Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Багануур дүүргийн цусны салбар төв нь анх 1988 оны 11-р сарын 02-нд районы нэгдсэн эмнэлгийн иж бүрэн байгууламжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, 1992 оноос бие даасан Цусны станц болсон байна.
2000 оноос Цусны салбар банк болж, 2017 оноос Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар техник хэрэгслийн шинэчлэл хийгдэн Цусны салбар төв болон өргөжжээ.
Манай дүүргийн цусны салбар төв нь дүүргийн болон тойргийн сумдын хүн амын аюулгүй байдлыг хангаж, 10 гаруй нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, нөөцийг бүрдүүлж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.
Дээрх үйл ажиллагааг дэмжин дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгөөр цусны төвийн тохижилт, шаардлагатай техник хэрэгслээр ханган Засаг дарга С.Даваасүрэн хүлээлгэн өглөө.
Өнгөрсөн жилээс цусны донор гэр бүл, хамт олныг шалгаруулдаг уламжлалыг бий болгон энэ жил Багануур ХК-ийн Эрчим хүчний хэсгийн П.Ононгол даргатай өндөр хүчдлийн шугамын хэсгийн хамт олон, 3-р хорооны иргэн Н.Эрдэнэ-Очирын гэр бүл шалгарсан байна.
Дүүргийн хэмжээнд 460 бүртгэлтэй цусны донор байдгаас 175 донор идэвхтэй байгаа юм.
Дүүрэгт өөрийн цусаа 70-аас дээш удаа буюу Хүрэл донор нэг байгаа бол хүндэт донор энэ жил 4 донор шинээр болзлоо хангаж, нийт 40 донортой болж байна.
Иргэд та бүхнийг сайн дураар цусны донорын эгнээнд нэгдэж, бусдад амьдрал бэлэглээрэй хэмээн #уриалж байна.
Хариуцлагатай үйлчилгээг дэмжье аян эхэллээ
Худалдаа үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зөвлөн туслах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, тав тух, аюулгүй байдлыг хангасан, хариуцлагатай, соёлтой үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хариуцлагатай үйлчилгээг дэмжие” аяныг 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж дүгнэх талаарх мэдээлэлийг тусгай зөвөөрөл эзэмшигч 53 ААН байгуулагад танилцууллаа. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ эрхлэх сургалтын журам”-ын шаардлагыг хангасан сургалтын байгууллагуудаас сонгон үйлчилгээний ажилтнуудаа сургалтад хамруулахыг мэдэгдлээ.
Хамтран зохион байгуулагчид:
ЗДТГ-ын Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс
Цагдаагийн хэлтэс
1-р хорооны засаг даргаар д.энхбаатар томилогдлоо
1-р хорооны Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан Б.Лхамсүрэн нь Австрали улсын Перт хотын Ай Эм Си Перт их сургуульд Менежментийн чиглэлээр суралцах эрхээ авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан бол өчигдөр буюу 2023.07.05-ны өдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албаны тасралтгүй байх залгамжийг хангаж, түүний оронд Д.Энхбаатарыг 1-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Дашийн Энхбаатар нь тус хороонд 1987 оноос хойш буюу 36 жил амьдарч байгаа ба 1968.03.08-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. Хужирт сумын дунд сургууль, Налайхын ТМС-ийг дүүргэн 1987 онд ажлын гараагаа Багануур ХКнд Өрмийн мастераас эхлүүлж, хувийн хэвшлийн салбар, БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байгаад 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төвийн аж ахуй хариуцсан орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, эмнэлзүйн бус эрсдлийн менежер зэрэг албыг өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн байна.
Ажиллах хугацаандаа Шинэ эрин академиийг Бизнесийн удирдлагаар сурч төгссөн бөгөөд БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байсан удирдах арга барилд суралцсан, нийгмийн идэвхтэй нэгэн юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлэхдээ, таны ажил амьдралын арвин туршлагатай, аливаад чин сэтгэлээс ханддаг, шударга зан чанарыг тань харж энэхүү хариуцлагатай албанд томилж байна. Хороо гэж явцууралгүй дүүргийнхээ иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө аливаа шийдвэрийг гаргахдаа алсын хараатай, далайцтай, төрийн хүний ёс зүйг эрхэмлэн ажиллахыг хүсч, 1-р хорооны Засаг даргаар томилсон захирамжаа гардуулж өгсөн юм.
Засаг даргаар томилогдсон Д.Энхбаатар танд ажлын их амжилт хүсье.
Инженерийн байгууллагын удирдлагуудтай уулзалтыг хийлээ
Дулааны станц, цахилгаан түгээх компаниудын хооронд үүссэн өр төлбөрийн улмаас цахилгааны хязгаарлалт хийгдсэнээр өчигдөр халуун ус тасарч, иргэдийг багагүй бухимдуулсан.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга, Засаг даргын орлогч нар БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт, Багануурын Дулааны станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ариун-Эрдэнэ нар болон холбогдох ажилтнуудтай уулзалтыг хийлээ.
Уулзалтын үеэр дулааны станцын санхүүгийн албаны дарга Б.Наранбаатар дулааны станц санхүүгийн хүнд байдалд байгаа. 9 тэрбум төгрөгийн орлого, 12 тэрбум төгрөгийн зардалтай ажиллаж байна.
Нэг талдаа нийт хэрэглэгчдийн 80 орчим хувийг айл өрх эзэлж байгаа ч одоогийн тарифаар айл өрхөөс орлогын 20 хувь л бүрдэж байна.
Энэ нь үнэ тариф айл өрх дээр маш бага байгаатай холбоотой. Энэ шалтгаан нөхцлөөс манай байгууллага 2 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа гэх тайлбарыг өгсөн.
Станцын ерөнхий инженер А.Лхамсүрэн: Алдагдал гол нөлөө үзүүлж буй асуудал бол тоног төхөөрөмж хэт хуучирсан, эвдрэл гэмтэл ихтэй, засвар үйлчилгээний зардал өндөр. Энэ бас станцын хэвийн найдвартай ажиллагаанд муугаар нөлөөлж байна.
БЗӨБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Мөнгөнхөлөгт: Станцын хүндрэлтэй байдлыг ойлгож байна. Гэхдээ нөгөө талдаа манай компанийн авлага 900 гаруй сая төгрөгөөр нэмэгдэж, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Манай талаас өр авлагаа хэрхэн ямар цаг хугацаанд барагдуулах вэ гэдэгт зөвшилцөж харилцан тохирч, гэрээний үүргээ биелүүлэхийг л шаардаж байгаа юм. Засаг даргын хэлсэн менежмент, санхүүгийн тооцоолол хийх, түгээлт, борлуулалтын асуудлаа цаашид ямар нөхцлөөр явах вэ гэдгийг станцын удирдлагууд одооноос судалж үзэх нь зүйтэй гэсэн саналыг илэрхийллээ.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн: Та бүхний нөхцөл байдлыг ойлгож байгаа ч энэ байдлаараа цаашид үргэлжлээд асуудал шийдэгдэхгүй явах юм уу, эсхүл илүү алсыг харсан бодлого, менежментийг хэрэгжүүлэх үү гэдэг сонголтонд Дулааны станцын удирдлагууд анхаарлаа хандуулах цаг нэгэнт болсон. Хэдий та бүхний үйл ажиллагаанд шууд оролцох эрх байхгүй ч гэсэн дүүргийн иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамаатай учраас дүүргийн Засаг дарга анхаарлаа хандуулахаас өөр гарцгүй. Иймд дүүргийн зүгээс холбогдох яам, газарт санал хүсэлтээ ямар байдлаар илэрхийлж, ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай вэ? Харин Дулааны станцын удирдлагууд цаашид санхүүгийн хүндрэлтэй байдал, техникийн шинэчлэлийн хүрээнд хэрхэн ажиллах вэ? Тэгэхээр дулааны станц зөвхөн дулаан үйлдвэрлэл, дамжуулалтаа хариуцаад түгээлт борлуулалтаа орон нутагт шилжүүлбэл эдийн засгийн болон бусад үндсэн үйл ажиллагаа сайжрах эсэх асуудлыг ойрын хугацаанд судалж үзмээр байна. Багануур дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалт эхэлж, ашиглалтанд орох хүртэл энэ станцын их урсгал засварыг улсын төсвийн хөрөнгө оруулалтанд тусгаж хэрэгжүүлэх, үнэ тарифын өөрчлөлтийн зохист харьцааг хангах, алдагдлыг бууруулах чиглэлээр ойрын болон дунд хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй байна. Дүүргийн зүгээс та бүхэнд хуулийн хүрээнд дэмжиж хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийллээ.
Хүүхдийн сорилго барилдаан боллоо
Үндэсний их баяр наадмыг угтаж үндэсний бөхийн хүүхдийн сорилго барилдаан уламжлалын дагуу болж байна.
Багануур дүүргийн хүүхдийн үндэсний бөхийн сорилго барилдаанд бөх сонирхогч, хичээллэгч хүүхдүүдээс гадна Жүдо бөхийн мастеруудын дэлхийн мөнгөн медальт, Самбо бөхийн улсын аварга Н.Баясгалан, Аймгийн хурц арслан Г.Буянтогтох, Б.Энхтайван нар болон эцэг эхчүүдийн төлөөлөл оролцож байна.
Нээлтийн үеэр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн болон, Бөхийн холбооны багш, дасгалжуулагчид хүүхдүүдэд амжилт хүсэн дархан аварга болохыг ерөөв.
Дүүргийн биеийн тамир, спортын хороо үүсгэн байгуулагдсаны 40 жилийн ойн нэрэмжит спортын тэмцээн боллоо
9 дүүргийн Биеийн тамир, спортын хорооны ажилчдын дунд 4 төрөлт спортын тэмцээн 2023 оны 07-р сарын 04-ний өдөр дүүргийн Биеийн тамир, спортын хороон дээр зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд МУ-ын УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, 9 дүүргийн Биеийн тамир спортын хорооны удирдлагууд оролцлоо.