


Нийтийн тээвэрт шинэчлэл хийгдэж эхэллээ
Багануур дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт дүүргийн доторх нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, маршрут цагийг оновчтой болгохоор тусгасан билээ. Энэ жил хүүхдийн 3 автобусыг шинээр явуулж эхлүүлсэн юм.













Монгол улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн Ц.Батболд танд баяр хүргэе
Шатрын спортоор олон арван хүүхдүүдийг амжилттай хичээллүүлж, тив, дэлхийн чанартай тэмцээнүүдэд удаа дараалан амжилт гаргаж, улс эх орныхоо нэр алдрыг цуурайтуулж яваа Багануур дүүргийн Төр-Монгол шатрын клубын багш, дасгалжуулагч Ц.Батболдыг МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын гавьяат дасгалжуулагч цолоор шагнажээ.




Оюунлаг Багануурын төлөө хамтдаа.











Дэлхийн цусны донорын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Багануур дүүргийн цусны салбар төв нь анх 1988 оны 11-р сарын 02-нд районы нэгдсэн эмнэлгийн иж бүрэн байгууламжийн хүрээнд байгуулагдан үйл ажиллагаагаа эхлүүлж, 1992 оноос бие даасан Цусны станц болсон байна.
2000 оноос Цусны салбар банк болж, 2017 оноос Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар техник хэрэгслийн шинэчлэл хийгдэн Цусны салбар төв болон өргөжжээ.
Манай дүүргийн цусны салбар төв нь дүүргийн болон тойргийн сумдын хүн амын аюулгүй байдлыг хангаж, 10 гаруй нэр төрлийн цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ, нөөцийг бүрдүүлж, сайн дурын авлагагүй цусны донорын хөдөлгөөнийг олон нийтэд сурталчлан ажиллаж байна.















Хариуцлагатай үйлчилгээг дэмжье аян эхэллээ
Худалдаа үйлчилгээний газруудад холбогдох хууль тогтоомж, стандартыг сурталчлан таниулах, зөвлөн туслах, хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, тав тух, аюулгүй байдлыг хангасан, хариуцлагатай, соёлтой үйлчилгээг дэмжих зорилгоор нийслэлийн хэмжээнд “Хариуцлагатай үйлчилгээг дэмжие” аяныг 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зохион байгуулж дүгнэх талаарх мэдээлэлийг тусгай зөвөөрөл эзэмшигч 53 ААН байгуулагад танилцууллаа. Мөн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль болон Хууль зүй дотоод хэргийн сайдын 2023 оны А/04 тушаалаар батлагдсан “Согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээ эрхлэх сургалтын журам”-ын шаардлагыг хангасан сургалтын байгууллагуудаас сонгон үйлчилгээний ажилтнуудаа сургалтад хамруулахыг мэдэгдлээ.
Хамтран зохион байгуулагчид:
ЗДТГ-ын Хүнс,худалдаа үйлчилгээний хэлтэс
Цагдаагийн хэлтэс







1-р хорооны засаг даргаар д.энхбаатар томилогдлоо
1-р хорооны Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан Б.Лхамсүрэн нь Австрали улсын Перт хотын Ай Эм Си Перт их сургуульд Менежментийн чиглэлээр суралцах эрхээ авч, ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байсан бол өчигдөр буюу 2023.07.05-ны өдөр дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн 1-р хорооны Засаг дарга Б.Лхамсүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлж, төрийн албаны тасралтгүй байх залгамжийг хангаж, түүний оронд Д.Энхбаатарыг 1-р хорооны Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Дашийн Энхбаатар нь тус хороонд 1987 оноос хойш буюу 36 жил амьдарч байгаа ба 1968.03.08-нд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төржээ. Хужирт сумын дунд сургууль, Налайхын ТМС-ийг дүүргэн 1987 онд ажлын гараагаа Багануур ХКнд Өрмийн мастераас эхлүүлж, хувийн хэвшлийн салбар, БНСУ-д ажиллаж хөдөлмөрлөж байгаад 2017 оноос дүүргийн Эрүүл мэндийн төвийн аж ахуй хариуцсан орлогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйч, эмнэлзүйн бус эрсдлийн менежер зэрэг албыг өнөөг хүртэл гүйцэтгэж ирсэн байна.
Ажиллах хугацаандаа Шинэ эрин академиийг Бизнесийн удирдлагаар сурч төгссөн бөгөөд БНСУ-ын хүмүүнлэгийн байгууллагатай хамтран ажиллаж эрүүл мэндийн салбарт тодорхой хөрөнгө оруулалтыг хийж байсан удирдах арга барилд суралцсан, нийгмийн идэвхтэй нэгэн юм.
Дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн хэлэхдээ, таны ажил амьдралын арвин туршлагатай, аливаад чин сэтгэлээс ханддаг, шударга зан чанарыг тань харж энэхүү хариуцлагатай албанд томилж байна. Хороо гэж явцууралгүй дүүргийнхээ иргэд олон нийтийн эрх ашгийн төлөө аливаа шийдвэрийг гаргахдаа алсын хараатай, далайцтай, төрийн хүний ёс зүйг эрхэмлэн ажиллахыг хүсч, 1-р хорооны Засаг даргаар томилсон захирамжаа гардуулж өгсөн юм.
Засаг даргаар томилогдсон Д.Энхбаатар танд ажлын их амжилт хүсье.



