Багануурын 2 Турк улсад аврах ажиллагаанд оролцож байна
Турк Улсыг зорьсон Монгол Улсын багт Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах аврах 64-р ангийн бүрэлдэхүүнд 2017-2022 онд гал сөнөөгчөөр ажиллаж ажлын гараагаа эхэлсэн дэслэгч Б.Баярдаваа, мөн ангийн анхны эрэлч нохой Балу нар үүрэг гүйцэтгэж байна.

Монгол түмнийхээ төлөөлөл болон гадны улсад үүрэг гүйцэтгэж буй нийт бие бүрэлдэхүүн болон Багануур дүүргийн онцгойгийнхоо төлөөлөл болсон баатарлаг 2-тоо амжилт хүсье.

А3 сертификат гардан авсан иргэд худалдан авах ажиллагааны үнэлгээний хороонд ажиллах боломжтой
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдах тухай хуулийн хүрээнд үнэлгээний хороонд ажиллах, эрх олгох А3 сертификатын сургалтыг Сангийн яамны эрх бүхий “Сайн худалдан авалтын зөвлөх” сургалтын байгууллагаас 2023.02.09-10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Суурь мэдлэг олгох тус сургалтад дүүргээс 34 иргэн хамрагдаж байгаа бөгөөд энэ сарын 10-ны өдөр шалгалт өгч тэнцсэнээр улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд ажиллах боломжтой болж байгаа юм.
Ингэснээр иргэдийн оролцоо тендерийн ил тод байдал хангагдах нөхцөл бүрдэх ажээ.

Шайбтай хоккейн эмэгтэй тамирчин Багануурынх
Намайг Мөнхболдын Алтжин гэдэг. Би шайбтай хоккейн тамирчин, 15 настай. Багануур дүүргээс ирж оролцож байна. Анх ааваасаа энэ спортын төрлийг мэдэж авсан. Гурван настайгаасаа гулгаж сураад, хоккейгоор хичээллэж эхэлсэн. Монгол улсын хэмжээнд эмэгтэй тамирчин надаас гадна ганц хоёр л хүн байдаг. Талбайд гарах үед тоглолтоос өөр юу ч бодогддоггүй. Битүү зүйл рүү яваад орчихсон юм шиг л төвлөрдөг. Дандаа эрэгтэй хүмүүстэй тоглодог болохоор их хэцүү байдаг ч үнэхээр сонирхолтой . Талбайд гараад мөргөлдчихвий гэхээс л айдаг…
Төрийн албаны тангараг өргөсөн албан хаагчдад баяр хүргэе
Нийслэлийн нутгийн өөрөө удирдах ёсны болон захиргааны байгууллагын албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан, мөн төрийн албан хаагчийн ерөнхий болон тусгай шалгалтыг өгч тэнцсэн албан хаагчдын тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулагдлаа.
Нийслэлийн хэмжээнд 34 байгууллагын 216 төрийн албан хаагч тангараг өргөсний 10 нь Багануур дүүргийн албан хаагчид байлаа.
Тодруулбал: ИТХ-ын ажлын алба-2, ЗДТГ-2, Нийгмийн даатгалын хэлтэс-2, Газар зохион байгуулалтын албаас-1 хүн төрийн албан хаагчийн тангараг өргөөд байна.
Төр засгийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлж, өөрсдийн эрдэм мэдлэг, авьяас чадвараа дайчлан, идэвх санаачилгатай ажиллахыг хүсэж, ажлын амжилт хүсье.