

“Гүний овоо”-г тахилаа
Өнөөдөр 2023.06.04 буюу ЗУНЫ ТЭРГҮҮН САРЫН ШИНИЙН 15-ний билигт сайн өдөр тохиож Багануур дүүргийн нандин шүтээн “ГҮНИЙ ОВООГ” тахих ёслолын арга хэмжээг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Багануур дүүргийн бурхан шашинтны төв Гүндү Ёндон Равжаалин хийд, Онцарейшилэнг хийд, Дашилхүнболин хийдтэй хамтран зохион байгууллаа.
Үйл ажиллагаа 07:40 -09:40 хооронд луу цагт эхэлж УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, дүүргийн төр захиргааны байгууллагын удирдлагууд, дүүргийн ИТХ-ын Төлөөлөгчид, сүсэгтэн олон оролцож, Уул овооны лусын эзэд, савдаг тэргүүтнийг аргадан тахиж мөн орон нутгийн төр захиргааны байгууллагын үйл хэрэг бүтэмжтэй, зон олны хийморь лундаа өөдрөг, ажил үйлс, буян заяа, хишиг буяныг даатгах хурал номууд явж сүсэгтэн олон даган баяссан юм.
Энэ үеэр Их насны морь, Соёолон насны морьд уралдаж, Сур харваа болон хүчит 16 бөх барилдлаа.
Их насны морины уралдаанд:
Түрүү магнайд: М.Жамъянсүрэнгийн Хээр морь
Аман хүзүүнд: Б.Ганзоригийн Хонгор морь
Айргийн 3-т: О.Мөнхбаатарын Хүрэн морь
Айргийн 4-т: О.Амартүвшингийн Бор морь
Айргийн 5-т: Ц.Энхжаргалын Хүрэн халзан морь тус тус байр эзэллээ.
Соёолон насны морины уралдаанд:
Түрүү магнайд: М.Жамъянсүрэнгийн Хонгор халзан морь
Аман хүзүүнд: С.Үүрцайхын Хүрэн морь
Айргийн 3-т: Ш.Доржбатын Хул морь
Айргийн 4-т: С.Алтансүхийн Хар морь
Айргийн 5-т: Ч.Билгүүний Сартай зээрд морь тус тус байр эзэллээ.
Сур харвааны эрэгтэй төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Ж.Элбэгжаргал
2-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер Б.Жаргалсайхан
3-р байр: Багануур дүүргийн Аймгийн мэргэн, Спортын мастер А.Мөнхтогтох нар тус тус байр эзэллээ.
Сур харвааны эмэгтэй төрөлд:
1-р байр: Багануур дүүргийн харваач Аймгийн мэргэн, Спортын мастер М.Мөнхцэцэг
2-р байр: Багануур дүүргийн Залуу харваач Ц.Мөнгөнсор
3-р байр: Багануур дүүргийн Аймгийн мэргэн, Спортын дэд мастер А.Алтанзул нар тус тус байр эзэллээ.
16 бөх барилдаанаас:
аймгийн арслан Д.Аззаяа түрүүлж, Улсын Идэр Өсөх начин Ч.Батчулуун үзүүрлэлээ. ИХ ШӨВӨГТ: аймгийн заан Э.Батбаяр, аймгийн начин Б.Гүррагчаа нар тус тус шалгарлаа.


Авлигын эсрэг “Нэгдье” соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ
Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.
Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.
Авлигын эсрэг #НЭГДЬЕ.


