Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Өмнөх хуралдаанаар дүүргийн Засаг даргаас 8 үүрэг даалгавар өгсөн нь 75 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс өнгөрсөн 14 хоногийн хугацаанд дүүргийн хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр хяналт шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулж ажилласан бөгөөд хяналт шалгалтаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 27 илрүүлсэн бол давтан согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 5 зөрчил нь гэмт хэргийн шинжтэй тул эрүүгийн хэргээр шалгагдаж байгаа юм.
Онцгой байдлын хэлтэст өнгөрөгч 14 хоногийн хугацаанд нийт 4 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс аврах ажиллагааны хоёр, шар усны үерийн хоёр дуудлага бүртгэгдэж нийт 8 иргэний амь насыг авран хамгаалжээ.
Статистикийн хэлтсийн дарга Д.Жаргалмаа: Төрийн албан хаагчийн үндэсний бичгийн мэдлэгийг тодорхойлох судалгааг 04 сарын 02-ны өдрөөс 04 сарын 18-ны өдрийн хооронд цахим хуудсанд суурилсан асуулгаар зохион байгуулах ажлын мэдээллийг хүргэлээ.
ИТХ-ын ажлын албаны дарга Г.Гансэлэм: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 29 дүгээр хуралдаан 2024.03.26-ны өдөр хуралдаж хуралдаанаар Дүүргийн 2024 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Алдарт эх I,II одонд уламжлах тухай, Сонгуулийн сурталчилгааны самбар байршуулах байршил тогтоох тухай хэлэлцсэнийг танилцуулж, мэдээлэл хүргэлээ.
Хуралдааны төгсгөлд Засаг даргын орлогч Б.Балжинням ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулахыг үүрэг болголоо.
-Худалдан авах ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай техникийн тодорхойлолт, техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, ажлын даалгавар, худалдан авах ажиллагааг зохион байгуулах байгууллагуудад хүргүүлж ажлаа эрчимжүүлж ажиллах
– Он дамжин хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажлыг 04 сарын 05-ны өдрөөс эхлүүлж, гэрээний хэрэгжилтийг хангаж, албан бичиг хүргүүлж, гүйцэтгэлийг яаралтай эхлүүлэх
– 2024 оны тохижилтын ажлын төлөвлөгөө батлагдсантай холбоотойгоор байгууллагуудын хэрэгжилтийг хангаж, уялдаа холбоо хангаж ажиллах
– Өргөдөл, гомдлын хариуг иргэдэд албан бичгээр хүргэж ажиллах
– Авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татвар, авто зам ашигласны төлбөр хэрэгслийн хураамжийг зохион байгуулах, авто оношилгоо, үзлэгийг хуваарийн дагуу зохион байгуулах
– Хаврын их цэвэрлэгээ, БААН-үүдийн ойр орчмын 50м хүртэлх талбайг 04 сарын 08-наас 04 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах
– Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх ажлыг зохион байгуулах
– Эвдэрч гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцооллыг гаргах
– Хүүхэд, багачуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ЕБС-ын спорт заал болон бусад спортын талбайг нээлттэй болгох
– Зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хөтөлбөр, уриалга гаргаж ажиллах