Зөвлөн туслах ажлын хэсэг дүүрэгт ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан зөвлөн туслах ажлын хэсэг 10 дугаар сарын 31, 11 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Багануур дүүрэгт ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайханаар ахлуулсан ажлын хэсэг нь дүүргийн удирдлагуудтай уулзаж,удирдамж, чиглэлээ танилцуулж, санал солилцлоо.
Ажлын хэсэг нь нутгийн захиргааны 13 байгууллагын хүний нөөцийн бодлого, томилгоотой танилцаж, төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар арга зүйн зөвлөгөө, зөвлөмж өгч ажиллаж байна.
Мөн “Төрийн албаны хүний нөөцийн чадамжийг бүтээмжтэй уялдуулах нь”, “Цагийн менежмент” сэдвүүдээр сургалт хийж, сургалтад дүүргийн төрийн захиргааны байгууллагуудын удирдлага, нягтлан бодогч, архив, бичиг хэргийн 165 ажилтан албан хаагчид хамрагдлаа.