

Нүүр Page 22
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны үр дүнг сурталчлах, 2023 онд хамтран ажилласан ААНБ, иргэдийн үйл ажиллагаа, төсөл хэрэгжүүлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулах зорилго бүхий түр ажлын байрны тайлант өдөрлөгийн арга хэмжээг өнөөдөр зохион байгуулагдлаа.
Тайлант өдөрлөгт 9 байгууллага, төсөл хөтөлбөр түр ажлын байранд ажилласан 100 гаруй иргэд оролцож, хамтран ажилласан байгууллага, иргэд хамтран ажилласан ажлын тайлангаа тавьсан юм.
Энэ үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүгийн дэмжлэгт хамрагдсан хувиараа хөдөлмөр эрхлэгч 36 иргэн бараа бүтээгдэхүүнээрээ үзэсгэлэн худалдаа гаргаж 2,300,000 төгрөгийн борлуулалт хийжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилт, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, тогтоосон хувиас давсан орон тоогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулсан 132 дугаар цэцэрлэг, ЦДҮС ТӨХК Багануур салбар, Өргөө соёлын ордонд тус тус ажил олгогчийн дэмжлэг олголоо.
U-13 насны 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээн 11 сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд нийт эрэгтэй 54 багийн тамирчид оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Багануур дүүргийн Ц.Борхүү дасгалжуулагчтай Ballers клубийн тамирчид тэргүүн байр эзэлж цомын эздээр шалгарсан байна. Мөн хамгийн үнэ цэнтэй тоглогчоор Ballers клубийн тамирчин Б.Чингүн тодорчээ. Ballers клуб үүсгэн байгуулагдсаны 2 дахь жилийн ойгоороо 3х3 сагсан бөмбөгийн улсын аварга багаар шалгарсанд баг тамирчид, дасгалжуулагчдад баяр хүргэе.
Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын Архивын хэлтсээс 2023 онд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус нийт 29 байгууллагад 37 удаагийн давтамжтайгаар хяналт шалгалт хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгууллаа. Хяналт шалгалтын хүрээнд Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт хийхэд аж ахуй нэгж байгууллагуудад нийтлэг байдлаар дараах алдаа зөрчлүүд илэрлээ. Үүнд:
-Захирамжлалын баримтын зохион бүрдүүлэлт,
-E-Doc системийн хэрэглээ,
-албан хэрэг хөтлөлтийн стандарт,
-баримт бичгийн бүрдэл,
-архивын баримтын зохион бүрдүүлэлт,
-архивын сан хөмрөгт тавигдах шаардлага,
-тоо бүртгэлийн баримт бичиг,
-баримт бичиг нягтлан шалгах комиссын үйл ажиллагаа хангалтгүй байгаа тул холбогдох хууль, журам, стандартад нийцүүлэн зөвлөмжийг хүргүүлж ажиллалаа.
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай хуралдаан зохион байгуулагдлаа. Хуралдааны дараалал ёсоор Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг ТЗУХ-ийн дарга Б.Туяа танилцуулсан бөгөөд өмнөх хуралдаанаар Засаг дарга С.Даваасүрэн 10 үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87 хувьтай хэрэгжжээ.
Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс зохион байгуулж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгсөн юм. Өнгөрсөн 14 хоногт нийт 103 дуудлага бүртгэгдсэнээс 19 нь гэмт хэргийн, 84 зөрчлийн дуудлага бүртгэгджээ. Улсын хэмжээнд “Илрүүлэлт-Оргодол-2023”, “Та татгалз”, “Нууцлал” зэрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар тус хэлтсээс нийт гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 19, оргодол 1, хорихоос өөр төрлийн ял шийтгэлтэй 3, зөрчил үйлдсэн этгээд 6, шүүхээс даалгасан иргэн 13, оршин суугаа газраасаа алга болсон 10 иргэнийг шуурхай олж тогтоон ажилласан байна. Мөн Гүн-Ундарга ХХК-ийн уулзвараас 1-р хороо хүртэлх орон сууцны дундах замыг замын хөдөлгөөний нэг чигийн урсгалд оруулсан талаар Цагдаагийн хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэг танилцууллаа.
Онцгой байдлын хэлтсийн дарга, Дэд Хурандаа Г.Батжаргал: Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд тус хэлтэст объектын гал түймэр 1, аврах ажиллагааны 1 дуудлага бүртгэгдаж, авран хамгаалах ажиллагааг зохион байгуулснаар 4 хүний амь аварчээ. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан пийшин зуух, яндангийн бүрэн бүтэн байдлыг хангах, мөн халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.
Төлөвлөгөөт мэдээлэл өгсний дараа дүүргийн Засаг дарга ирэх 14 хоногт дараах ажлуудыг зохион байгуулж ажиллах талаар чиглэл өглөө.