Авлигын эсрэг “нэгдье” соён гэгээрүүлэх аяныг эхлүүллээ
Энэ онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенц батлагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан “Дэлхий нийтээрээ авлигын эсрэг нэгдье” уриалгыг дэвшүүлэн, тус конвенцид нэгдсэн улс орон бүр зорилтот үйл ажиллагаа хэрэгжүүлж байна.
Авлигатай тэмцэх газар нь авлигатай тэмцэх тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын хувьд Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарласныг сайшаан дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд авлигын эсрэг НЭГДЬЕ үндэсний хэмжээний нөлөөллийн аяныг эхлүүлж байна.
Уг аянаар дамжуулан хууль бус үйлдэлтэй үл эвлэрэх, авлигыг үл тэвчих үзэл, хандлагыг олон нийтийн дэмжлэг, оролцоотойгоор төлөвшүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төрийн үйлчилгээний ил тод, нээлттэй байдлыг хангах, авлигын эрсдэлийг бууруулж, иргэдийг авлигын эсрэг шүгэл үлээхэд түлхэц үзүүлэх зорилготой юм.
Хөгжил дэвшил, сайн сайхан бүхний төлөө иргэн бүрийн оролцоо чухал бөгөөд өнөөдөр хийсэн зөв үйлдэл тань ирээдүйд ирэх мянга мянган боломжийн эхлэл юм.
Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй хэн бүхэнд “ҮГҮЙ ГЭЖ ХЭЛЭЭД ӨӨРЧИЛЬЕ”. Авлигад үгүй гэж хэлье.
Авлигын эсрэг #НЭГДЬЕ.


Тэрбум мод үндэсний хөтөлбөрт багануур дүүргийн 1993 оны 8 дугаар анги төгсөгчид нэгдэж 400 сакура буюу буйлс мод тарьж дүүрэгтээ өнгө нэмлээ
Энэхүү төслийн санаачлагч нь Багануур дүүргийн 66-р сургуулийг 1991 оны төгсөгч Ц.Гантөмөр бөгөөд “Эс Эс Эс Эйр гүүр констракшн” компани нийгмийн хариуцлагын хүрээнд төсөлд хөрөнгө оруулалт хийн ийнхүү дүүрэгтээ өнгө нэмсэн сайхан ажлыг өрнүүлэн шинийн 8-ны билигт сайн өдөр мод тарьсан байна.
Монгол сакура буюу буйлс нь хөрс голдоггүй бөгөөд ямар ч хөрсөнд сайн ургадаг онцлогтой. Усалгаа бага шаардана. Буйлсны 3-4 настай суулгацыг цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбай, хашаанд бусад мод сөөгтэй хослуулан тарихад тохиромжтой бөгөөд элсний нүүлт зогсоох, хөрс хамгаалахад ашигладаг ажээ.
Мөн 1993 оны 8 дугаар анги төгсөгч Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир дэмжлэг үзүүлж хамтран оролцсон бөгөөд дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн, Багануур Тохижилт ААТҮГ-ын хамт олон бэлтгэл ажлыг ханган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.
Нийт Багануурчуудынхаа өмнөөс дүүрэг орон нутгаа гэсэн сэтгэлтэй 1993 оны 8 дугаар анги төгсөгч “Эс Эс Эс Эйр гүүр констракшн” компанийн хамт олон болон захирал О.Галбадрах, гүйцэтгэх захирал Д.Батцоож нарт баярласан талархсанаа илэрхийлж, цаашдынх нь ажилд өндөр амжилтыг хүсэн ерөөе.


Дүүргийн хэмжээнд 2023 оны 06 сарын 05-19-ны өдрүүдэд 0 зогсолт хийнэ
Дүүргийн хэмжээнд 2023 оны 06 сарын 05-19-ны өдрүүдэд 0 зогсолт хийнэ


Шинээр төрсөн эх, нярай болон хүүхдүүддээ баяр хүргэлээ
Дүүргийн удирдлагууд өнөөдөр амаржсан ээжүүд, шинээр төрсөн бяцхан хүүхдүүд, хүүхдийн тасаг, мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхэд багачуудад болон ээлжинд гарч буй эмч сувилагч нартаа Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэж, баяр хүргэлээ.
ТА БҮХЭНДЭЭ БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ
Хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс эцэг эхийн зөвшөөрөлтэй гэрэл зургийг нийтлэв.


