Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар Засаг даргаас 6 үүрэг даалгавар өгсөн нь 87,5 хувьтай хэрэгжжээ.

Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс хулгайн мал мах тээвэрлэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2 постод 6 алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа бөгөөд өнгөрөгч 14 хоногт гэмт хэрэгт сэрдэгдсэн, оршин суугаа газраасаа алга болсон, эрэн сурвалжлагдаж байсан тээврийн хэрэгслийг олж тогтоожээ.

Дүүргийн хангагч болон төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажил 94,3 хувьтай байгаа ажээ. Тодруулбал дэд бүтцийн байгууллагууд 97,2%, төсөвт байгууллагууд 91,5% байна.

Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: Мал тооллого 12 сарын 07-ны өдөр эхлэхтэй холбогдуулан хороодын Засаг дарга нар, гишүүд болон техник хэрэгслээр хангах үүрэг хүлээсэн байгууллагууд идэвхтэй оролцохыг анхаарууллаа.

Худалдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
– 2023 оны жилийн эцэс болж байгаатай холбогдуулан санхүүгийн өр авлага гаргахгүй байхад анхаарч ажиллах,
– Хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд сурталчлах зорилгоор салбар бүрийн тайлан өдөрлөгийг зохион байгуулах,
– Мал тооллогын ажлын сайтар зохион байгуулах
– Суурьшлын бүсээс мал бүхий иргэдийг гаргах ажлын талаар мэдээллийг холбогдох байгууллагад хүргүүлэх,
-Ерөнхий боловсролын сургуулиудад бүртгэлтэй байгаа хүүхдийн автобусыг Тээвэр зохицуулалтын албад шилжүүлэх асуудлыг яаралтай шийдвэрлэх,
-Цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулж цас, мөс цэвэрлэгээг өндөр түвшинд зохион байгуулж ажиллах
– Муур, нохой устгалд анхаарч ажиллах
– Хариуцлагатай жижүүрийг томилж ажиллах

















тус




















Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбат: “Улсын хэмжээнд хэрэгжиж буй “Мал мах” арга хэмжээний хүрээнд иргэдийн өвлийн идэш бэлтгэхтэй холбоотой хулгайн мал, мах тээвэрлэхээс урьдчилан сэргийлж, Хэрлэн гүүр, Мөнгөнморьт сумаас орж, гарах хөдөлгөөнд 6 алба хаагч 2 постод үүрэг гүйцэтгэж байна. Мөн гэрээсээ гараад сураггүй болсон 13 настай хүүхдийг найзындаа байхад нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн. Сүүлийн өдрүүдэд цахим гэмт хэргийн гаралт өндөр байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй байна” гэлээ.
Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Д.Дэмчигжав “Зам талбайн цас цэвэрлэгээ”-ний талаарх мэдээллийг өглөө. Дүүргийн байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн эзэмшлийн 50м газрын цас цэвэрлэгээнд 136 байгууллага оролцохоос 89 байгууллага хуулиар хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангасан байна. Хуваарьт газрын цасаа цэвэрлээгүй, байгууллагад олон нийтийн байцаагч шаардлага хүргүүлсэн энэ үеэр 89 иргэнийг түр ажлын байраар хангаж, 1-5 дугаар хорооны 16 байршилд 8100 м авто зам, явган зам, автобусны буудлын цас мөсний цэвэрлэжээ.
Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд







