Энэхүү аянд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд орчны 50 метр талбайгаа идэвхтэй цэвэрлэж гадна фасад, мэдээллийн самбар, хайс хашлага, автобусны буудал явган хүний зам, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, хөшөө дурсгал, биет үсэг, хогийн сав, сандал, автобусны буудал зэргийг сайтар цэвэрлэж, орчны цэвэрлэгээг тогтмол хийж хэвшихийг уриалж байна.


Гар зургийн уралдаан зарлалаа





Сонгогч иргэн өөрийн хаяг мэдээлэлтэй танилцаж, шалгах боломжтой



БААН-үүд ойр орчмын 50м талбайг болон хаврын их цэвэрлэгээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас 8 үүрэг даалгавар өгсөн нь 75 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажилласан бөгөөд хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27 илрүүлсэн бол давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм.
Онцгой байдлын хэлтэст өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийт 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс аврах ажиллагааны хоёр, шар усны үерийн хоёр дуудлага бүртгэгдэж нийт 8 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг 04 сарын 02-ны өдрөөс 04 сарын 18-ны өдрийн хооронд цахим хуудсанд суурилсан асуулгаар зохион байгуулах ажлын мэдээллийг хүргэлээ.
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 29 дүгээр хуралдаан 2024.03.26-ны өдөр хуралдаж хуралдаанаар Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алдарт эх I,II одонд уламжлах тухай, Сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах байршил тогтоох тухай хэлэлцсэнийг танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Хуралдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, ажлын даалгавар, худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах
– Он дамжин хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлыг 04 сарын 05-ны өдрөөс эхлүүлж, гэрээний хэрэгжилтийг хангаж, албан бичиг хүргүүлж, гүйцэтгэлийг яаралтай эхлүүлэх
– 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор байгууллагуудын хэрэгжилтийг хангаж, уялдаа холбоо хангаж ажиллах
– Өргөдөл, гомдлын хариуг иргэдэд албан бичгээр хүргэж ажиллах
– Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хэрэгслийн хураамжийг зохион байгуулах, авто оношилгоо, үзлэгийг хуваарийн дагуу зохион байгуулах
– Хаврын их цэвэрлэгээ, БААН-үүдийн ойр орчмын 50м хүртэлх талбайг 04 сарын 08-наас 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах
– Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажлыг зохион байгуулах
– Эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцооллыг гаргах
– Хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ЕБС-ын спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох
– Зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр, уриалга гаргаж ажиллах


Дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө


Шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлууд үргэлжлэн хийгдэж байна


Бүтээн байгуулалтын ажлууд эхлэхтэй холбогдуулан, дэд бүтцийн байгууллагууд хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо


Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилалт боллоо





Шар усны үерээс хамгаалах арга хэмжээг авч байна

