.Түмэнтөгс, Монголын гимнастикийн холбооны итгэмжлэгдсэн шүүгч ОУХМ Ж.Чулуунцэцэг нар шүүн явуулсан юм.
1-р байр 138-р цэцэрлэг
2-р байр 139-р цэцэрлэг
3-р байр 241-р цэцэрлэгийн хүүхэд багачууд тус тус шалгарлаа.
Мөн Хамтач багаар 194-р цэцэрлэг, үзэгчдийн таашаал хүртсэн багаар 132-р цэцэрлэг тодорсон юм.
Мал амьтны 524 сэг зэм устгалаа
Дүүргийн нутаг дэвсгэрт хорогдсон малын сэг зэмийг цуглуулж устгах ажлыг 2 өдрийн хугацаанд хийж Бод-196, Бог-315, Нохой-8, Гахай-5 нийт 524 сэг зэм устгалаа.
Хамтран зохион байгуулагч: ЗДТГ, Багануур тохижилт ААТҮГ, Хороодын ажлын алба, Дөлгөөн алт ХХК ариутгалын компани.
Иргэд амьдарч буй орчиндоо малын сэг, зэмийг хамаагүй хаяхгүй байх, халдварт өвчин үүсгэхгүй, голомт үүсгэхгүй байх тал дээр анхаарах шаардлагатай байна.
Залуучууд тарьсан моддоо услахыг уриаллаа
“МОДДОО УСАЛЪЯ” хаврын цэнэг усалгаанд Багануур дүүргийн социал демократ монголын залуучуудын холбооны гишүүд , дэмжигчид болон лидер сурагч академийн сурагчид нэгдэн 600 орчим моддыг усаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо 21 аймаг, 9 дүүрэгт 2022 оны хавар мод тарьсан бол энэ жил тарьсан “Моддоо усалъя” нэг сарын аян зарлаж, Багануур дүүргийн залуучууд, сурагчид ийнхүү нэгдлээ.
Тариад орхих биш тарьсан модоо усалж, арчлаад зогсохгүй ойр орчмын хог хаягдлыг арилгаж, залуус үйлдлээрээ үлгэрлэлээ.
Нийгэмд эерэг хандлагыг дэлгэрүүлэн түгээхэд идэвх санаачилгатай, манлайлан ажиллаж буй залуучууддаа #Баярлалаа.
Хяналт шалгалт хийгдэж байна
Шингэрүүлсэн шатдаг хий хэрэглэгч нийтийн хоолны газруудад ашиглагдаж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллоны тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангуулах, тоног төхөөрөмжийн ашиглалтын явцад галын аюул осол үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хийн хэрэглээний байдалд тавих дотоодын хяналтыг сайжруулах зорилгоор Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс, Онцгой байдлын хэлтэс хамтарсан бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтыг хийж байна.
Шалгалтаар 56 ААНБ, хувийн хэвшлийн цайны газар хамрагдах ёстойгоос 14 байгууллага хамрагдсан бөгөөд хийн хангамжийн хоосон баллон буруу байрлуулсан, газын болон дулааны мэдрэгч байршуулаагүй зэрэг нийтлэг зөрчил илэрснийг газар дээр нь арилгуулж ажиллажээ. Хяналт, шалгалт үргэлжилж байна.
“Онцлох гэр бүл” шалгаруулах материалыг хүлээн авч байна
Олон улсын гэр бүлийн өдрийг тохиолдуулан гэр бүлийн үнэ цэн, хамтын амьдралын утга учир, эцэг эхийн хамтын үүрэг, хариуцлагыг таниулах, үр хүүхдээ хөдөлмөрч, шударга, ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлж, хүмүүжүүлж байгаа гэр бүлийг онцолж, олон нийтэд сурталчлах, алдаршуулах, манлайллыг түгээхэд чиглэгдэнэ.
Хамрах хүрээ:
-Төр, төрийн өмчит компани, төрийн бус байгууллага
-Нийслэлийн Багануур дүүргийн 5 хорооны иргэд
Хугацаа:
2023 оны 04-р сарын 24-ний өдрийг хүртэл
Материалыг Хүний хөгжлийн ордоны 3 давхарт хүлээн авна.
Холбогдох утасны дугаар: 7021-2020