Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Багануур дүүрэгт Багануур, Багахангай, Налайх дүүргийн оёдолчдын анхдугаар тэмцээнийг зохион байгуулж байна. Энэхүү тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Багануур дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Багахангай дүүргийн Засаг дарга А.Сүхболд болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Тэмцээнд Багануур дүүргээс -20, Багахангай-2, Налайх-13 оёдолчид үндэсний хувцас, ажлын хувцас, европ хувцас гэсэн төрлүүдээр хоёр өдрийн хугацаанд өрсөлдөх юм. Үндэсний хувцасны төрлөөр 19 оёдолчин өрсөлдөж тэргүүн байранд 90.5 оноогоор Багахангай дүүргээс оролцогч Л.Цэцэгмаа, 2-р байранд 85.8 оноогоор Багануур дүүргээс оролцогч Ц.Ганьдмаа, 3-р байранд 85.6 оноогоор Налайх дүүргээс оролцогч н.Уранбаяр нар тэргүүллээ.
Оёдолчдын анхдугаар тэмцээний шүүгчдээр:
Б.Дугархүү- Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, МУ-ын зөвлөх инженер, үнэлгээний ажилтан
Б.Отгон-Мэргэжлийн зөвлөлийн гишүүн, Үйлдвэр урлалын политехникийн коллежийн тэргүүлэх зэргийн мастер багш, үнэлгээний ажилтан
Ч.Энхзаяа- “Танан зүү” ХХК-ийн үүсгэн байгуулагч, технологич, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны ерөнхийлөгч, үнэлгээний ажилтан нар ажиллаж байна.
Нийт тэмцээнд оролцож буй оёдолчдодоо амжилт хүсье.