Монгол Улсад нийтийн аж ахуйн үйлчилгээний салбар үүсэж хөгжсөний 92 жилийн ойг тохиолдуулан Багануур дүүрэгт алслагдсан гурван дүүргийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн дунд оёдолчдын ур чадварын анхдугаар тэмцээн хоёр өдрийн хугацаанд зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Тэмцээний хаалтын үйл ажиллагаанд Багануур дүүргийн ЗДТГ-ын ХХҮХ-ийн дарга Б.Бямбацэцэг, Налайх дүүргийн Засаг даргын орлогч Н.Мандуул, Налайх дүүргийн ЖДҮДТ-ийн дарга А.Тайванбаяр, Багахангай дүүргийн ЖДҮДТ-ийн дарга М.Өсөхдэлгэр, Багахангай дүүргийн ЗДТГ-ын ТХҮХ-ийн дарга Д.Хүрэлбаатар нар хүрэлцэн ирж тэмцээнд оролцсон оёдолчдод баяр хүргэж шагналыг гардууллаа.
Ажлын хувцасны төрөлд:
1-р байр 88.1 оноогоор Налайх дүүргээс оролцогч Ц.Оюунсувд
2-р байр 81.2 оноогоор Багануур дүүргээс оролцогч Э.Чимэг
3-р байр 81.1 оноогоор Багануур дүүргээс оролцогч Н.Батзаяа
Европ хувцасны төрөлд:
1-р байр 90.5 оноогоор Багануур дүүргээс оролцогч Г.Энхтуяа
2-р байр 74.2 оноогоор Налайх дүүргээс оролцогч Х.Долгорсүрэн
3-р байр 74.2 оноогоор Налайх дүүргээс оролцогч Ц.Сийлэгмаа
Үндэсний хувцасны төрөлд:
1-р байр 90.5 оноогоор Багахангай дүүргээс оролцогч Л.Цэцэгмаа
2-р байр 85.8 оноогоор Багануур дүүргээс оролцогч Ц.Ганьдмаа
3-р байр 85.6 оноогоор Налайх дүүргээс оролцогч Ш.Уранбаяр нар тус тус тэргүүллээ.
Тэмцээний хаалтын үйл ажиллагааны үеэр дүүргүүдийн оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн урласан бүтээлийн загварын шоу зохион байгуулагдлаа.
Нийт тэмцээнд оролцсон оёдолчдын цаашдын ажилд нь амжилт хүсье.