Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдааны үеэр
Засаг даргын өгсөн үүрэг даалгавар
2023.08.30
№ |
Товч агуулга |
Хяналт тавих байгууллага |
1 | Нийслэлийн Засаг даргын 2023 оны Нийслэлийн “2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай” А/817 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг бүх шатандаа эрчимжүүлж ажиллах | ТНААХ |
2 | Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд байгууллагуудын тусгай зориулалтын авто машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг шалгах, мөн тусгай зориулалтын авто машинаар парк шинэчлэх ажлуудаа эрчимжүүлж ажиллах | ТНААХ |
3 | Нийслэлийн Засаг даргын 2023 оны “Ажлын хэсэг байгуулах тухай” А/728 дугаар захирамжийн хэрэгжилтийг сайтар хангаж, ажлаа эрчимжүүлж ажиллах | ТЗУХ |
4 | Ил задгай худалдан борлуулж байгаа хоол, хүнсний, бараа бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, аюулгүй байдлыг хангуулах хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах | ХХҮХ |
5 | Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх болон тэдгээрийг хадгалах, тээвэрлэх, худалдах, үйлчлэх, импортлох, экспортлох, хүнсийг савлах, шошголох зэрэг хүнсний сүлжээний бүх үе шатны хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах | ХХҮХ |
6 | Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа эрчимжүүлж, олон нийтэд тогтмол мэдээлж ажиллах | ЦХ |
7 | Өөрсдийн нөөц, төсвийн зохицуулалтын хүрээнд үерийн улмаас эвдэрч гэмтсэн зам, гудамж, талбай, ногоон байгууламжуудаа нөхөн сэргээх ажлуудаа эрчимжүүлэх | ТНААХ |
8 | Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны сантехник, халаалтын шугам солих ажлыг эхлүүлж, сайтар зохион байгуулах | ТНААХ |
9 | СӨХ-дтой хматран босоо шугам солих шаардлагатай айл өрхүүдийн судалгаа, төсөв тооцоог гаргаж, Багануур Ус ААТҮГ-т хүсэлтээ хүргүүлж, үе шаттай солих ажлыг эхлүүлэх | ТНААХ |
10 | Ирэх 7 хоногт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэгт ажиллахтай холбоотой бэлтгэл ажлыг хангах | ТЗУХ |
11 | Өвөлжилтийн бэлтгэл ажлын мэдээллийн 09.01-ний байдлаар гаргаж танилцуулах | ТНААХ |
12 | Оюуны Эрин цогцолбор сургуулийн хичээлийн 1-р байрны хажуугийн шороон замыг тэгшлэх ажлыг зохион байгуулах | ТНААХ |
13 | Хүүхдийн автобусны бэлэн байдлыг хангах | Сургуу
лиуд |
14 | Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт малын гоц халдварт Боом өвчин бүртгэгдсэнтэй холбоотой дүүрэгт хяналт, шалгалтыг тогтмол хийх | ХХҮХ |
15 | Иргэдээс төрийн байгууллагад гомдол, санал, хүсэлт, өргөдөл хэрхэн гаргадаг талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгслэлээр тодорхой давтамжтай хүргэх ажлыг зохион байгуулах | ТЗУХ |
16 | Ахуйн хэрэгцээнд нүүрс хэрхэн нийлүүлэх талаарх мэдээллийг цахим хуудсанд байршуулах ажлыг зохион байгуулах | ХХҮХ |
ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР