Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцууллаа. Өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 9 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 92.8 хувьтай хэрэгжжээ.
“Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хийж гүйцэтгэсэн камержуулалт”-ын талаар Дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд мэдээлэл хийлээ. Дүүргийн хэмжээнд 2020 оноос хойш нийт 204 ш камерыг суурилуулжээ. Хүүхэд хамгааллын чиглэлээр зөвлөмжийг дүүргийн байгууллага аж ахуйн нэгжийн удирдлагуудад танилцуулсан бөгөөд мөн ирэх сарын 1-ээс Гүн-Ундарга ХХК-ийн уулзвараас 1-р хороо хүртэлх орон сууцны дундах замыг замын хөдөлгөөний нэг чигийн маршрутад оруулахаар ажиллаж байгааг энэ үеэр хэллээ.ИТХ-ийн төлөөлөгчид таван хорооны иргэдтэй уулзсан уулзалтын талаарх мэдээллийг хийлээ. Уулзалтад 5 хороодын 467 иргэн оролцож 58 иргэн 128 санал хүсэлт гаргасан байна. Иргэдээс гарсан саналыг нэгтгэн холбогдох байгууллагуудаар шийдвэрлүүлэн санал гаргасан иргэн бүрд хариу мэдэгдэхээр ажиллаж байгаа юм.
Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс зохион байгуулагдаж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Өнгөрсөн 21 хоногийн хугацаанд тус хэлтэст нийт 115 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд үүнээс гэмт хэргийн шинжтэй 16, зөрчлийн шинжтэй 99 дуудлага бүртгэгджээ. Мөн улсын хэмжээнд “Илрүүлэлт, оргодол-2023”, “Та татгалз”, “Нууцлал” зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар тус хэлтсээс гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 12, оргодол 1, шүүхээс даалгасан иргэн 10, оршин суугаа газраасаа алга болсон 3 иргэнийг шуурхай олж тогтоон ажиллажээ.
ЭМТ-ийн дарга Д.Шинэбаяр: Дархлаажуулалтын ажил эхэлсэн байгаа бөгөөд иргэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр вакцинжуулалтад хамрагдах юм. Дархлаажуулалтын вакцинжуулалтад 2-5 насны хүүхдүүдийг эцэг эхээс зөвшөөрөл авсны үндсэн дээр цэцэрлэг дээр хамруулж байгаа аж. Цэцэрлэгт хамрагддаггүй бол харьяа өрхийн эрүүл мэндийн төв дээр дархлаажуулалтад хамрагдахыг энэ үеэр хэллээ.
Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд Хурандаа Г.Батжаргал: Обьектын гал түймрийн, аврах ажиллагааны дуудлага тус тус нэг бүртгэгджээ. Нийслэлийн Засаг даргын нэрэмжит гамшгаас хамгаалах “Бэлэн байдлын үзлэг”-ийн үнэлгээг танилцуулж үзлэгээр илэрсэн нийтлэг зөрчил, ололттой талуудыг танилцуулсан юм.
Төлөвлөгөөт мэдээлэл өгсний дараа дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.
- Дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургалтын байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчилсан өдөрлөгийг зохион байгуулах
- Монгол туургатны яруу найргийн наадам дүүрэгт зохион байгуулагдахтай холбоотойгоор дэмжиж хамтран ажиллах
- ЕБС-иуд цахим апплейкшн хөгжүүлэлтийг яаралтай хийх
- Хээрийн их цэвэрлэгээг зохион байгуулах, барилгын хур хогийг цэвэрлэх
- Хориглосон бүсээс мал бүхий иргэдийг гаргахад анхаарч ажиллах
- Зам дагуу нүүрний эгнээнд үйл ажиллагаа явуулж буй хоёр дахь түүхий эд авдаг үйлчилгээний байршлыг шийдэх
- Иргэдээс ирсэн санал гомдлын дагуу 1-р хорооны 81-р байрны шугам, насосын асуудлыг шийдэж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах
- Дутуу баригдсан 1-р хорооны 73-р байрны ойр орчмыг цэвэрлэж, аюулгүй байдлыг хангаж ажиллах
- Дүүргийн хэмжээнд байгаа дутуу баригдсан барилгын судалгааг гаргаж, эзэн холбогдогчтой холбогдох, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах
- Төрийн байгууллагууд авто машины цэнхэр дугаар олгох ажлыг 11 сарын 1-ний өдрөөс өмнө дуусгах