Хүүхдийн баярын нээлтийн үйл ажиллагааг дохионы орчуулагчтай хөтөллөө
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын үйл ажиллагааны нээлтийг хүүхдүүдийн төлөөлөл, одонтой ээжүүд Эх үрсийн талбайгаас баярын парадаар эхлүүлж, дүүргийнхээ төв замаар ёслол төгөлдөр алхан Их зохиолчийнхоо талбайд хүрэлцэн ирсэн юм.
Тэднийг дүүргийн удирдлагууд, хурлын төлөөлөгчид, угтан авч, дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд мэндчилгээ дэвшүүлж, дохионы орчуулагч М.Амина ирсэн хүүхэд багачууд, эцэг эхчүүдэд дохионы хэлээр орчуулан хүргэлээ. Түүнчлэн нээлтэд дуулсан дуу бүрийг мөн дохионы хэлээр орчуулан хүргэснээрээ онцлог байлаа.
НЭГДҮГЭЭРТ ХҮҮХЭД уриатайгаар “Монгол Хүүхдүүд” сэдвийн дор зохион байгуулж буй хүүхдийн баярын үйл ажиллагаанд нийт 340 гаруй хүүхдүүд урлагийн тоглолтыг бэлтгэн толилуулж, дүүргийн болон улс орныхоо нэрийг Ази тив, дэлхийд цуурайтуулсан тамирчин сурагчид, сурлага хөдөлмөрөөрөө үе тэнгийнхнээ манлайлсан сурагчдыг дүүргийн төр захиргааны байгууллагын зүгээс болон байгууллага, аж ахуйн нэгжүүдийн зүгээс урамшуулж, алдар гавьяаг нь дуудан алдаршуулж, 360 гаруй хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа.


Багануур дүүргийн 88 ээжүүд алдарт эхийн 1, 2-р одонгоо гардаж авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн Багануур дүүргийн нийт 88 ээжүүдэд Алдарт эхийн |, || дугаар зэргийн одонг Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх гаруулан өглөө.
Үүнээс I зэргийн одонгоор 5 ээж, II зэргийн одонгоор 83 ээж шагнагдсан бол 1-р хорооноос 30 ээж, 2-р хорооноос 2 ээж, 3-р хорооноос 16 ээж, 4-р хорооноос 17 ээж, 5-р хорооноос 23 ээж төрийн ордонд одонгоо гардаж авлаа.
Алдарт эхийн одонгоор энгэрээ мялаасан ээжүүддээ халуун баяр хүргэе.


Олон улсын байгууллагын хөрөнгө оруулалт
Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хүрээнд 440,000,000 төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр дүүргийн 142 дугаар цэцэрлэгийн гадна болон дотор бүрэн засварыг бүрэн хийж дуусгасан.
Жайка олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах START-II төсөлд дүүргийн төрийн өмчийн 3 сургууль, 3 цэцэрлэг хамрагдан төлөвлөгөөний дагуу үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж явцын тайланг хүргүүлсэн. Төслийн хүрээнд Боловсрол цогцолбор сургуулийн хичээлийн 2 дугаар байранд стандартын шаардлага хангасан иж бүрэн ариун цэврийн өрөө, хичээлийн 1 дүгээр байранд хөгжлийн танхим, Гүн галуутай цогцолбор сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тохируулгат орчин, Оюуны-Эрин цогцолбор сургуульд хөгжлийн танхимыг тус тус төслийн санхүүжилтээр тохижуулсан. 30,000,000
Дэлхийн зөн ОУБ-ын Багануур ОНХ-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх сургалтын 2 танхимыг Албан бус насан туршийн боловсролын төвд 28 сая төгрөгөөр бүрэн тохижуулж, ашиглалтад оруулсан.
Дэлхийн зөн ОУБ-ын ОНХ-тэй хамтран Албан бус Насан туршийн боловсролын төвийн номын санд 11,000,000, 3-р хорооны номын санд 1,400,000, 139-р цэцэрлэгт 1,500,000, Гүн галуутай цогцолбор сургуулийн номын санд 1,400,000 нийт 15,3 сая төгрөгийн санхүүжилтээр номын баяжилт хийсэн.