


“Дурсамж цаг хугацаанаас үнэтэй” аяллын багийнханд хүндэтгэл үзүүллээ



Төрийн байгууллагуудад компьютер гардууллаа
Төрийн байгууллагын үйлчилгээг сайжруулах зорилгоор 2013 оноос хойш компьютерын шинэчлэлт хийгдээгүй байсан Худалдан авах ажиллагааны алба, Улсын бүртгэлийн хэлтэс, НТСТ, Онцгой байдлын хэлтэс, Прокурорын газар, Хороодын ажлын албанд нийт 32 компьютерийг гардуулан өглөө.


Хашаандаа мал нядалж буй болон мал тэжээж байгаа өрхийн үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авахыг үүрэг болголоо
Дүүргийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт 85.7 хувьтай биелсныг ЗДТГ-ын дарга П.Баттүшиг танилцуулснаар эхэлсэн.
Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн хугацаанд 6 дуудлага ирсэн бөгөөд үер усны аюулаас 5 хүний амь, 20 сая төгрөгийн хөрөнгийг авран хамгаалжээ. Мөн Засаг даргаас өгсөн “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, далан сувгийн үзлэг шалгалтыг тогтмол явуулах” үүрэг даалгаврын хүрээнд үер усны далан суваг шугам, инженерийн байгууламжид үзлэг шалгалтыг зохион байгуулсан байна.
Цагдаагийн хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 78 дуудлага бүртгэгдсэнээс гэмт хэргийн шинжтэй 26 дуудлага бүртгэгджээ. Гэмт хэргийн шинжтэй нийт дуудлагын 38.4 хувийг залилах төрлийн гэмт хэрэг эзэлж, сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг өсөж байгааг анхаарууллаа. Тодруулбал дүүргийн хэмжээнд өнгөрсөн 14 хоногт 12 иргэн 31.137.000 төгрөг залилуулж хохирчээ. Цахим залилангаас урьдчилан сэргийлэхийг тус хэлтсээс анхааруулж байна.
Дээрх мэдээллийн дараагаар Эрүүл мэндийн төвөөс Улаан бурхан өвчний талаар сэрэмжлүүлэг мэдээ хүргэж, тус өвчнөөс сэргийлэхийн тулд хүүхэд бүрийг 9 сартайд, 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулах, тухайн үед хоцорсон хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулж байгааг мэдээллээ.
Ногоон бүс зорилтын хүрээнд иргэдийн аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор дүүргийн хэмжээнд камерын хяналтын дэд төвийг байгуулж эхний ээлжинд Цагдаагийн хэлтэст бүртгэлтэй байсан 53 хяналтын камерийг ЗДТГ-ын Камерын хяналтын дэд төврүү нүүлгэн шилжүүлж, шилэн кабельд холбосон байна. Энэ ондоо багтаан бүрэн ажиллагаанд оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар тус төвийн дарга Ц.Батбуян мэдээллээ.
Төлөвлөгөөт мэдээллийн дараагаар Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудад анхаарч ажиллахыг үүрэг болголоо.

Баялаг хорооллын 0,668 км шинээр барих ажил эхлээд байна


Цэцэрлэгт хүрээлэнд нийтийн ариун цэврийн байгууламж хийгдэж байна



Иргэний шилжилт хөдөлгөөнийг 08 сарын 12-ны өдрөөс эхлэн зогсооно

Сэрэмжлүүлэг


Бороо орохгүй бол автозамын ажлыг 10 хоногийн дотор гүйцэтгэнэ


Өвөлжилтийн бэлтгэл ажлыг одооноос сайтар хангаж ажиллахыг чиглэл болголоо
Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст өнгөрсөн 14 хоногийн хугацаанд иргэдийг гол, мөрний орчимд амрах, зугаалах үедээ бага насны хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан гол, усны ослоос урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэг зөвлөмж өгч завьт болон хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллажээ.
Аялал, зугаалгын энэ өдрүүдэд зам тээврийн ослын тоо ихсэх өндөр эрсдэлтэй тул автозамын хяналт шалгалтыг өдөр бүр зохион байгуулж байгаа талаар Дүүргийн Цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Иймд иргэд та бүхнийг хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байх, согтуугаар болон хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, замын хөдөлгөөнд оролцохдоо соёлтой оролцохыг уриаллаа.
Дүүргийн Засаг даргаас ирэх 14 хоногт дараах ажлуудыг хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.



