Ахмадын хөгжлийн төвийн шавыг тавилаа
УИХ-ын гишүүн МУ-ын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нарын санаачилгаар Багануур дүүрэгт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах Ахмадын Хөгжлийн төвийн барилгын шав тавих ёслол боллоо.
Тус барилгын гүйцэтгэгч шалгаруулах тендер сонгон шалгаруулалт 3 удаа зарлагдаж, гүйцэтгэгчээр Таван од констракшн ХХК шалгарч, ийнхүү барилга угсралтын ажлыг эхлүүлэх шавыг тавилаа.
Энэхүү төв ашиглалтад орсноор ахмадуудын дунд соёл урлаг, спортын арга хэмжээ, эрүүл мэнд, хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах боломж бүрдэнэ.
Ахмадын хөгжлийн төвийн барилга 1-р хороо Сургалтын задгайн урд хэсэгт баригдах юм.