Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны эхэнд өнгөрсөн 14 хоногт Засаг даргын өгсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт 89.4 хувьтай биелсэн талаар танилцууллаа.



Шуурхай хуралдааны үеэр өмнөх хугацаанд өгөгдсөн үүрэг, даалгаврын хэрэгжилт, хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлуудын явц, дүүргийн хэмжээнд хэрэгжүүлж буй цаг үеийн асуудлуудын талаар мэдээлэл хийв.


Тодруулбал, Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгохтой холбоотойгоор төрийн захиргааны байгууллагууд салбарын эрх зүйд өөрчлөлт оруулах саналуудаа боловсруулж ирүүлэх чиглэл өгөгдлөө.

Засаг дарга ирэх 14 хоногт дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
| 1 | Багануур дүүргийг улсын зэрэглэлтэй хот болгохтой холбогдуулан төрийн захиргааны байгууллагууд салбарын эрх зүйд өөрчлөлт оруулах тухай саналаа боловсруулж ирүүлэх |
| 2 | Сурагчийн дотуур байрны дулааны техникийн нөхцөлийг өөрчлөх асуудлыг БН Дулааны станц ТӨХК, БН-Ус ААТҮГ-тай яаралтай зөвшилцөж, шийдвэрлэх |
| 3 | Гадна тохижилттой холбоотой шийдвэрлэх, гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг энэ долоо хоногт багтаан шуурхай хийж дуусгах, иргэдийн зорчих орчныг саадгүй, тоос шороогүй байлгахад онцгой анхаарч ажиллах |
| 4 | Наадмын талбайн төрийн далбааг тойрсон 34 метр радиустай талбайн тохижилтыг хийж, байгууллагуудын 108 туг мандуулах ажлыг баяр наадмын өмнө бүрэн дуусгах |
| 5 | Татварын орлогын төлөвлөгөө тасрах эрсдэл үүсэж байгаатай холбогдуулан буурч буй татварын төрлүүдэд судалгаа хийж, төлөвлөгөөг биелүүлэх боломж, арга хэмжээний талаар дараагийн шуурхай хуралдаанд танилцуулах |
| 6 | Баруун бүсийн АЗЗА ТӨХК-д дүүрэгт энэ онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн 3 тэрбум төгрөгийн зам засварын ажлыг яаралтай эхлүүлэх талаар албан бичиг хүргүүлэх. |
| 7 | Төрийн албан хаагчийн сэтгэл ханамжийн судалгааг нэгтгэж танилцуулах |

































