Аудитын тайлан


Засаг даргын Тамгын газрын эзэмшиж, ашиглаж байгаа газрын нэгж, талбар
Засаг даргы Тамгын газрын эзэмшиж, ашиглаж байгаа газрын нэгж, талбар


Энэ жил ерөнхий боловсролыг 340 суралцагч төгсөж байна
Багануур дүүргийн Боловсрол, Гүн галуутай, Оюуны эрин цогцолбор сургуулийн төгсөгчдийн “Эрдмийн баяр”-ийг өнөөдөр төв талбай дээр зохион байгууллаа.
Охид, хөвгүүд маань Эх үрсийн талбайгаас баярын парадаар эхлүүлж, дүүргийнхээ төв замаар ёслол төгөлдөр алхан Их зохиолчийнхоо талбайд хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг дүүргийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, сургуулийн захирал, багш нар угтан авч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн нар мэндчилгээ дэвшүүлэн хүндэтгэл үзүүллээ.
Энэ жилийн ерөнхий боловсролыг 12 бүлгийн 340 сурагчид дүүргэж, сурлага, урлаг, спортын өндөр их амжилтыг буухиалсныг онцлон, манлайлагч охид, хөвгүүдэд шагнал гардуулсан юм.
Энэ жилийн “Мөнгөн хонхны баяр”-аар хүүхдүүд өөрсдийн форм хувцсаар гангарч, нүсэр биш төсөр байдлаар тэмдэглэхийг чухалчилсан нь онцлог байлаа.
Багануур хотынхоо гэрэлт ирээдүй болсон нийт төгсөгчдөдөө цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилтыг хүсэн, сонгосон мэргэжлээрээ элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилттай оролцохыг ерөөе.
Та бүхний гэгээн хүсэл нь бүтэмжтэй байг


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны хөтөлбөр


Дүүргийн 132 р цэцэрлэг “цаас” төслийг хэрэгжүүлж байна
Дүүргийн 132-р цэцэрлэг нь 2022-2023 оны хичээлийн жилд нийт 49 багш ажилтантайгаар 2 болон 4 дүгээр хорооны 3 салбарт 8 бүлгийн 214 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгожээ.
Тус цэцэрлэг нь 2022 оноос эхлэн хичээл сургалтын үйл ажиллагаандаа “Цаас” төслийг үе шаттайгаар хэрэгжүүлэн, хаягдал цаасыг дахин боловсруулж, бэлэн болсон цаасыг сургалтад хэрэглэж хэвшсэн байна.
Анх энэ санааг тухайн цэцэрлэгийн бага бүлгийн багш Ц.Онцбаяр санаачилсан бол багш ажилчид дэмжиж, хамтдаа хэрэгжүүлэхээр болсон нь өдгөө цаасан урлалаар үзэсгэлэн гаргах хэмжээнд хүрсэн байна. Тэд цаасаар маш олон сонирхолтой, үзэсгэлэнтэй зүйлсийг хийж, хүүхдүүд өөрийнхөө гараар бүтээл урлахдаа их сонирхолтой байдаг талаар багш нар хэлж байлаа.
Мөн эко учраас хүүхдэд сөрөг нөлөө байхгүйгээс гадна, эцэг эхчүүдийн санхүүд хөнгөлөлт үзүүлдэг байна. Тус цэцэрлэг нь цаашлаад цаасыг дахин боловсруулах энэхүү аргыг илүү өргөн хүрээнд нэвтрүүлэн ажиллахаар төлөвлөж байгаа ажээ.


Засаг даргын тамгын газрын ажилчдын утасны жагсаалт
Засаг даргын тамгын газрын ажилчдын утасны жагсаалт