Удирдах ажилтнуудын шуурхай худалдааны эхэнд өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцууллаа. Нийт 11 үүрэг даалгавар өгсөн ба хэрэгжилт 78.6 хувьтай биелжээ.
Дүүргийн менежер Д.Дэмчигжав Хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажлын явц, дүүргийн хөрөнгөөр хийгдэх төсөл арга хэмжээний жагсаалтыг танилцууллаа.
Үүний дараагаар Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ээлжит VII хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох албанаас мэдээллээ.
Ирэх 14 хоногт хийж хэрэгжүүлэх үүрэг даалгавар
Хөрөнгө оруулалтын ажлын үр дүнд бий болсон барилга байгууламж, их засварын ажил, худалдан авсан тоног төхөөрөмж, бусад үндсэн хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах
нийслэлийн өмчийн ашиглалтгүй, талбайг түрээслэх, түрээслэгчийг сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн өмчийн харилцааны газартай зөвшилцөж, гэрээ байгуулаагүй зөрчлүүдийг арилгах.
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг амарч байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн засвар, шинэчлэл, өргөтгөлийн ажлыг хугацаанд нь эхлүүлж, дуусгах.
Дүүргийн хэмжээнд 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг нарийвчлан боловсруулж, танилцуулах.
Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайн ногоон байгууламжийг нэмэгдүүлж цэцэгжүүлэх, зүлэгжүүлэх, тохижуулах ажлуудыг эрчимжүүлэх.
Тоос, тоосонцроос урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, автозам, явган хүний зам талбайг усалж, чийгшүүлэх ажлыг сайтар зохион байгуулах.
УГУ вакцинжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, эрсдэлийн үнэлгээг хийж, нөөц бүрдүүлэлт болон бэлэн байдлыг ханган ажиллах.
МҮОНТ-ийн Өглөө хөтөлбөрийн тусгай дугаар Багануур дүүргээс бэлтгэхтэй холбогдуулах гэрээ байгуулах ажлыг яаралтай зохион байгуулж хамтран ажиллах, холбогдох байгууллагууд бэлтгэл ажил хангаж оролцох.
Шинийн 15-ны бэлэгт сайн өдөр дүүргийн нандин шүтээн Гүний овоог тахих тул бэлтгэл ажил хангах.
Уурхайн нийтийн байрны ус хангамж ариутгах татуургын ажлын тендер удаа дараа зарлагдаж, компани шалгараагүй тул иргэдээс цаашид авах арга хэмжээний санал авч танилцуулах.
Шинээр батлагдсан хөрөнгө оруулалтын ажлын тендерийг яаралтай зарлах ажлыг зохион байгуулах
Телекамерын хяналтын тоног төхөөрөмжийн худалдан авалтыг яаралтай зарлах.
Үндэсний баяр наадам ирэх сарын 10, 11-ний өдрүүэд зохион байгуулагдах тул одоогоос бэлтгэл ажил хангаж ажиллах.
Дэлхийн донорын өдрийг тохиолдуулан байгууллагууд идэвхтэй оролцох